Ч.Хүрэлбаатарын сонгуульд хүчин зүтгэж явсан Б.Заяабалын тансаглал хэрээс хэтэрлээ

: 13 өдрийн өмнө / 2019-09-10 14:40:24

Татварын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал ажлаа хийхгүй, төсвийн мөнгөөр тансаглаж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? 

Энэ оны зургаадугаар сард “Татварын удирдлагын нэгдсэн систем” –ийн шинэчлэлийн төслийн ажил дуусах ёстой байсан боловч одоо болтол дуусаагүй амьдрал дээр ажил болж чадахгүй байсаар байна. Энэ төслийн ажил өнөөдөр Татварын байгууллага өөрийн гэсэн албан ёсны даргагүйгээс болоод зогсоод буй. 

Улс төрийн шийдвэрээр ТЕГ-ын дарга болон дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал хоёр том суудалд ганцаараа тухалсаны улмаас татвар төлөгчдөд үүсч буй хүндрэлүүд арилахгүй, цаашид ямар горимоор хэрхэн ажиллах нь ч тодорхойгүй байсаар байна. 

Татварын 32 нэгж, 20 гаруй өгөгдөл нэг системд нэгтгэгдэж, орон нутгийн байцаагч нар татвар төлөгчтэйгээ цахимаар бүрэн холбогдож чадахгүй байна. Арга ч үгүй биз. Бүхэл бүтэн татварын байгууллага нь нэг хүнийг хоёр албан тушаалд түр орлон үүрэг гүйцэтгэгчээр томилчихоор яаж энэ том агентлагийн ажил явах билээ. 

Гэтэл Татварын ерөнхий газар өнөөдрийг хүртэл хариуцсан даргагүй, ажил нь урагшлахгүй байсаар байна. Улс орны төсвийн 60 орчим хувийг бүрдүүлдэг нэг том агентлаг нь эзэнгүйтэж байгааг Ерөнхий сайд нь мэдсэн үү.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн хүн болох Б.Заяабалаа татвар төлөгчдийн мөнгөөр туйлуулж байна. Тухайлбал, Б.Заяабал нь албаны 3 авто машин, 2 оффисын өрөөг зөвхөн өөртөө зориулан ашиглаж байгаа аж. Зөвхөн нэг түр орлон үүрэг гүйцэтгэж буй хурган даргад үйлчлэхээр бүхэл бүтэн 3 авто машины бензин, жолоочийн зардал, хоёр оффисын өрөө өгч эрхлүүлдэг нь юуных вэ Ерөнхий сайд аа.

Татварын байгууллага иргэддээ хүрч ажиллахгүй, и-баримтын олголт, бүртгэл, баталгаажуулалт, сугалаа хонжвор нь өнөөг хүртэл хэл ам таталсаар байна. Мөн томоохон аж ахуйн нэгжүүдээсээ татвараа авахаасаа илүү амиа зогоож, хэдэн бор ажилчдаа тэжээхийн төлөө явж буй бизнес эрхлэгчдээ байнга дарамталж, төрийн нэр дор хяргадаг нь худлаа биш билээ.
Бүхэл бүтэн 1800 орчим татварын алба хаагчид дарга үгүй, шийдвэр гаргах эзэнгүй, түр орлон үүрэг гүйцэтгэгчийн амыг харан ажиллаж байна. Түр үүрэг гүйцэтгэж буй Б.Заяабал нь дорвитой ажил хийхгүй, хүнийрхүү хандлагаар хандаж буй нь даанч байгаа нь түүний тансаглалаас харагдана.

Б.Заяабалын хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын сонгуулийн зохион байгуулагчаар, Төрийн өмчийн хороонд тус тус ажиллаж байжээ.

Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Балт
12 өдрийн өмнө / 202.126.88.133

Заяабал бол шилдэг боловсон хүчин. Хаана ч хэн ч түүнийг бардам хэлнэ. Ийм хүмүүсээ харлуулах гээд ядчих юмаа новшнууд.

Зочин
12 өдрийн өмнө / 103.50.207.150

Харлуулах гэж ядсан гарууд байх юм аа. Наад хүн чинь харин ч нэг сайн ажиллаж байгаа шүү. Битгий тэгж суудлын буцаалдсан арга ядсан юм хийцгээж бай.

Зочин
12 өдрийн өмнө / 202.126.89.185

Татварт 18 жил ажилласан. Ийм мундаг дарга үзээгүй бид бүгд ярьж байдаг. Татварт үүрлэсэн хөгийн нөхдүүдтэй тэмцэж байгаа Тэд л ийм юм хийж байгаа биздээ, шантарч болохгүй шүү Та.

Зочин
12 өдрийн өмнө / 66.181.161.3

татварын бугшсан идээ бээрийг шахаад эхэлж дээ энэ залуу. Ингэж дотроосоо хэвлэлээр дамжуулж эсэргүүцлээ илэрхийлж байхыг харахад. Амжилт хүсье Заяа

Зочин
12 өдрийн өмнө / 66.181.165.88

Татвар дотроос л бичсэн байна шдэ.Өмнөх даргын өс санасан нөхөд л захиалгаар бичүүлээд байна даа ккккк.Харин ч залуу хүн шинээр сэтгэж ажиллах гэхээр үеэ өнгөрөөсөн нөхөд саад болох гээд байгаа юм бишүү

Зочин
13 өдрийн өмнө / 78.159.99.208

дотроосоо л ийм мэдээ явуулдаг байхдаа. Машин өрөөнөөс өөр асуудал байхгүй байгаа бол сайн л ажиллаж байгаа юм байна даа

Зочин
13 өдрийн өмнө / 78.159.99.208

дотроосоо л ийм мэдээ явуулдаг байхдаа. Машин өрөөнөөс өөр асуудал байхгүй байгаа бол сайн л ажиллаж байгаа юм байна даа

Zohin
13 өдрийн өмнө / 66.181.161.120

O.mend Yagaad hunii ajil zugeer hiilgehgui ynz bureer bicheed baidag bnaa. Hiij helhee olj yadsan humuus ajil olj hiimeer yum

Zohin
13 өдрийн өмнө / 66.181.161.120

O.mend Yagaad hunii ajil zugeer hiilgehgui ynz bureer bicheed baidag bnaa. Hiij helhee olj yadsan humuus ajil olj hiimeer yum

Зочин
13 өдрийн өмнө / 202.131.227.218

2 оффисын өрөөг ашиглана гэдэг нь дотор нь амьдарна гэсэн үг үү? жаахан мэдрэмжтэй бичилдээ хөлсний бичээч сэтгүүлч нэртэй тархиний тураал

Зочин
13 өдрийн өмнө / 202.131.227.218

Х,онон чамд гэж хэлхэд 2 өрөөнд нэгэн зэрэг яаж суух вэ 3 авто машиныг зэрэг унаад явахуу

Zayabald
13 өдрийн өмнө / 178.62.121.175

zuv saitaa mailee uguuch, zayabaliin arhi uuj sagsalzan herehen huuhnii hormoi hot suhuj bgaa bichlegiig yawuulay, yamar es zuitei hun be gedgiig ni olon tumen medej awag

Зочин
13 өдрийн өмнө / 165.22.127.1

Цаг цагаараа байдаггүй. Тун удахгүй Хүрэлбаатар нарыг удахгүй АТГ шалгана. Шоронд орох гээгүй бол наад албан тушаалаа өгөөд мөрөөрөө амьдар Заяабал минь.

Зочин
13 өдрийн өмнө / 151.236.30.94

Заяабалаа Хүрэлбаатартайгаа хамт монголын төрөөс зайлаарай лалар минь.