Хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан Л.Ѳнѳрчимэгийг шалгаж эхэлжээ

: 33 өдрийн өмнө / 2019-08-21 14:24:40

Энэ сарын 18-ны өдөр иргэн Л.Өнөрчимэг нь "Гүрэнт Монгол" хөдөлгөөнийхөнтэй хамтран Налайхын уурхайн 51 хятад ажилчдын бичиг баримтыг нь хураан авсан байдаг. Тэрбээр хятад ажилчдын визний хугацаа дууссан хэмээн хэлж байсан. Харин цагдаагийн  байгууллагын зүгээс дээрх ажилчдын бичиг баримтыг шалгахад зөрчил илрээгүй байна. 

Тэгвэл иргэн Л.Ѳнѳрчимэгийн хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ Нэгдүгээрт, энэ нь цагдаагийн байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа биш. Хоёрдугаарт, Аливаа хүний бичиг баримтыг төрийн холбогдох эрх бүхий байгууллагаас шалгах ёстой. Гадаадын иргэний визний зөрчилтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харъяатын газрын асуудал эрхэлсэн агентлаг шалгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ёстой. Хэрвээ гэмт хэргийн зөрчилтэй зүйл ажиглагдвал иргэд, ТББ-ын зүгээс холбогдох байгууллагад мэдээллэх л үүрэгтэй. Гэтэл төрийн захиргааны ажилтны нэрийг барьж үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж буй асуудал юм. Тиймээс Налайх дүүрэг дэхь цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтыг хийж байна” хэмээн ярив.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
28 өдрийн өмнө / 124.158.107.106

baacangin naiz

Зочин
30 өдрийн өмнө / 66.249.82.84

Цагдаа хурааж чадахгүй хятадын бичиг баримтыг хурааж чадсанд нь баяр хүлгэё сэтгэгдэл бичигч хятад нөхөд бүү хөөрцгөө. Удахгүй бүх монголчууд хятадуудыг шалгадаг болноо

zochin
32 өдрийн өмнө / 122.201.23.84

Энэ шизо-той авгайг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлбэл таарна

зочин
32 өдрийн өмнө / 122.201.22.212

Гэртээ налайгаад ач ,зээ байдаг бол тэдэнтэйгээ цагийг өнгөрөөж суувал сайхан баймаар юм. Хүн хүний араншин гэж

Зочин
32 өдрийн өмнө / 139.5.219.161

ТӨРӨӨС ГАВЬЯА ШАГНАЛ НЭХЭЭД УЙЛЖ УНЖААД БАЙХАД НЬ ХЭН Ч ТООХГҮЙ БОЛХООР ТОДРОХ ГЭЭД ЯДЧИХСАН АВГАЙ ТӨРИЙН ӨМНӨӨС АЖИЛ ХИЙХЭЭР ШИЙДЖЭЭ. ХЭН ДУРТАЙ НЬ ИНГЭЭД ЯВЖ БОЛДОГ БОЛ ТӨР ГЭЖ БАЙГААД ЯАХАВ ДЭЭ.

Зочин
33 өдрийн өмнө / 117.111.14.205

zow zow ene avgai baasan avgai shig l oortoo ashig harj bga hudalaa eh oron ch dur esgeed ..