У.Хүрэлсүх: Мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан та толгойгоороо хариуцна

: 35 өдрийн өмнө / 2019-08-19 13:50:32

Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр зорилготой Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болов.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбар хариуцсан сайдууд, аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон юм.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Стратегийн бүтээгдэхүүнүүд болох мах, гурил, хүнсний ногооны асуудлыг ихээхэн анхаарна. Монголын ард түмний амьдрал мах, гурил дээр тогтож байгаа гэдгийг битгий мартаарай. Махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаа дахин бодолцож үзээрэй. Экспортыг нэмэгдүүлж чадвал сайн хэрэг. Гэхдээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангасныхаа дараа экспортын асуудлыг ярина шүү. Ард түмэн 14 мянган төгрөгөөр мах худалдаж авч байхад махны экспорт хийгээд хэрэггүй.Махны үнэ өсч байгаа нь экспорттой шууд холбоотой. Иймээс нөөц бүрдүүлэх шаардлагатай. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ургацын асуудал хэцүү болж байна. Байгаль цаг уур дээр юу болохыг хэн ч таашгүй. Иймд бэлтгэлтэй байх учиртай. Гурил, махыг онцгойлон анхаарах ёстой. 

Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн зохицуулалтаа хийгээрэй. Мал нядалгаа эхлэхээс өмнө хэллээ шүү. Дараа нь янз бүрийн тайлбар тавиад хэрэггүй" гэв.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
33 өдрийн өмнө / 103.111.68.3

ЕС-даа та ийм дэмий үгийг дандаа хэлэх юм,зүгээр л хариуцлага тооцож ажиллаа хийлдээ сүр данзан минь

Kh
34 өдрийн өмнө / 202.126.89.91

Turiin bodlogo, heregjilt algaa

teneg
34 өдрийн өмнө / 222.128.107.199

unen buduuleg bovsrolgui hogiin amitan

зочин
34 өдрийн өмнө / 66.181.164.214

тэнгэрт хадсан байна. толгойг нь авах цаг болжээ. хэлсэн үгэндээ эзэн болохыг чинь хүлээж байна.

Зочин
35 өдрийн өмнө / 66.181.161.72

Толгойгоороо хариуцана гэж юу гэсэн үг вэ. Эртний бурангуй үед бол толгойгоо цавчуулна гэсэн утгатай байж. Харин орчин цагт ямар утгаар ашиглаж байна. Огцрох эсвэл уучлал гуйх эсвэл бүх хохирлыг барагдуулах юмуу. Зүгээр л хариуцлагатайгаар бүх хүчээ дайчлан ажиллах ёстой байх.

ахмад настанууд
35 өдрийн өмнө / 64.119.26.66

Мах гурилын үнэ.тэнгэрт туллаа.ард түмэн чинь туилдаж баина .улааны толгоиг авч хариуцлага ,ярих цаг болсон ёрөнхии саидаа