АТҮТ-ын дэд дарга Ш.Батсайхан хятадуудаас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгагджээ

: 12 өдрийн өмнө / 2019-09-11 10:53:10

“Авилгатай тэмцэх газраас намайг шалгаагүй. Шалгах үндэслэл ч байхгүй. Учир нь би ашиг сонирхлын зөрчил огт гаргаагүй. Ийм асуудалд холбогдохыг ч хүсэхгүй. Би энэ ажлыг тогтвор суурьшилтай, байгаа түвшнээс нь ахиулж хийхийг эрмэлзэж байгаа. Түүнээс би эрх мэдэл, эд хөрөнгө харж энэ ажлыг хийгээгүй. Би өнөөдөр, маргаашаар өөрийнхөө ирээдүйг балладаг хүн биш.” Энэ бол Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайханы өнгөрсөн жил “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага.

Тэгвэл авилга хээл хахуулийн асуудалд холбогдохыг хүсдэггүй хэмээн ярьж байсан тэрээр АТГ-т шалгагдаад удаж байгаа юм байна.

Үүгээр зогсохгүй мөрдөн шалгалтын хугацаанд АТГ-ын комиссарууд түүнийг албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний авилга авсан болохыг хөдөлшгүй баримтаар нотолсон байгаа юм.

Ингээд саявтархан түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Ш.Батсайхан нь Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанийн олон тооны, хүнд даацын тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт холбогдсон гадны иргэд, банкны хуулга гэх мэт хөдлөшгүй баримтуудаар нотлогдсон тул хэргийг ийнхүү шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд зарим хэвлэлээр, “Авто тээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран тус байгууллагыг хятадуудад үйлчилдэг хар зах болгож гүйцлээ. Дэд дарга Ш.Батсайхан гэх мэт төрийн ажлын ямар ч туршлагагүй нөхдүүд монгол жолоочдынхоо эрх ашгийг уландаа гишгэж, авилга хээл хахуульд идэгдэж байна” гэх утгатай мэдээлэл цацагдаж байсан нь оргүй биш бололтой.

Учир нь Ш.Батсайханыг хуулийн байгууллага шалгаж эхлэхдээ, “Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан, С.Дэлгэрнаран нар хятад компаниудад дамлан зарж, хээл хахууль авч байна” гэх гомдол мэдээллийг Монгол компаниудын зүгээс баримттайгаар АТГ-т  хүргүүлсний улмаас түүнийг шалгаж эхэлсэн юм байна.

Бид дараагийн удаад Ш.Батсайхан нь Хятад улсын ямар, ямар компаниас хэр хэмжээний авилга, хээл хахууль авсан тухай мэдээллийг баримттайгаар хүргэх болно.

Үргэлжлэл бий...
Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Үнэн
7 өдрийн өмнө / 64.119.26.125

С зөвшөөрөл авна гэдэг бол алаан байхгүй юу.... Одоо ч хэвээр байгаа авилгал хэзээ алга болох юм болдоо....

Сонин
8 өдрийн өмнө / 66.181.161.53

100 наслах биш аюулт өвчин туссан биш тэр бохир мөнгөөр яаанаа

энхээ
9 өдрийн өмнө / 59.153.115.68

энэ угийн үл бүтэх гар. худалч, луйварчин. одой биетэн. арын хаалгатай учраас энэ албан тушаалд байгаа нь илт

Зочин
9 өдрийн өмнө / 150.129.141.114

Iim baliar ymiig iim mesten deer suulgaj bdg xarwaas xachin tsarait.naaduul chne jinhene jolooch nariig neg tamaldag xvmvvs de ard ergediin amidrald niitsehgvi shal xondlon ym shaarddag xvmvvs awto teeweriin vndesnii tow gj gazariig vdseer ni tatan buulgah heregt

БИ
11 өдрийн өмнө / 112.72.12.3

ИЙМ АВЛИГАЧИН ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ ЗДУ НУУДЫГ НАРСАНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ

Жавхлан
12 өдрийн өмнө / 46.101.11.119

АТҮТ-д Батсайханаас гадан Айдос гэдэг авлигачин байгаадаа тэрийг бас шалгах хэрэгтэй

Зочин
12 өдрийн өмнө / 178.62.8.233

Bi batsaihaniig sain medeh oiriin hamaarliinh n hun bna, ene hunii ger buliin hurungu orlogo teewriin gazriin ded darga bolsnoos ni hoish ilt nemegdsen.. iim uchirtaig ni yaaj medeh wee dee

Тээвэрчин иргэн
12 өдрийн өмнө / 46.101.11.119

Авто тээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран, Ш.Батсайхан, К.Айдос гэх хүмүүс тус байгууллагыг хятадуудад үйлчилдэг хар зах болгож гүйцсэн нь үнэн шүү дээ.

Баяр хүргэе!!!
12 өдрийн өмнө / 46.101.19.143

Энэ харваас жараахай байна. Гэхдээ АТГ-т баяр хүргэе. Энэ мэтчлэн цэвэрлээд сайн илчлээд байвал дарга нар авлига авахаас айдаг болно.

Зочин
12 өдрийн өмнө / 46.101.74.197

Avto teewriin undesnii tuv gej yalzarsan gazar bna aa, umnu ni bas neg darga avliga awsan geed shuuheer orj bsn bzdee. avligachdiig sain ilchleed garah gazargui bolgoh heregtei...

Бат
12 өдрийн өмнө / 178.62.93.181

60 ТЭРБУМЫН БҮТЭЭГДЭХҮҮН ДҮРЭЭРЭЭ МӨН БАЙХШИВ. ХҮРЭЛСҮХИЙН СУГАНЫ ҮС ГЭЖ ДУУЛСАН ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАХ ГЭЖ БАЙГААГ БОДОХОД БИШ ЮМ ШИГ БНА. УЧИР НЬ ХҮҮК ХЭЗЭЭ Ч ХҮМҮҮСЭЭ ХАЯДАГГҮЙ ЮМ ЛДАА КК

МАН
12 өдрийн өмнө / 155.94.243.154

МАН-ын Бага хурлын гишүүн гэж байгаа ккк. МАН-ын бага хурлын гишүүд бүгд авлигачид болсоныг энэ нөхрийн үйлдэл тодорхой харуулж байна.

Зочин
12 өдрийн өмнө / 46.101.78.176

Энэ муу лаларыг шоронд нь хатаа. Тэр Дэлгэрнарантай нь хамт.