Нисэхийн эцсийн авто замыг хэсэгчлэн хаана

: 38 өдрийн өмнө / 2019-08-16 11:38:35

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт–Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2,8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагаас 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 2.8 км авто замын хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орсон байна.
 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих