Уурхай эсэргүүцсэн малчид "нинжа" болж хувираад угаасан алтыг нь дээрэмджээ

: 31 өдрийн өмнө / 2019-08-23 10:21:10

Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт явуулдаг уул уурхай нэгэн компани руу иргэд дайрч олборлосон алтыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, уг үйл явдал Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргасаны дараа үүссэн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Энэ тухай бичлэгийг уурхайн ажилчид цахим орчинд цацсан бөгөөд эхний бичлэгт уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж буй хэсэг малчид, “Манай 50 үхрийн нүд сохорсон, танайх усны асуудлаа шийд, энэ бол ард түмний өмч, бид нар авна” гэх мэтээр уурхайг буруутгаж дайрчээ.

Харин удаах бичлэгт “Уурхай руу чинь дайрсан ч яадаг юм” гэж хэлээд уурхайн ажилчид руу дайрч гар зөрүүлсэн байна.

Гуравдах бичлэгт нөгөө малчид гэх хүмүүс уурхай руу дайрч, нинжа болон хувирсан байна. Энэ талаар тус уурхайн захирал “Төрийн шийдвэр хүний аминд хүргэлээ.. Уурхайн ажилчид монголын ард түмний хэсэг бишүү... угаасан алт дээрэмдэж байна” хэмээн олон нийтийн цахим сүлжээнд бухимдлаа бичсэн байна.
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
31 өдрийн өмнө / 117.111.4.158

nutag usand ni mash sain horongo oruulaad zui zohistoi uhah l heregtei ulsad tatvar sain tolj nohon sergeeltiig sain hiij bga uurhainuudiig ajluulah l heregtei uls horongotei bol yadaj l mahnii unee togtvortoi baridag baih heregteishd archagui ochnoon say maltai oron bj ard irged ni mah orluulagch..jijiglen metiin nohoin hool idej bdg hamgiin bayan tafgan ulsuud bol malchid bdg neg l zovson zudersen dur esgesen ulsuud