Явган зорчигч руу ус цацсан жолоочийг 100,000 төгрөгөөр торгоно

: 34 өдрийн өмнө / 2019-08-20 09:49:01

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нь явган зорчигч руу ус цацсан тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй Байдаг юм байна. 

Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно.

Жолоочийн зохисгүй үйлдэлд өртсөн иргэн тухайн машины улсын дугаар болон маркийг нь цээжлээд, зөрчил гарсан дүүргийн цагдаагийн хэлтэст болон 102 утас руу залгаж мэдээлж болох аж.

Мөн камераар дүрсийг нь баримтжуулж “Цахим замын цагдаа” гэсэн хаягаар мэдээлэх боломжтой юм байна. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
34 өдрийн өмнө / 117.111.4.60

zow oo..joloochiig 100k ...muu zam tavisan hun kompani udirdah alban tushaaltniig ni 100n sayaar torgoj bmaar ..orovdoltei hot shuu shalihgui boroond l nil us tunana ..yaahaara iim archaagui ch bdgiin oilgohguin