Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд мэдэгдэл хийхдээ надтай зөвлөлдсөн зүйл байхгүй

: 34 өдрийн өмнө / 2019-08-19 15:58:50

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын аварга Э.Оюунболдын асуудлаар хэвлэлд байр суури илэрхийллээ.  Тэрбээр: “Э.Оюунболд мэдэгдэл хийхдээ надтай зөвлөлдсөн зүйл байхгүй. Хөдөөнөөс саяхан ирсэн учраас холбогдож амжаагүй байна. Энэ сарын 7-ноос албан томилолтоор яваад, үүний дараа эгчийгээ аваад рашаан усаар явж байгаад ирж байна. Өөр тодорхой мэдээлэл алга.

Бөхийн холбоонд маргааны асуудал 2002 оноос эхэлж үүсэн, бараг 17 жил болж байна. 2017 оны гуравдугаар сард хурал хийн, надад итгэл хүлээлгэн удирдагчаар сонгосон. Маргалдагч талууд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байсан. Хоёр жилийн өмнө нь л “Эв нэгдэл чухал, би нэрээ татахад бэлэн” гэдгээ хэлж байсан. Цаг хугацааны хувьд нэгдсэн хурлаа хийж чадахгүй явж байна. Есдүгээр сард хийх санаатай байгаа. Л.Чинбаттай уулзсан, Н.Баянмөнх гуайтай хэвлэлийн хурал хийсэн байдаг. Нөхдийнхөө тавьж байгаа бүх саналыг би хүлээж авч байгаа. Бидэнд эв нэгдлээс илүү эрхэм зүйл гэж байхгүй.

Намайг байхгүй үед утсаа салгаад алга болчихлоо гэж ярьсан байна. Солонгос руу шавийгаа дагуулаад, хариуг нь өөрчлөх гээд явж байна гэх мэт. Санаатайгаар л ийм мэдээлэл тараадаг байх даа. Ноднин намайг бас гүтгэж, утас мессеж бүх юмаа тулгаж үзүүлээд холбоо хамааралгүй байна гэдэг нь тогтоогдсон байдаг.

Э.Оюунболд миний нутгийн хүү, 14 настайдаа миний үүсгэн байгуулсан сургуульд элсэж долоон жил суралцсан. Улсын баяр наадамд 20 настай зургаа давж, дараа нь түрүүлсэн хүн шүү дээ. Би санаа зовж, утас мессежээр сүүлийн жил гаруй харьцаж байснаас өдөр бүр бэлтгэл дээр нь очдог зүйл байхгүй болсон шүү дээ. Түүнийг хаана байгааг мэдэхгүй байна. Холбоо огт бариагүй. Монголчууд аймгаараа талцаж нутгархаад хэрэггүй дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал гаргаад байдаг. Энэ хүн бол бие бялдар, авьяасын хувьд төрчихсөн юм байна лээ. Ууж, идэж явлаа гэдэгт нь санаа зовдгоос бусдад нь санаа чилээж байгаагүй. Сэргээш хэрэглэсэн гэж мэдэгдэх юм огт байхгүй. Хамгийн сүүлд Өмнөдэлгэр суманд нэг уулзсан. Утас руу нь залгаж үзсэн, мессенжер нь нээлттэй биш тийм л байна" гэлээ. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
33 өдрийн өмнө / 202.5.202.130

zaban yumnud ali ch salbart danda herul temtsel hel am gargaj hutgan uimulj samarch bdg nobshinud...orbongor ni orchilongos archih yumsan...

Зочин
33 өдрийн өмнө / 202.5.202.130

horon sananda danda hordoj uhdeg Ubsin hel am ni edretei heseg buleg luibarchda ayataihan bgarai musain oirdud alna shu ta narig

иргэн
34 өдрийн өмнө / 59.153.115.249

Увсынхан дуу аван худлаа гүтгэж элийрэхээ боль. Наадамд заавал Увсчууд ялах ёстой юу. Хэн бяртай нь түрүүлдэг юм.

баяр
34 өдрийн өмнө / 203.91.112.44

Юу гээд тэнэгтээд байгаа юм бусад бөхчүүддээ буруугаа тохох гээд байна уу Допингчин бөгсөндөө пуужинтай багш нь энэ байна юу зааж өгөөд солиороод байгаа 2 тэнэг вэ та 2. - Энэ арга г та зааж өгөө юу ийм ядарсан арга хаха