Ардчилсан нам “Үндсэн хууль”-ийг батлалцах үүрэгтэй

: 14 өдрийн өмнө / 2019-09-09 09:32:00

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанаас  МАН-ын бүлэг завсарлага авч 15 цаг хүртэл чуулган түр хаалаа. Хуралдааны үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат манай намын зарчмын зөрүүтэй  саналууд дэмжигдээгүй унасан учраас бид Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэж мэдэгдэв. 

Харин УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт АН замын хагасаас гарч байгаад би харамсаж байна. Тэрэндээ хүрч ярих юм бол Ерөнхий сайдын хүч эрх мэдлийг нэмэгдүүлэх, давхар дээл тайлах тухай асуудлыг чинь Ц. Элбэгдорж гэж хүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаад ирэхээр ярьсан асуудал. Энэ давхар дээлийг тайл гэж Н.Алтанхуягийн Засгийн газрыг удаа дарааллан шахсаар байгаад хамгийн сүүлд нь унагасан. Тэгээд энэ асуудлыг яг шийдэх болохоор АН гараад явж байгаад би харамсаж байна. Энэ бол нэг намын асуудал бишээ. Олон нийт хүсээд хүлээгээд ямар нэгэн шийдэл байх ёстой гээд байхад төр барьж байсан  нам энэ асуудалд хөнгөн хуймгай хандаж, байгаад харамсаж байна. Иймэрхүү ажлыг эзэнтэй нь ярих хэрэгтэй. Тэр давхар дээлээ тайл гэж Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж байхад санал хураалтын өрөөнд би Н.Алтанхуягийн өрөөнд ороход Д.Тэрбишдагва, Н.Алтанхуяг хоёр сууж байсан юм. Энийг би бас санах хэрэгтэй байх гэж бодож байна. Асуудал шийдэх гэхээр гарч байгаа чинь таалагдахгүй байна шүү. Би энэ хэлэлцүүлэгт та бүхнийг оролцоосой гэж чин сэтгэлээсээ уриалж байна. Анхнаасаа хамтдаа явсан. Нэг ч болов улсад хэрэгтэй асуудал шийдвэрлэхэд АН оролцоо. Чин үнэнийг хэлэх юм бол та нар дараагийн ээлжинд Засгийн эрх авна гээд явж байгаа нам шүү дээ. Та нарын ажилд ч хэрэг болно. Эрх барьдаг хувь тавилан байдаг л юм бол. Өөр бусад намуудад ч хэрэг болно. Ийм учраас чуулганд оролцоочээ гэж АН-ын гишүүдэд уриалж байна. Би дайрч давшилж хэлсэнгүй. Улсын эрх ашгийн үүднээс ярьж байна. Тэр давхар дээлтэй Засгийн газарт хамтдаа унаж байсан хүн нь Л.Болд Гадаад харилцааны сайд нь байсан юм. Энийг би та нарт сануулж байна. Одоо болохоор оролцохгүй гэж бойкотолдогоо больчихмоор байх юм даа. Энэ Д.Эрдэнэбат бид нар  журмын нөхөдийн хувиар яриад л байгаа шүү дээ. Ахиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нөхцөл ойрын 10-15 жилд бүрдэхгүйээ. Одоо нэг ч болтугай заалтыг бүтэн жилийн ажил болгочихоод шийдээд авъя. Бүгдийг нь шийдэх албагүй л дээ. Гишүүд заримыг нь эсэргүүцээд байгааг би ойлгож л байгаа. Эндээ оролц л доо та бүхэн” гэв. 

Үндсэндээ бол “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл”-д АН-ынхан дургүйгээ хүрэхээр гараад гүйдэг дураа хүрэхээр ороод суух байдлаар хандах эрхгүй. Мөн эрх баригч нам ч олонхоороо хүч түрэн батлах гэж улайрах бус улстөрийн бүх намууд,иргэд сонгогчид ард нийтээрээ хэлэлцэн Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой.  

Иймээс улсынхаа эрх ашгийн төлөө эрх баригч намууд улстөржих бус хамтдаа хэлэлцэж нэмэлт өөрчлөлтөө хийж дуусгахыг олон нийт хүсч буй юм. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих