УИХ-ын гишүүнийг 99 болгож, таван жилээр сонгодог байна

: 31 өдрийн өмнө / 2019-08-23 09:55:01

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, санал зөрөлдөөд байсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд дээр байр сууриа нэгтгэжээ.

Тодруулбал, гишүүдийн тоог 99 болгож, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг олонхын саналаар дэмжсэн байна.

Эдгээр өөрчлөлтийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 76 гишүүнийг 108 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох өөрчлөлтийн хувилбар тусгасан байсан.

Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг тусгасан байсан билээ. Ерөнхийлөгчийн зүгээс дээрх өөрчлөлтүүдийг үндсэн хуульд оруулах саналыг МАН-ын бүлэгт тавиад байсан юм. Холимог тогтолцооны хувьд Үндсэн хуульд тусгана гэхээсээ Сонгуулийн тухай хуулиар шийдэх боломжтой гэж УИХ дахь олонх үзсэн бололтой. 

Ийнхүү намын бүлэг хоёр долоо хоног хуралдсаны эцэст, Ерөнхийлөгч болон сөрөг хүчинтэй зөвшилцөж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр болоод байна. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
jigjid
27 өдрийн өмнө / 103.26.194.60

Budlian hutgagchid bagadaj tsuunduud bn uu?

БИ
28 өдрийн өмнө / 112.72.12.6

ХУЦААРАЙ ТА НАР ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГ ӨРГӨЖИЖ ХУГАЦАА НЬ УРТ БОЛОХ НЬ

Зочин
29 өдрийн өмнө / 24.16.188.187

Та нар, тэнэг Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдээс өөр хэн ч үүнийг хүсээгүй шүү

иргэн
30 өдрийн өмнө / 66.181.176.100

насанд хүрсэн бүх хүн их хурлын гишүүн болцгооё

Zochin
31 өдрийн өмнө / 66.181.187.236

УИХ ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЛЭЭ ГЭЭД ЯМАР САЙН ТАЛ БАЙНА. ХАРИН Ч ЖДҮЧДИЙН ТОО ИХСЭЖ ДАРХЛАА НЬ УЛАМ БЭХЖИЖ ХУГАЦАА НЬ СУНГАГДАЖ БАЙНА ДАА.СОНГУУЛИАР ТОЙРОГ ОЛДРХГҮЙ ХҮМҮҮСДЭЭ ОРОН ЗАЙ ГАРГАЖ Л БАЙНА.