Автомашинд хуурамч дугаар зүүх нь ихэсжээ

: 32 өдрийн өмнө / 2019-08-22 11:41:41

Нийслэлийн Тээврийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн хэлтэстэй хамтран "Улсын дугаар" аяныг өрнүүлж байна. Учир нь дугаарын хязгаарлалттай холбоотой иргэд хуурамч дугаар зүүх нь их ихэсжээ. Зарим дугаар үйлдвэрлэгч компани дугаарыг хууль бусаар үйлдвэрлэж байгаа нь удаа дараагийн үйлдлээр илэрч, нэг компанид арга хэмжээ авсан байна. Мөн хуучирч харагдахгүй болсон болон гаалийн дугаар ашиглах тохиолдол нилээдгүй байгаагаас дээрх арга хэмжээг авахад хүрчээ. 

Улаанбаатарт 1000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Түүнээс өдөр тутам 400-500 нь замын хөдөлгөөнд оролцдог аж. Харин хичээлийн шинэ жил дөхсөн үед орон нутгаас иргэд ирснээр 600 автомашин замын хөдөлгөөнд оролцдог байна. Жил бүр зам тээврийн ачаалал эхлэхэд дугаарын хязгаарлалтаар зохицуулдаг бол одоогоор энэ тухай эцэслэсэн шийд гараагүй байгаа аж. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Жагаа
31 өдрийн өмнө / 103.26.194.228

УБ-т өдөрт ердөө 400-500 машин хөдөлгөөнд оролцдог гэнэ ээ, хаха.

irgen
32 өдрийн өмнө / 31.165.225.30

gemt hereg hiih gej l huuramch nomer hiij baigaa daa