Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахаар хугацаа хожиж байна гэв

: 13 өдрийн өмнө / 2019-09-10 11:38:56

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нар хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахаар хугацаа хожиж байна гэх мэдээллийг АТГ-аас өглөө.

Тодруулбал энэ талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү, "Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
 
Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байна гэж Авлигатай тэмцэх газрын зүгээс үзэж байна. Товчхондоо, хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй учир энэ мэтчилэн үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна. Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээж байна. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна. Хамгийн их удаж байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил болж байна" гэв. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
11 өдрийн өмнө / 66.181.161.98

Huun heleltseh hugatsaa duusval ene hereg hereg bish blood zamharnaa

Батбаяр
11 өдрийн өмнө / 202.126.89.18

Ийм эргуу маднуудаас болж улс эх орон минь ядуурч байгаа юм. Идэж уучихаад ичихгуй худлаа ярих юм

Ккк
11 өдрийн өмнө / 66.181.161.97

Монголоо гэж дэлхийн шившиг баатар хулгайчтай айн гого шуу кккк

zochin
12 өдрийн өмнө / 202.126.88.172

huun heleltseh hugatsaag duusah hugatsaag tootsoj hergiig shiidverleh n huulichdiin vvreg bish vv esvel heregten uuruu zohitsuuldag um u iim bol gemt heteg ihseh bh da yalangya deed tuvshind

Зочин
12 өдрийн өмнө / 182.160.37.34

гарамгайбаатар фортуна нар шүүгчдэд ривер гарденд тэрбумын байр өгөөд л дуусаа. одоо батүүл чулуудай сайханбалаг нар бас ингээд л үлгэр жаргалаа. тарвагадоржийн шүүгчид монголыг алж дууслаа шүү.

Зочин
12 өдрийн өмнө / 182.160.37.34

гарамгайбаатар фортуна нар шүүгчдэд ривер гарденд тэрбумын байр өгөөд л дуусаа. одоо батүүл чулуудай сайханбалаг нар бас ингээд л үлгэр жаргалаа. тарвагадоржийн шүүгчид монголыг алж дууслаа шүү.

хн
12 өдрийн өмнө / 103.229.121.188

Жинхэнэ баатар хүүгээ хөтлөөд 461 коридорт гэрэлт коридор ажиллуулах мөн гоё шүү

Зочин
12 өдрийн өмнө / 117.111.14.240

ugaas naad baishinguud chin oorsdoo eniig hiij bgaa mongold yamar unen gej bh bish ..huuli gedeg yum mongogui.doroi negend l uilchildeg

zochin
13 өдрийн өмнө / 202.126.88.160

huuh heleltseh hugatsaag duusgah esehiig heregten uuruu zohitsuuldag um u hiiliin baiguullaga meddeg um u ajlaa hurdan shuurhai hiivel iim bgal vvseh vv huuliinhan uursduu uugshvvlerd bgaam bishvv odoo mongold iim baidlaar yalaas multrah mood delgerchee gemt hereg ihsene dee

Уншигч
13 өдрийн өмнө / 103.57.94.103

Луйварчин тэгээд Улсын баатар болой.