МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэв

: 38 өдрийн өмнө / 2019-08-16 13:46:42

ИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр буюу тав дахь өдрөө үргэлжлэх байсан ч ирэх Даваа гараг хүртэл хойшилсныг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намын бүлэг Ерөнхийлөгчийн санал болон Зөвшилцлийн ажлын хэсгийн шийдвэрүүдийн талаар дөрвөн өдөр хуралдлаа. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй.   Одоогоор ард нийтийн санал асуулга явуулах, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн асуудлууд дээр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж, ойлголцох шаардлагатай байна. 

Өчигдрөөс Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажил хийгдэж байгаа ч тодорхой шийдэл гараагүй байна. АН-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа учраас ирэх Даваа гарагт хуралдаж, эцсийн шийдээ гаргая гэсэн байдалтай байна. 

АН-ын зүгээс ард нийтийн санал асуулга явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё, УИХ-ын гишүүдийн эгүүлэн татдаг болъё, өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтооё, УИХ-аас баталдаг, орон нутагт эдийн засгийн эрхийг нь нэмэгдүүлье гэдэг саналууд тавьж байгаа. Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган хуралдана. 

МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүдийг 108 болгох саналыг хүлээж авахгүй гэж байгаа. Өчигдөр бүлгийн гишүүдээс цаасаар санал авсан. Санал асуулгаар зөвшилцлийн үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг асуусан. Үүн дээр гишүүд зөвшилцөл үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байсан учраас энэ ажил үргэлжилж байна.  Сонгуулийн тогтолцооны асуудал дээр бүлгээс шийдвэр гаргаагүй байна. 

Шүүх засаглалтай холбоотой асуудлыг тухайд Ерөнхийлөгчийн зүгээс “62 гишүүний өргөн барьсан төсөлд миний бүрэн эрхэд халдсан заалтууд байна. Үүнийг анхаараач ээ” гэж байгаа. Манай бүлэг үүнийг эцэслэн шийдээгүй байна” гэлээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
34 өдрийн өмнө / 202.9.42.169

108 хэрэггүйдээ,76 дампуугаа яая гэж байхад, монголд хууль хэрэгжих бишдээ 51 байхад болноо,2 танхимтай байвал шал өөрдөө,монголд 2 танхимтай,эсвэл хүчтэй ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэйшдээ.Бэлэгдлийн ерөнхийлөгчийг парламентаасаа сонгох нь зөв юмсан.

USD BANK
37 өдрийн өмнө / 197.210.65.151

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

Зочин
37 өдрийн өмнө / 66.181.176.92

Зев 108 н гишуунийг монголын ард тумэн тэжээж авилгыг нь дийлэх вэ одоо байгааг нь яая гэж байхад