Л.Оюун-Эрдэнэ: "Эрэл", "Хөтөл" ХК, “Кю Эс Си” ХХК зэрэг компаниуд улсад их хэмжээний хохирол учруулсан

: 18 өдрийн өмнө / 2019-09-05 10:52:18

"Эрэл", "Хөтөл" ХК,  “Кю Эс Си” ХХК зэрэг компаниудыг улсад их хэмжээний хохирол учруулсан
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны томоохон зээлдэгчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр, “ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан хоёр бичиг явуулж байна.Төрд хохирол учирч байгаа энэ үед араас нь хэн явах вэ гэдэг нь эргэлзээтэй байсаар ирлээ. Төрийн эрх ашгийг хамгаалж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субьект нь Улсын Ерөнхий прокурор юм. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол энэ болж байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл", "Хөтөл" ХК,  “Кю Эс Си” ХХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк", "Капитал банк"-ийг прокурорын байгууллагад өгч байна. 



Прокурорын байгууллагад Прокурорын тухай хуулийн 20.1-д заасан үндэслэлээр хандаж байна. Уг нь төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд нь ЗГХЭГ биш прокурорын байгууллага нь хөөцөлддөг. Олон улсад ч тийм байдаг. Төрд гарч байгаа асуудлыг араас нь хөөцөлддөг байвал хөрөнгө шамшигдах, ял завших асуудал багасах магадлалтай. Манайд уг нь хууль бий. Гэхдээ хууль хэрэгжихгүй байна. Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүйгээс 1.3-3 их няад төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ зээл төлөгдөөгүйгээс Хөгжлийн банк зээл олгох боломжгүй болоод байгаа” гэв.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих