С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж нарыг үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдөөр нэрлэжээ

: 33 өдрийн өмнө / 2019-08-21 11:15:36

Үйл ажиллагаа нь таалагд­даг улстөрчдийн судалгааг  МЭК  судалгааны байгууллагаас гаргаснаа нийтэд ил болгосон байна. Судалгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  тэргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх удаалж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гуравдугаарт бичигджээ. 

Хувь улстөрчдийнхөө хувьд УИХ-ын дарга Г.Занданшатар зургаадугаар сард 14 хувийн рейтингтэй байсан бол энэ удаагийн судалгаагаар 10 болж буурсан байлаа.

Харин иргэдийн зүгээс “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид"-өөр Ардчил­сан намын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг нэрлэсэн байна.

Харин УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдыг 2019 оны нэгдүгээр сард судалгаанд хамрагдсан иргэдийн 29 хувь нь хамгийн таагүй улстөрчөөр нэрлэж байсан бол одоо 10 хувь нь таалагддаггүй улстөрч хэмээн үзсэн байгаа юм.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
33 өдрийн өмнө / 202.179.24.102

Nymdorj chezeech taalagdadgui , charach chairaanii eoozgui