Ц.Мянганбаяр: Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа шүү

: 31 өдрийн өмнө / 2019-08-23 11:12:50

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүний дотор Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй "Монгол газар" компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

Дээрх мэдээллийн дараа Ц.Мянганбаярыг “Новотел” зочид буудалд ухаан алдаж унасан. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Тэгвэл тэрээр энэ асуудалд Өдрийн сонинд тайлбар өгчээ. Тэрээр ярихдаа, “Өчигдрөөс хойш олон хүн над руу залгаж байна. Чамайг цус харваад эмнэлэгт очсон гэсэн зүгээр юм уу гээд л асуугаад байгаа. Одоо ч гэсэн миний утас тасралтгүй дуугарч, ах дүү, найз нөхөд залгаж миний биеийн байдлыг асуусаар байна. Яагаад тийм худлаа мэдээлэл зохион байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа шүү” гэсэн байна. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
29 өдрийн өмнө / 182.160.37.64

баахан хүүхний ал ухсан одоо нөхөн сэргээж онгон болгоод өгөөч

хэхэхэ
30 өдрийн өмнө / 202.179.25.225

олон авгай нар нь сандралдаад сүйд болсон гээ биз дээ