Dell-ийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө

: 112 өдрийн өмнө / 2016-10-30 10:39:59

  

Шинэ бүтээгдэхүүний нэр төрөл, хэрэглэгчийн сонголтонд туслах мэдээлэл өгөх болон бүтээгдэхүүнээс хүртэх үр ашгийн талаар Монгол дахь Dell-ийн суурин төлөөлөгчид танилцуулга хийлээ. Тус арга хэмжээнд төрийн болон хувийн томоохон байгууллагуудын 40 гаруй төлөөлөл ирж оролцлоо.

Энэхүү арга хэмжээг Саммит Компьютер Технологи компани зохион байгуулж,Dell Technologies компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм.

Саммит Компьютер Технологи компани нь 2007 оноос Dell-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Пример партнерийн түвшинд ажиллаж байгаа билээ. Энэ түвшний түнш компанийн хувьд Dell-ийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг хамгийн олон нэр төрлийн болон үнийн сонголттойгоор хэрэглэгчдээ хүргэхээс гадна албан ёсны завсар үйлчилгээ, баталгаат хугацаа, баталгаат сэлбэгийн нийлүүлэх үйлчилгээг үзүүлдэг юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих