Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа

: 34 өдрийн өмнө / 2019-08-20 09:34:49

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 6 өдөр үргэлжилж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр ямар үндэслэлээр Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг Прокурорт буцаасан үндэслэлийг тун удахгүй танилцуулах юм байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн ”Хэргийг дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байна. Гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байх шиг байна” гэв.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
33 өдрийн өмнө / 103.111.68.3

хоёрын хоёр хүн нэг хэсэг хүнээр амьдаар амьдарлаар эдгээр хуулийн хулгайч нар тоглосон нь хэнч ил тод байна,хууль хүчний байгуулагын энэ хулгайч нараа буудаачээ өөр зам байхгүй