Их өгөгдөл буюу Big Data гэж юу вэ, түүнийг тойрсон асуудлуудын тухай

: 59 өдрийн өмнө / 2016-11-24 13:35:20

  

Big Data буюу их өгөгдлийг бүтэцлэн зохион байгуулах, зөв боловсруулан ашиглах тухай сүүлийн үеийн "ХИТ" болоод байгаа сэдвийн талаар мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бүгд сонирхож байгаа билээ.

Их өгөгдөлтэй холбоотой түүнийг олж цуглуулах, хадгалах, хайлт хийх, дамжуулах, боловсруулах гэх мэт олон асуудлууд байдаг. Энэ ойлголт бизнест хэрэгтэй юу, төрийн байгууллагад хэрэгтэй юу?

Анхаарал татсан олон асуултуудад манай мэдээлэл технологийн салбарынханд мэдээлэл өгөхөөр Сингапурын Засгийн газрын дор үйл ажиллагаа явуулдаг Сингапурын Үүлэн тооцооллын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Үүлэн тооцооллын үйлчилгээний Тасалдал, Хэрэг тохиолдолд хариу үзүүлэх Багийн тэргүүнRaju Chellam Монголд айлчлаад байна.

Мөн тэрээр Сингапурын Мэдээлэл технологийн Нэгдсэн холбооны Үүлэн тооцоолол болон Их өгөгдлийн бүлгийн нарийн бичгийн дарга, Сингапурын Компьютерын Нийгэмлэгийн Үүлэн тооцооллын бүлгийн нарийн бичгийн дарга, DellEMC компанийн Их Өгөгдөл, Үүлэн тооцоолол, Эрүүлийг Хамгаалах болон Төрийн хэрэг эрхлэх ASEAN & IndoChina & Өмнөд Азийн бүсийн тэргүүн юм.

Түүний эхний лекц 2016 оны 11 сарын 22-ны өдөр "Big data", Cloud болон IT infrastructure сэдвээр судалгаа хийдэг эрдэмтэд судлаач, оюутнуудад зориулан зохион байгуулагдлаа.

Харин дараагийн лекцийг Төрийн болон Бизнесийн байгууллагын мэдээлэл технологийн удирдлагууд, мэргэжилтнүүдэд зориулан 2016.11.24-нд зохион байгуулах гэж байна.
 

 
Энэхүү "DELL Big Data Solutions" арга хэмжээнд доорх асуудлууд дээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
  • Big data гэж юу вэ?
  • Big data хаашаа чиглэж байна вэ?
  • Big data нь мэдээлэл технологиос илүү бизнест чиглэгдэх ёстой юу?
  • Төрийн болон бизнесийн байгууллагууд Big data-аар юу хийж байна вэ?
  • АВС /Аналитик, Бизнес, Үүлэн тооцоолол/ гэсэн 3 тусдаа ойлголт хэрхэн Big data дээр нэгтгэгддэг вэ?
Хэрэв та энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл дараах хаягаар бүртгүүлээрэй.

Утас : 99903071

Имэйл : yerkegul@summit.mn

Facebook : https://www.facebook.com/events/1158615847525774/ 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих