Н.Баярсайхан: Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн

: 30 өдрийн өмнө / 2019-08-23 15:54:50

Оймсондоо авлигын мөнгөө нууж байгаад баригдсан МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайханы шүүхэд өгсөн мэдүүлгээс танилцуулж байна.

Тэрээр шүүхэд мэдүүлэхдээ: “…Миний бие 1974 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Орос 3 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд, Монгол Улсын Их Сургуулийн эрх зүйн ангийг амжилттай сурч төгссөн. Би 1995 оноос буюу нэгдүгээр курсээсээ эхлэн “Хай фай сиди шоп”-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд бизнес эрхэлж байна. Энэ хугацаанд мөн 98.9 фм радиог мөн үүсгэн байгуулсан ба 2014-2015 онуудад Плэй тайм амьд хөгжмийн наадам зэргийг зохион байгуулан дуу хөгжмийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон 2012 оноос эхлэн ажилласан. Одоо эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Энэ албанд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад Э.Аззаяа даргатай нэг өдөр томилогдсон. Авлигатай тэмцэх газрын байцаагч нар 12 дугаар сарын 7-ны өдөр миний ажлын өрөөнд орж ирж Прокурорын бичгийг үзүүлж, намайг саатуулсан, энэ үед маш их хямарч, өөрөөсөө ичих болсон. Миний өрөөнөөс мөнгө гарч ирсэн гэдэг нь үнэн.

Мөрдөгч, прокурор хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж бодсон. Миний бие 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Авлигатай тэмцэх газар байцаалт авах үед би мэдүүлэг өгөөгүй. Харин 2018 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр миний бие өөрийн бүх хэргийг хүлээх талаар н.Батжаргал прокурорт болсон явдлын талаар өөрийнхөө зүгээс бүгдийг мэдүүлж, зарим зүйлийг шалгуулах хүсэлтийг албан ёсоор гаргасан. Гэтэл тухайн үед татгалзсан хариу өгсөн.

Өнөөдөр миний бие шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гаргасан үйлдлээсээ маш их ичиж байгаагаа илэрхийлмээр байна. Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй. Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эдгээр хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан. Өөрийн гаргасан энэ үйлдэлдээ ухамсарлан дүгнэлт хийж байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү, шүүхээс гарсан шийдвэрийг миний бие биелүүлэх болно" гэж ярьжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ККК
28 өдрийн өмнө / 112.72.12.6

ГОЁ

Зочин
28 өдрийн өмнө / 139.5.217.165

тэр дэмжүүлсэн компаниуд бас буруутай. 50-50хувь байхаа

Зочин-Х
29 өдрийн өмнө / 49.0.218.119

Их нь ичиж бага нь уйлна. Хvvхдvvдийг нь еревдчихлее. Бас ичсэн хvн, хvн ална гэх мэт монгол хэлц vгнvvд байдаг.

irgen
29 өдрийн өмнө / 31.165.225.30

ene avilga avagchidiig er ni yamaar um be dee….ichih nyyr gej bol baihgui ni oilgomjtoi, alban tushaal ashiglah gej l toriin ajil hiisen , avilgachidiig nasaar ni tord ajillahiig ni horih heregtei l um baina, hariuzlaga hyleej shiitgyylsench gesen dahin dahin tord oroh erhgui baih heregtei

Зочин
30 өдрийн өмнө / 202.126.88.38

Би компаниудыг дэмжиж ажиллаад гэнэ шүү энэ тэнэг төрийн нэрийн өмнөөс ажиллах байсныгаа ойлгоогүй байсан байна шүү

Mash - Nuuts
30 өдрийн өмнө / 202.9.42.41

Nuuts