Хөргөгч худалдан авах хамгийн хэмнэлттэй арга

: 138 өдрийн өмнө / 2016-10-10 14:06:45

  

Хуучин загварын дөрвөлжин цагаан хөргөгч моодноос гарчээ. Өнөөдөр хөргөгч үйлдвэрлэгч нар бүтэгэдэхүүнийхээ технологи, загвар дизайныг улам илүү сайжруулсаар байна. Та шинэ байранд нүүж орж байгаа эсвэл галын өрөөгөө шинэчлэн засч байгаа эсвэл хуучин хөргөгчөө солих гэж байгаа бол шинэ хөргөгч сонгох дараах зөвлөгөөг уншаарай. Хөргөгчний худалдан авалт бол урт хугацааны хөрөнгө оруулалт учраас гэр бүлийнхээ хэрэгцээнд тохирох зөв хөргөгчөө сонгох нь чухал.

ХӨРГӨГЧНИЙ ХЭМЖЭЭГЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ

Шинэ хөргөгч сонгож авахад хамгийн чухал үзүүлэлт бол хэмжээ. Хэрэглэгчдийн хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол сул орон зайгаа хэмжээд түүнд тохирсон хэмжээтэй хөргөгч сонгоход л болно гэж боддог. Сул талбайныхаа өндөр, гүн, өргөнийг мэдэж авах нь зөвхөн эхлэл. Эдгээрээс гадна хаалга онгойлгоход, агааржуулалт хэвийн ажиллахад, цэвэрлэгээ хийхэд шаардлагатай зайгаа тооцож авах хэрэгтэй. Хөргөгчийг гаднаас оруулж, таны гал тогоонд байрлуулах хүртэл зайнд багтах эсэхийг хэмж.

Хөргөгчөө сонгохдоо бодох нэг чухал зүйл бол та хэр ойр ойрхон хүнсний ногоогоо цуглуулдаг вэ? Танай гэрийн ам бүл хэд вэ? Та хүнсний бөөний төвөөс худалдан авч мөнгөө хэмнэдэг үү? Та ногоогоо хөлдөөж ашигладаг уу? Тэгвэл танд хөлдөөгчний хэмжээ арай ахуй байх шаардлагатай. Эсвэл та хүнсний ногоог шинээр нь авч хэрэглэдэг үү? Тэгвэл хүнсний ногоог шинээр нь удаан хадгалах тавиуртай эсэхийг нь асуугаарай. Хэрэв та том хэмжээний хөлдөөсөн мах, пицца зэргийг хадгалж хэрэглэдэг бол хөлдөөгчийнх нь хэмжээг шалгахад илүүдэхгүй.

ЗАГВАР БА СТИЛЬ

Хэмжээгээ мэдээд авсан юм чинь одоо ямар загвар хэрэгтэйгээ сонгоцгооё.

Дээрээ хөлдөөгчтэй болон доороо хөлдөөгчтэй хөргөгч

Хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан хөлдөөгч нь дээд талдаа байрладаг эсвэл доод талдаа байрлаж болдог. Хөлдөөгч үндсэн хөргөгчийн хэмжээний гуравны нэгтэй адил хэмжээтэй байдаг.

Тавилганд суурилуулдаг хөргөгч

Ихэвчлэн side by side болон фрэнч хаалганы төрөлтэй гардаг. Энэ загварууд гал тогооны тавилгатай уусч, харагдах байдал цэвэрхэн цэгцтэй байдаг.

Фрэнч хаалгатай хөргөгч

Фрэнч хаалгатай хөргөгч нь доод хэсэгтээ хөлдөөгчтэй, хөргөгчийн хэсгийн хоёр хаалга бүрэн нээгддэг загвар юм. Хаалга чөлөөтэй нээгдэж, дотор хэсэг зайтай болдог учир том хэмжээтээ хүнсээ хялбархан хийх боломжтой. Фрэнч хаалгатай хөргөгчүүд 3 эсвэл 4 хаалгатай байж болдог. Давуу тал нь загвар сайтай, олон төрлийн тохиргоотой.

Side by side хөргөгч

Энэ загваруудад хөргөгч, хөлдөөгчийн хэмжээ адил байдаг. Дээш доош хөдөлгөх боломжтой тавиурууд нь илүү уян хатан хэрэглээг бий болгоно. Зай багатай гал тогоонд хаалга онгойлгоход бага зай эзлэдэг илүү тохиромжтой хувилбар болно. Хөргөгчийн болон хөлдөөгчийн хэсэгийг ашиглахад илүү хялбар.

Хөлдөөгчгүй хөргөгч

Хөргөгчний бүх зайг хөлдөөх биш зөвхөн хөргөхөд ашиглаж болно. Хэрэв та тусдаа хөлдөөгчтэй бол энэ загвар илүү тохиромжтой. Бусад загваруудыг бодвол шинэ хүнс хадгалахад илүү их зайтай.

ТҮҮНЭЭС ГАДНА ...

