400 үнээний ферм байгуулахаар зээл авсан гэх Ж.Энхбаярын ЖДҮ-ийн хэргийг хаахаар болжээ

: 34 өдрийн өмнө / 2019-08-20 10:18:24

АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн талаар зарим хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын  нэр бүхий гишүүд, дэд сайд, төрийн өндөр албан тушаалтнууд ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг ажиллаж байх үед ЖДҮХС-гаас  өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан нь тогтоогдож, хуулийн байгууллага шалгаж буй.

Шалгалтыг Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгаж, Б.Батзориг сайдын хэргийг тусгаарлан, прокурорт шилжүүлээд байгаа бол 400 үнээний ферм байгуулахаар зээл авсан гэх хэргийг хаахаар болсон гэдгийг Өнөөдөр сонинд дурджээ.

Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүнд хамаарах төсөл байсан гэдгийг ч хэвлэлүүд бичсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын авсан зээл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан, эрх мэдлээ давуулан ашигласан гэх таамаг байсан ч хуулийн байгууллага шалгаж, хэргийг нь хаах саналтай прокурорт шилжүүлсэн гэжээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
32 өдрийн өмнө / 202.179.26.6

Маш зөв шийдвэр байна дэмжиж байна