С.Баяр: Элдэв дайралт, доромжлолд би эмзэглээд, онгонтоод байдаггүй

: 262 өдрийн өмнө / 2016-12-03 15:11:26

Ерөнхий сайд асан С.Баяр саяхан Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу УИХ-аас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын томилолтыг өвөрлөөд байгаа билээ. Тэгвэл тэрбээр "Open door" сонинд зочноор уригдаж сэтгүүлч Б.Ганчимэгтэй дэлгэрэнгүй яриа өрнүүлснээс онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна. Уншигч Та ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Элчин сайдын томилгоо

-Өнгөрсөн дөрвөн жил намынхаа олон нөхдийн адил засаг төрд хаших ажилгүй явлаа. Одоо ажилтай болъё гэхлээр бас амаргүй. Хашиж байснаасаа ахин байж ханамж авдаг ёстой. Эс тэгвээс өөртөө,өрөөл бусдад урагшилж биш, уруудаж харагдана. Үүнийг хэн хүсэх билээ.

-Ерөнхий сайд явсан хүнд олдох ажил ховор. Том дарга эрт болох нь эргээд хорлонтой гэж намын ах нар маань сургамжилдаг байлаа.

-Жин ахиж үзэх үү? Хуучин жиндээ эсвэл жин хасаж дүү нартайгаа ажил булаалдах уу? Тийм бодол алга гэдгээ би зургаа, долоон жилийн өмнө хэлсэн. Дараагийн үе маань ачаагаа үүрэх цаг ирлээ гэж...

-Улс төрд хүчээ үзэхгүй гэлээ ч гэрийн мухар сахин суухыг би хүсээгүй. Тэтгэвэрийн нас арай болоогүй, ажлын бага сага туршлага бас байна.

-Би хэлсэн үгнээсээ буцаад байдаггүй. Улс төрд зүтгэхгүй гэдэг маань ажилгүй сууна гэсэн үг биш. Элчин сайд бол улс төрийн албан тушаал биш, энэ бол төрийн тусгай алба.

-Хариуцсан ажилдаа эзэн байж чадвал элчин сайд бол бор гэртээ богд, хар гэртээ хаан. Би ийм ажил хийж байсан.

Засгаа удирддаг Ерөнхий сайд улсдаа ганц. Яамаа удирддаг элчин сайд гуч орчим. Гэхдээ би өөрийгөө уруудлаа, доройтлоо гэж бодохгүй байна.

Би ийм ажил хийж байсан. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд гэх дипломат том цол цагтаа хүртсэн. Энэ нь цэргийнхээр бол хошууч генералтай дүйх цол.

Миний мэдэхээр Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ажлаа өгөөд Хойд Солонгос, дараа нь Казахстан улсад элчин сайдаар томилогдож байсан санагддаг.

-Шүүмжлэл байтугай элдэв дайралт, доромжлолд би эмзэглээд, онгонтоод байдаггүй. Миний энэ муу арьс овоо зузаан.

Оюутолгой тойрсон асуудал

 -"Эрдэнэт", "Оюу толгой" хоёр шиг улсын төсөвт дорвитой мөнгө оруулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж манайд алга.

-"Оюу толгой" хөдөлгөөнд орсон 2010 оноос хойш улсын болон орон нутгийн төсөвт 1,3 тэрбум ам.долларын татвар төлсөн байна.

-Өөдтэй юм энэ насандаа өөрсдөө хийж үээгүй атлаа өрөөл бусдын хийснийг үгүйсгэн харлуулж,мэдээлэл хомс орчинд тодрох санаатай хүмүүст би дургүй.

-"Оюу толгой"-н ач холбогдол нь дан ганц төсөвт өгсөн татвар, монголын аж ахуйн нэгжүүдэд хийсэн төлбөрөөр хэмжигдэх юм биш. "Оюу толгой"-н дам нөлөө гэж бас байна. Тэр нь шууд нөлөөнөөсөө ч давсан байсан цаг саяхан.

МАН-ын ялалт, сонгуулийн дараах үр дүн

-Хүн тачигнахаар солигддог улирал гэж юу байх вэ. Аль ч улирал цаад жамаараа, цаг нь болоод л солигддог. Улс төрийн ч улирал солигдоход хувь хүмүүсийн оролцоо нөлөө үнэндээ бага. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй.

-Улс төрийн өрөг өөрчлөгдөх нь зүй тогтол байсан биз. Харин энэ өөрчлөлтийн тодорхой үр дүн, тооны харьцаа бол үйлийн үр. Энэ хоёр хоорондоо бас ч гэж ялгаатай.

-Би бол олонхи болно гэж төсөөлж, найдаж, зүтгэж байсан. Харин яг жаран тав болно гэж хэн, яаж мэдэх билээ. Мэдэж байсан гэх хүмүүс гарч ирж байгаа бол инээдтэй л юм. Үүнийг мэдэх арга үгүй. Тэгэх тусмаа мажоритар сонгуулийн үр дүнг. Хоромхон зуур сүүлээрээ нааш цааш эвгүй шавхуурдаж ороолгодог тогтолцоо. Урьдчилж тооцоо гаргахад хэцүү.

-Парламентын сонгууль бол "газар газрын атаман" цуглаад бужигнуулдаг пацаануудын тоглоом биш л дээ. Энэ бол том улс төр, том хариуцлага.

-Сонгуулийг намын удирдлага удирдсан. Мань мэт бол тусалсан, зөвлөсөн. Атаман гэснээс би хэзээ ч атаман байгаагүй, одоо ч биш.

-Нам дотор том, жижиг атаманууд тодрохоор яаж балардаг, хоорондоо үзсээр яаж сөхөрдөгийг хажуухнаасаа харлаа. Мөн ганц том атамантай нам ч ахидаггүйг бас үзлээ.

-Манай намд ганц том атаман гэхээр ойлголт, харьцаа шинэ зууны эхэнд үүсээд эхэлсэн. Одоо бол тийм юм байхгүй. Байхгүй болгох гэж олуулаа зүтгэсэн, хамтын тэр зүтгэл маань ч бүтсэн.

-Гол өрсөлдөгч байсан АН гэж өнгө мөнгөтэй, бяр тэнхээтэй, ойж буусан, омогтой давлиун, шазруун бөх таарсан. Эдгээр шинж нь арай хэтрээд, халгиа цалгиатай барилдаад тэр бөх унасан. Гэхдээ манай амжилтыг зөвхөн өрсөлдөгч айлын сул тал, алдаан дээр амилсан гэж ярих хүнтэй таарсан. Энэ бол өрөөсгөл дүгнэлт.

Сонгуулийн компанит ажил..

-Би сонгуулийн олон компани зохион байгуулж, байгуулалцаж явсан. Бага сага туршлага бий. Гэхдээ манай намд сонгуулийн стратеги тактик, арга заль, технологи менежмент сайн мэддэг, хийдэг хүмүүс шат шатандаа цөөнгүй. Тиймээс намайг онцолж хөөргөөд л, энэ буурал толгойд минь "сонины цаасан малгай" углах гэх хэрэггүй.

-Ажил хийхдээ би хүмүүсийг нас, хүйсээр нь ялгадаггүй. Залуу хөгшин, эр эм байх нь тухайн хүний хувийн асуудал. Ажил хийж байхад зүтгэл, хариуцлага л чухал. Тэр хоёр нь байхад ажлын мэдлэг, мэдрэмж, туршлага гэдэг нь өөрөө хуримтлагдаж зузаардаг.

-Сонгуулийг зөвхөн намч сэтгэлгээ, намын аппаратын хүчээр хийнэ гэвэл орчин тойрноо явцуу өнцгөөс харах гээд байдаг. Тиймээс энэ зуны сонгуулиар нам бус залуусын оролцоо, дэмжлэг тун чухал байлаа. Орчин цагийн хэлээр үүнийг "аутсорсинг" гээд байх шиг...

-Ширүүллээ гээд ажил бүтэхгүй. Харин ч үл ойлголцлын хана хэрэм үүснэ.Сонгуулийн үед багийн нягтрал, ойлголцол бол амин чухал. Дээр нь хариуцсан хариуцсан ажилдаа эзэн байх хэрэгтэй.