Дээрх үзүүлэлтээс гадна таны сонголтоо хийхэд чухал нөлөөтэй хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

Хүнсний шинэлэг байдал

Хос хөргөлтийн системтэй хөргөгч сонговол хөргөгчийнхөө хэсэг тус бүрийн чийгшил, хөргөлтийн түвшинг ялгаатай сонгох боломжийг танд олгоно. Ингэснээр хөргөгчний хэсэгт бага чийгшилтэйгээр тохируулж, хүнсний ногоогоо шинээр нь илүү удаан хадгалах боломжтой.

Зохион байгуулалт

Та хөргөгчнөөсөө хэрэгтэй хүнсээ авах гэж удаан хайдаг бол хөргөгчний доторх зохион байгуулалт ямар чухал болохыг ойлгож байгаа байх. Сүүлийн үеийн тавиуруудын байршлыг өөрчлөх боломжтой загваруудыг сонирхоод үзээрэй. Мөн шингэн зүйл урсгадаггүй тавиуртай бол таны цэвэрлэгээ хийх цагийг хэмнэх болно.

Эрчим хүчний хэмнэлт

Хөргөгч бол айл гэрийн хамгийн том электрон төхөөрөмж байдаг. Тийм учраас сонголтоо хийхийн өмнө сарын урсгал зардалд тань зардал нэмэхгүй, эрчим хүчний хэмнэлттэй хувилбарыг сонгох нь зөв. Хөргөгчин дээрх Energy star тэмдэглэгээ таныг хөргөгчиндөө зарцуулах эрчим хүчний хэмнэлтийг батлах болно.

Ус болон мөсний сав

Хамгийн сүүлд санал болгох функц бол ус болон мөсний сав. Таны тав тухтай хэрэглээнд зориулагдсан. Мөсийг хадгалах 3 төрлийн сонголт байдаг :

  • Хөлдөөгч дотор байрлах мөсний сав хамгийн үр ашигтай сонголт байдаг. Хаалган дээрх мөсний савыг бодвол зай бага эзлэнэ. Гэхдээ мөс хэрэглэх болгондоо хаалгаа онгойлгоно.
  • Хаалганд байрлах мөсний сав ихэвчлэн side by side болон фрэнч хаалгатай хөргөгчинд байдаг. Хэрэглэхэд илүү хялбар, ердөө товч дарахад л таны аяганад мөс унаж ирнэ. Хаалгаа онгойлгох шаардлагагүй.
  • Хос мөсний сав зарим загваруудад байдаг. Мөсийг маш ихээр хэрэглэдэг хэрэглэгчдэд зориулсан.

Усны сав 2 төрлөөр байрласан байдаг :

  • Хаалганд байрласан усны сав нь хөргөгчний хаалгыг онгойлголгүйгээр хүйтэн усыг хялбархан хийж авах боломжийг олгодог
  • Хөргөгч дотор байрлах усны сав илүү зардалд хэмнэлттэй, гэхдээ мөсний савтай адилаар та ус авах бүртээ хаалгаа онгойлгох шаардлагатай.

ҮНЭ

Мэдээж, хамгийн чухал нь үнэ. Хөргөгчний үнэ дээрх бүх үзүүлэлтээс гадна брэнд нэр хүнд, худалдаалж буй дэлгүүрийн бодлого, бэлэг урамшууллаасаа хамаараад янз бүр байдаг. Манай зах зээл дээр Samsung, Haier, Beko, Sharp гэх мэт томоохон нэр хүндтэй брэндийн хөргөгчүүд худалдаалагдаж байгаа ба та өөрийн хэрэгцээнд тохирох үзүүлэлт, загвар дизайн бүхий хөргөгчийг сонгохдоо хэмнэлттэй үнэ санал болгож байгаа эсэхийг нь мөн харьцуулж үзээрэй.

Бид танд PC mall сүлжээ дэлгүүрээр зарлагдаж буй ИЛҮҮ ХЯМДРАЛ, ИЛҮҮ ХЭМНЭЛТ, ИЛҮҮ БЭЛЭГТЭЙ худалдаанд оролцож, хэмнэлтийг мэдрэхийг санал болгож байна.

Итали загварын Haier хөргөгчүүд 5 төрлийн өнгөний сонголттойгоор ердөө 1,349,000₮ болж хямдарсан бөгөөд худалдан авсан хэрэглэгч бүртээ Tornado тоос сорогч эсвэл Oishii ухаалаг чанагчийг бэлгэнд сонгон авахыг санал болгож байна.

Тус бэлгэнд өгч буй хуй салхины хүчтэй Tornado тоос сорогч болон олон үйлдэлтэй Oishii ухаалаг чанагч нь зах зээл дээр 199,900₮-өөр худалдаалагдаж байгаа бөгөөд та нэг худалдан авалтаар 2 бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг нэг дор хангах боломжтой болж байна.

Мөн та энэхүү хөргөгчийг лизингээр авбал сард ердөө 69,000₮ төлөх болно. PC mall төв салбар дээр 10-р сарын 23-ыг дуустал Хаанбанкны эдийн засагчид ажиллаж, хэрэглэгч таны зээлийг газар дээр нь таны зээлийг шийдэж өгч байна.

 

Утас 75753535

PC mall дэлгүүрийн салбарын байршил - https://pc-mall.mn/page?id=3

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих