УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр ​Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарт үнэнээ өчив

: 38 өдрийн өмнө / 2019-08-16 12:52:21

Шүүгч Х.Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж ил захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

-Намайг МАНАН бүлэглэлтэй холбоотой, Эрдэнэт-49 гэгчтэй хамтрагч маягаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр үр хүүхдүүдийг минь оролцуулан ханатлаа гүтгэлээ. Тэвчихгүй нь. Аливаа зүйлийг нотлох баримтан дээр тулгуурлаж шийдэх нь хуулийн зарчим. Одоо намайг Эрдэнэт үйлдвэрт газрын даргаар ажиллаж байгаа мэтээр ТВ-9 телевизэд захиалга өгөн нэвтрүүлдэг боллоо. ТВ-9 телевизийг энэ нотлох баримтгүй мэдээллийг өөрсдийн телевизийг ашиглан нэвтрүүлснийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Харин УИХ-ын 3 гишүүн та нар намайг 2016 онд Эрдэнэт үйлдвэрээс хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халсныг ирээд шалгаж болно. Одоо яаж амьдарч байгааг ирээд үзсэн ч болно. Нотлох баримтгүйгээр эрх мэдэл, албан тушаалаа ашигласан үйлдэл чинь Эрүүгийн хуулийн заалттай гэдгийг хууль боловсруулж, баталдаг хүмүүс эрх биш мэдэх байлгүй дээ. Намайг үнэмшихгүй бол Эрдэнэт үйлдвэрт орсон, гарсан тушаал, түрээссийн орон сууцны гэрээ, тэтгэвэрийн хүн гэдгээ нотлох баримтуудаа та нарт харуулъя. Одоо та нарын буянаар түрээсийн байрнаас хөөгдөх гэж байна. Надад унах машин байтугай унадаг дугуй ч байхгүй. Ядарсан намайг битгий доромжил.

МЕДИПАС эмнэлгийн хувьчлалыг эсэргүүцсэний төлөө намайг МАНАН-гийнхан ажлаас халсан. Одоо би улсаас тогтоосон тэтгэвэрээрээ амьдарч байна. Энэ МАНАН бүлэглэл намайг 15 жил гудамжинд лааз өшиглүүлсэн. Ардчилсан нам ч бай МАН ч бай тэдний дарга болсон дарганцарууд ажил гуйгаад очиход хүлээж бай гэчихээд дараа нь нэг нүдээрээ ч хардаггүй. Шударга гээд байгаа Монголын хуулийн байгууллагыг 30-аад жил толгойлсон Ц.Нямдоржийг сайд байхад нь хүртэл Их хуралд хамт ажиллаж байсныхаа хувьд ажил гуйж багшлая гэхэд одоо залуужсан чи хөгшдөнө гээд явуулж байсан. Өөр намын хүн тул би гомдоогүй.Хэний хүчээр ийм сэнтийд заларснаа мэддэггүй байх. Энэ ядарсан ард олны бухимдлыг ашиглаж тэнгэрт гарсанаа мэдмээр юм. Та нарыг нүүрээ нууж амаа хамхиад, заримынх нь насанд хүрээгүй байхад миний бие журмын нөхдийнхөө хамт Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж,энэ талбайгаас баригдаж саатуулагдан хоригдож байсныг журмын нөхөд гэрчилнэ, ард түмэн ч мэднэ. Энэ талаар бараг мэргэжилтэн болсон гэхэд болно. Харин та нар шударга царайлан далдуур эх ороноо цөлмөж идэхээс өөр зүйл хийсэнгүй. Одоо эцэст нь ард түмнийг хоёр худааж хооронд нь турхируулах ажилдаа та нар гаршиж байна. Нүгэл нүдээрээ гардаг даа. Эцсийн хариуцлагыг ард түмэн та нараам нэхэх болно!!!

Ард түмнийг олон жил дарлаж, үй олон хүнийг хэлмэгдүүлсэн МАХН ард түмнээсээ уучлал гуйж чадахгүй байхад миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай" хуулийг санаачлан боловсруулж батлуулж байсныг тэр үеийн УИХ-ын гишүүд батлаад өгнө.

2000 онд Өршөөл үзүүлэх хууль санаачлан боловсруулж батлуулж ядарсан хоригдлуудад дэмжлэг үзүүлсэн. Тэр хоригдлууд та нар шиг биш. Та нар тэднээс бүзр долоон дор эх ороноо худалдагч нар.Тэр тусмаа манай намын нэрээр сэнтэрт гарсан дарганцар нар тэмцэж,жагсаж явсан журмын нөхөдөө дэмжихийн оронд цааш нь түлхэж унагаах ХОББИ-той болсон. Одоо та нарт тэгж түлхүүлэх хүмүүс цөөрсөөр өдрийн од шиг болсон.

Эрдэнэт-49 гэж нэрлэгдээд байгаа асуудалтай хүмүүс чинь намайг ажлаас халж санаа нь амарсныг тушаалаас харна биз.Хадан гэртээ очихоос өмнө тэтгэвэрээ тогтоолгосондоо эх орондоо баярлаж байна. Эцэст нь хэлэхэд Ц.Нямдорж та Багабанди Ерөнхийлөгчийнхээ Оюу тодгойд юу хийснийг дурсахгүй байж намайг түүнтэй зүйрлэж гүтгэснийг цаг нь ирэхээр хуулийн байгууллагаар нэр төрөө сэргээлгэн шийдүүлнэ. Удахгүй болох сонгуулийн өмнө шүүхээр асуудлаа шийдүүлж та нар болон энэ идсэн уусан хүмүүсийг сонгуульд нэр дахин дэвшүүлэхгүй байх ганц зам л үлдэж.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
36 өдрийн өмнө / 139.5.218.213

МАНАН мафын талын шуугч болчихоод улсаа хоосолж байхад хуухэддээ зевлегее егч байхгуй дээ Их муу аав бас хуульч

Zochin
37 өдрийн өмнө / 202.126.89.56

Huuhed ni gd bga nuhur etseg ehee harj ch uzehgui henii huchind hun bolood udii zeregtei yvj bgaga meddeggui bertegchin luivarchin hulgaich mal ve.er ni ter avilgaliinhaa mungiig hezee idej uuna gj etseg eheesee haramlaj guilgachin amidruulj bdag bnaa

алтаа
37 өдрийн өмнө / 202.126.88.47

хүүхэд нь л муу хүн болохоос өөрөө лаг сайн хүн юм байна ш дээ