"Стандарт хүнс" ХХК-ийн Сайко цагаан будааг худалдаанаас буцаан авалт хийжээ

: 34 өдрийн өмнө / 2019-08-20 09:36:43

НМХГ-ын ХАБХААХХ-ийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хороолол дахь Номин супермаркетад худалдаалж буй "Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү" гэсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийлээ. 

Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018 оны 8 дугаар сарын 28-нд үйлдвэрлэгдэж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.

Иймд “Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас тус компанид үүрэгжүүлэв.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих