Б.Жагар: Оюутолгойн луйварын гэрээг цуцалж, ард түмэнд 100 хувь хувьцаа болгон шилжүүлэх тогтоол гарга. Чадахгүй бол УИХ тар!!!

: 14 өдрийн өмнө / 2019-09-09 09:30:24

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдаад жил гаруйн нүүрийг үзэж байна. Ажлын хэс­гийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр 

Тэгвэл өнөөдөр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагар тэргүүтэй хүмүүс Оюутолгойн төв оффис буюу "Моннис"-ийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж жагсаал зохион байгууллаа. Мөн Монгол улсын иргэн бүр хувьцаа эзэмших, ирээдүйн эрх ашгийнхаа төлөө нэгдэхийг уриалж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байлаа. Энэхүү жагсаал Төв номын сангийн өмнөх "Моннис"-ын гадаа 10 хоног үргэлжлэнэ гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс хэлсэн юм. дүн хүсэн хүлээж байгаа нь мэдээж. Гэвч жил гаруй хугацаанд доривтой өөрчлөгдсөн зүйлгүй өнөөдрийг хүрчээ. Ажлын хэсгийн үндсэн зорилго бол Оюутолгойн гэрээг дүгнэх, зөрчлүүдийг арилгах юм. 

“Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагар Монгол Улсын Засгийн газар болоод Рио Тинто компанитай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ:  

"Ажлын хэсэг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээг шалгах зорилготой. Энэ гэрээ монголын талд ашиггүй, олон улсад мөрдөгддөг уул уурхайн гэрээний стандарт  зөр­чигдсөн, Монгол Улсын Засгийн газар ашиглаж бо­ло­хуйц олон давуу болом­жоо алдсан гэрээ гэдгийг ард түмэн бүгд мэдэж байгаа.  Оюутолгойн гэрээ нь хувь нийлүүлэгчидийн гэрээний зохицуулалтаар нэг хоногт төлбөр хүүнд нь 1.275.000 ам доллар төлж менежментийн 6%-ийг нэмээд нэг хоногт 3 сая доллар төлж, хоногт таван сургууль, цэцэрлэг шинээр барих мөнгийг хүүнд нь өгч байна. Энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. 

НҮБ-ын 1962 оны 1803-р тогтоолын дагуу баялагийн эзэн улс өөрийн баялагийн дийлэх хувийг хүртэх эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 1 дэх хэсэгт: байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэсэн олон улсын гэрээ хуулийг даган мөрдөж, УИХ, Засгийн газар яаралтай тогтоол гаргаж оюутолгойн гэрээг ард түмний мэдэлд 100 хувь шилжүүлж, хувьцаа хэлбэрээр баялагийн сан бүрдүүлэн иргэн бүрт сар бүр ноогдол ашиг хүртээхийг шаардаж байна.

Үр ашиггүй  гэрээг хууль хяналтын байгууллага болоод парламентын түвшинд нягталж, ард түмэнд ашигтайгаар шийдэх хэрэгтэй. ЧАДАХГҮЙ БОЛ УИХ ТАР" гэсэн юм. 

ЭХ СУРВАЛЖ: ORD.MN

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
mnbvc
13 өдрийн өмнө / 193.154.236.78

bas neg soliot

Зочин
13 өдрийн өмнө / 117.111.14.21

bitgii hutsaa oyutolgoig 100 huvi tor emzeshih yostoi...ene met ooriho ner hundiig osgoh gesen nohduud ard tumniig taltsuulj bdg...tor ezemshig olson orlogiin zartsuulaltad ard tumen mash sain hyanalt tavih bolomjiig burduuleh ajliig hiih yostoi