Ц. Нямдорж: Засаг огцорно гэдэг ор тас худал мэдээлэл

: 18 өдрийн өмнө / 2019-09-05 16:05:21

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцэн У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохоор болжээ, Засгийн газрыг огцруулахаар гишүүд гарын үсэг цуглуулаад эхэллээ гэсэн бор шувуу ниссэн. Тэгвэл Засгийн газар огцрох эсэх асуудал дээр  Ц.Нямдорж сайд өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Нам дотор асуудал үүссэн нь үнэн, асуудлыг шийдсэн нь ч үнэн. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт Н.Номтойбаяраас бусад бүх гишүүн оролцоод явж байгаа биз дээ. Энэ чинь нэг байнаа л гэсэн үг. Огцруулах тухай ямар ч асуудал яригдаагүй. Наадах чинь дандаа дэл сул ярианууд байна гэв. 

Түүнчлэн тэрээр  үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг бол нэг нам юмуу нэг намын бүлэг хүчээр хийдэг ажил биш. Энэ бол цэвэр зөвшилцлийн үндсэн дээр явагддаг ажил, энэ ажилд Ерөнхийлөгчтэй, Ардчилсан намтай ойлголцох нь гарцаагүй. Би бол энэ талаас нь харж байгаа, энэ байр сууриндаа хатуу байгаа. Ерөнхийлөгчид, Ардчилсан намд, бүлэгт бүгдэд нь зөвшилцлийн замаар явна шүү гэдгээ илэрхийлсэн. Чадан ядан зүтгэж байгаад нэг ч болов ажил амьдралд садаа болсон заалтаа өөрчлөөд ав, ахиж ийм улс төрийн нөхцөл бүрдэхгүй шүү гэсэн юм.  

Мөн Хөөн хэлэлцэх хугацаа богиносоогүй уртассан. Хэрэг гарсан өдрөөс яллагдагчаар тогтоох өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа болно гэж байсныг  шүүхэд шилжих өдөр гэж уртасгасан. Яллагдагчаар татсаны дараа шүүх дээр очдог тэр нь наад зах нь хоёр сарын хугацаатай байдаг.  Хөөн хэлэлцэх хугацааг яг хэрэг дээрээ сунгачихсан байгаа. Шүүх хуулийн байгууллагын түвшинд  хийж байгаа луйвраа хаацайлахын тулд зарим элдэв балайр аргаар хаахын тулд  ийм улс төрийн өдөөн хатгалга хийгдээд байгаа. Гэхдээ тэр хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх тухай хуулинд өөрчлөлт оруулсан арга нь хууль бус. Хууль зүйн байнгын хороон дээр дээд шүүхийн шүүгч санал гаргаж байгаад  тэр нь олонхийн санал аваад явчихсан ийм хуулийн зөрчилтэй эд. Тэр зөрчлийг нь засуулья гэдэг саналаа Засгийн газарт оруулаад УИХ-д өргөн мэдүүлчихсэн байгаа. Хэрвээ энэ хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр хэргийг хаах гэж байгаа бол энэ хуулийн асуудал биш энэ авилга албан тушаал танил тал харсан луйвар нь тэнд байгаа шүү. Би энэ бүхнийг Засгийн газрын хурал дээр ч ярьсан, УИХ-ын даргад ч ярьсан наад хөөн хэлэлцэх хугацаа чинь багассан гэдэг худлаа, бүр сунгачихсан байна лээ гэдгийг ч хэлсэн гэв.  
 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Irgen
17 өдрийн өмнө / 66.181.179.251

Dandaa zasag ogtsorono geed baidag odoo buur toohoo bolisoon .gend heregtei yum be