Гаалийн байцаагч Т.Мөнхчулуун өөрийн хүү М.Эрхэсийнхээ дансаар авлигын мөнгөө авдаг байжээ

: 13 өдрийн өмнө / 2019-09-10 13:19:58

АТГ-аас өнөөдөр Замын-Үүд дэх Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг дэлгэн үзүүлсэн.

Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахууль авсан хэрэгт нэр бүхий гаалийн байцаагч шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуух зэрэг үйлдэл гаргажээ.



Б.Цэен, Т.Мөнхчулуун, Д.Наранчимэг, И.Наранцэцэг нарын 34 хүнд холбогдох уг хэрэг 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд бид энэ удаад авлигын хэрэгт холбогдсон гаалийн байцаагч нар хэдэн удаагийн үйлдлээр бусдаас авилга хээл авсан тухай баримтыг хүргэж байна.  

Б.Цэен 15 удаагийн банкны гүйлгээр бусдаас хээл хахууль авсан болох нь тогтоогджээ

Балдансэнгийн Цэен нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунтай бүлэглэж, хээл хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Л.Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинд зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, улмаар Хаан банкин дахь өөрийн 50810049** тоот дансаар дамжуулан:

2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 200.000 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 2.200.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн гүйлгээгээр 1.440.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 500.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг,

 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг,

2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг,

2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн гүйлгээгээр 300.000 төгрөгийн хээл хахууль
авсан болох нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ.

Т.Мөнхчулуун өөрийн хүү М.Эрхсийнхээ дансаар авлигын мөнгөө авдаг байжээ

Мөн Түншийн Мөнхчулуун нь Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байхдаа Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэентэй бүлэглэж, хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс, гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Л.Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинд зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, улмаар өөрийн хүү М.Эрхэсийн Хаан банкин дахь 50038112** тоот дансаар дамжуулан

2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.500.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.500.000 төгрөгийн хахууль
авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгалтын явцад тус тус тогтоогджээ.

Үргэлжлэл бий...
Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
bi
12 өдрийн өмнө / 103.212.117.152

belen avsan n zambraagui bga biz

нх
12 өдрийн өмнө / 103.229.121.188

Сард 11 сая