Албаны автомашиныг амин хувьдаа ашигласан даргыг чөлөөлжээ

: 35 өдрийн өмнө / 2019-08-19 11:21:34

XААИС-ийн харьяа МААЭШХ /Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн/ -ийн нэр дээр бүртгэлтэй 3303 УБВ дугаартай автомашиныг амин хувьдаа ашигласан баримт нь дэлгэгдээд буй Т.Батсүхийг ажлаас нь чөлөөлжээ.

Үйл явдлыг zarig.mn шууд сурвалжилж, үзэгчдэд хүргэсэн. Тус хүрээлэнгийн захирлаар ажилладаг Т.Батсүх нь, өөрийн хүүдээ дээрх албаны машиныг дур мэдэн унуулсан. Хүү Б.Батсайхан найзуудын хамт албаны машинаар Өвөрхангай аймагт зугаалж буй бичлэг нь цахим орчинд цацагдаад байсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Машиныг хүүхэд нь унасан уу, ажилчид унасан уу, нарийн тогтоогоогүй байна” гэх тайлбарыг уг асуудал дээр хийгээд байсан юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
dh
33 өдрийн өмнө / 112.72.12.9

ЮМ ҮЗЭЭГҮЙ ГАР БАЙЖ

зочин
33 өдрийн өмнө / 122.201.22.212

Сайд, дарга ,хурган дарга нарын хүүхдүүд, хань ижил, хамаатан садан нь гээд мөнхийн ус уучихсан юм шиг ярвайсан, ЭГО гоор өвчилсөн юмнууд их бий. Бодууштай л арга хэмжээ болжээ.

Khh
34 өдрийн өмнө / 202.126.89.91

Zuvuu

no
34 өдрийн өмнө / 222.128.107.199

taarsan yumaa olj dee

Зочин
35 өдрийн өмнө / 118.33.222.183

boljde.