Хятадууд Хүннү хувцсыг авчээ

: 31 өдрийн өмнө / 2019-08-23 10:52:25

Миний нэг гайхдаг зүйл бол хятадууд монгол цамц, Хүннү хувцас өмссөн хино гаргадаг болжээ. Бидний Хүннү хувцас гээд археологийн малтлагаас гарсан хувцас хятадаас авав уу, Эсвэл Хүннү буюу монголчуудаас хятад эрт үед авав уу гэж боддог байлаа. Хятадын түүх бичлэгийн эцэг Сыма Цян гэгч хүний бүтээлийг нэрлэдэг. Сыма Цян Эртний хятадын бүрэн түүх “Түүхэн тэмдэглэл” \”Шизи”\ -г МЭӨ 104-91 онд бичсэн гэж үздэг. “Тэрхүү түүхэн тэмдэглэл”-ийн 110 дугаар ботид Хүннү гүрний тухай ажээ. Тэрхүү 110 дугаар ботийг манайхан Оросуудын тайлбартайгаар орчуулсныг монголчилсон хэвлэл бий. Бас сүүлд Хятадаас тайлбартайгаар орчуулж 2016 онд хэвлэсэн ч байна. 

Орчуулгын энэ хоёр сурвалжийг ширээн дээрээ тавиад уншиж сонирхож суулаа. Бидний мэддэг Хүннү гүрний хаан Түмэн хятад сурвалжид Тоу мань \Tou man\, Моодуу \Mo dun\ эздээс өмнө үе юм. 110 дугаар ботийн эхэн үед тэмдэглэхдээ: “Жао-гийн У лин ван заншлаа огоорч Ху-гийн хувцасаар хувцаслав. Морь унаж, харваж, намнахад дасгав” гэж байна шүү. Энэ бол их сонирхолтой мэдээ юмаа. Миний сонирхлыг ихээхэн татлаа. Монголчуудаас урьд өмнө үүнийг анзаарч ялгаж салгаж бодсон судлаач бий юү, ээ дээ үгүй байх аа даа. Энэ бол хятадаас монголчилсон 110 дугаар ботид байгаа мэдээ. Тайлбарт: Ху- Хүннүг хэлж байгаа юм.. Жао-гийн У Лин ван НТӨ 325 оноос НТӨ 299 он хүртэл эзэн суудалд суув гэжээ

Жао гэдэг чин тэр үеийн Хятадын нэг улс л даа. Тэр үед хятад олон хэсэг улс байжээ. У лин ван гэдэг чинь тэр Жао улсын эзэн хаан ажээ. Тэр Жао улс нэлээд хүчирхэжсэн байна. Тал тал тийшээ дайтаж эзлээд л... Тайлбарт: “Заншлаа огоорч Ху-гийн хувцсаар хувцаслав. Унах намнахад дасгав” гэдэг нь Жао-гийн У лин вангийн арван есөн он, НТӨ 307 оны хэрэг” гэжээ. У лин ван олон жил төрийн эрх барихдаа 19 дэх жилдээ Хүннү хувцас хэрэглэж эхэлжээ. Хятадууд Хүннү гоё хувцас хэрэглэхээс өөр арга байсангүй. Хаан болон сайд цэргийн жанжин нар, зарим цэрэг морь унаж сурах хэрэгцээ гарчээ. Хятадын хил залгаа улс руу бол явган цэрэгтэй очиж болно. Гэтэл хүчирхэг Хүннү гүрэнтэй тулалдвал морь унах шаардлага тулгарчээ. Тэгээд морь унахад суурьшмал орны дэрс хулс зэгсэн шаахай, оодон хүрэм яаж ч нийцэхгүй. Тиймээс Хүннү хувцас зохимжтой нийцвэртэй бас гоё ганган байжээ.

Тэгэхлээр бидний монголчуудын хувцасны хэлбэр загварыг хятадууд авч хэрэглэжээ гэдгийг түүхэн үүднээс манайхан мэдвэл зохистой. Түүнээс гадна гадаадыханд бас тайлбарлавал зүйд нийцэх буюу. 

Өнөөдрийн миний олз гэвэл энэ юм. Их сайн өдөр юм. У лин ван сүрхий эр юм. Хүннү хувцас гоё, сэтгэлд ану нийцжээ. Тиймээс бүр заншлаа огоорч хүчирхэг гүрэн Хүннү хүмүүсийн хувцасны хэлбэр загварыг авч өмссөн төдийгүй, эзэмшил улсдаа нэвтрүүлжээ. Хаан тийм Хүннү хувцас өмсөхөд сайд ноёд, цэргийн жанжин, ахлаач, баячууд, газрын эзэд мөн адил хэрэглэхээс яах билээ. Аливаа үндэстэн ард түмний хувьд хувцас бол харахуй шууд өөрсдийгөө таниулдаг маш том чухал соёл билээ. 

Өөрсдийгөө соёлтой гэж сайрхдаг суурьшмал иргэд Хятадуудын сэтгэлийг татахаар гоё хувцастай ард түмэн Хүннү гүрнийхэн байжээ. Тухайн үедээ зэрлэг бүдүүлэг гэж хятадуудын ад үздэг Хүннү гүрний ард түмний хувцасны загвар хийц эдүгээ үед ч хүмүүсийн сонирхлыг татаж өмсөж гангарсаар байна. Монголчууд соёлын талаар юу ч бүтээгээгүй, бүдүүлэг нүүдэлчид гэж өөрсдийгөө голдог, үгүйсгэдэг хүмүүс бий. Загас бууз гээд З үсэг орсон үг бүрийг хятад гэж мэтгэнэ. Түүхэн сурвалж ном уншихаас залхуурч нойр хүрдгийн шинж юм уу даа. Хятадууд ч бас бидний соёлын хэрэгцээнээс олон зууны тэртээ авсан байна шүү дээ. Монголчууд бидний дээдэс Хүннү гүрэн их соёлтой тухайн үедээ хөгжилтэй орон байжээ. Монголчууд бид эртний соёлт орны хойчис гэдгээрээ бахархах учиртай.

С.Товуудорж
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
29 өдрийн өмнө / 31.165.225.30

oros, hyatad 2laa mongoliin (hynny)-iin huvzasiig avsan

irgen
29 өдрийн өмнө / 31.165.225.30

zovhon hyatadch bish orosuud mongoliin ezent gyrnii haryand hayryand baihdaach ingej huvzaslaj baisan…tyyhiin kinonuudiig haraarai

Иргэн
30 өдрийн өмнө / 203.169.50.254

Та тун сайн ажиглажээ.