-Сонгууль хийх мөнхийн жор гэж хаана ч үгүй. Тухайн нөхцөлд нь тааруулж, угтуулж шийдвэрээ шат шатандаа гаргадаг. Шийдвэр гаргахаас айдаггүй, хариуцлага, эрсдэлээ хаана хаанаа мэддэг, даадаг байх ёстой. Энгийн энэ логикийг сонгууль хийж буй баг бүрэлдэхүүн тархи, зүрхээрээ мэдэрдэг байвал ажил бүтнэ, ялалт ирнэ.

-Уяач хүн наадмаа хүлээдэг шиг би сонгууль хүлээдэг. Би сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн. Түүнийгээ нуудаггүй. Ялангуяа сонгуулийн үеэр.

Мэргэжлийн Засгийн газрын талаар

-Үнэнээ хэлэхэд "мэргэжлийн Засгийн газар" гэж юу хэлээд байгааг би мэдэхгүй. Улс төр судлалд ч, төр эрхийн онолд ч ийм ойлголт, томъёолол байдгийг би олж үзээгүй.

-Гэхдээ би дутуу харсан байж мэднэ. Хар ухаанаар бодоход, тээврийн сайд нь жолооч, хүнсний сайд нь тогооч мэргэжилтэй байвал сайн гэх гээд байгаа юм шиг.

-Мэргэжлийн гэх Засгийн газарт мэргэжил мэргэжлийн төлөөлөл цуглаж суугаад хамтдаа гялалзтал ажиллах ёстой юм шиг ойлгож яриад, түүнийгээ нэхээд байх шиг. Гэтэл Засгийн газар бол мэргэжлийн сайчуудын шигшээ баг биш.

-Засгийн газар бол ялсан намын бодлого хэрэгжүүлдэг газар. Сонгуульд ялсан нам, түүний байгуулсан Засгийн газар нь амласнаа хэрэгжүүлэх нь сонгогч олон түмэнд чухал. Тэрнээс тэр Засгийн газарт ямар мэргэжлийн, хэн гэдэг нөхөр орж байгаа нь чухал биш.

-Манайх парламентын тогтолцоог сонгосон, тийм биз ? Ийм улсад улс төрийн гол фигур бол Ерөнхий сайд. Сонгуульд ялсан намынхаа амласныг хэрэгжүүлэх гол этгээд нь тэр бөгөөд ажлаа парламентын өмнө дангаар хариуцдаг.

-"Ялыг нь үүрвэл ямбыг нь эдлэнэ" гэгчээр Ерөнхий сайдын эрх мэдэл, гүйцэтгэх үүрэг, дарах жин их байх ёстой.

-Ялыг өөрт нь үлдээгээд ямбыг нь хуваалцах гэх нь буруу. Танхимаа бүрдүүлэх гол эрхийг нь Ерөнхий сайдаас булаагаад авчихлаар дараа нь түүнтэй хариуцлага хэрхэн, яаж тооцох билээ. Энэ буруу практик тогтоод удаж байна. Гээндээ ч, гоондоо ч бий гэдэг шиг энэ буруу практик хүнээсээ ч, хуулиасаа ч үүсэлтэй. Бид засаглалын реформоо хийхгүй бол горьгүй гэдгийн нэг нотолгоо бол энэ.

-Шүүмжлэл бол аль ч Засгийн газар байгуулагдсан өдрөөс нь л өрнөөд эхэлдэг, байдаг л зүйл. Харин дүгнэлт мүгнэлт хэлэхэд арай эрт байна.

Ардчилсан нам, МАНАН, Н.Энхбаяр...

-Ганц баганатай гэр бид барьж үзсэн. Сэсээр улсын дэмжлэгтэйгээр тэр маань хэсэг тэссэн ч эцэстээ нурсан. Гэрийг хоёр багана түшдэг. Тэрний нэг МАН, нөгөө нь АН.

-АН учраа олохгүй л явна. Учраа хурдан олоод, зуд цасанд дарагдсан гэрийнхээ даац хуваалцах баганын хэмжээнд түргэн босоод ирээсэй билээ л гэж хүсч байна.

-Надад АН-ын зовлонгийн тухай мэдэх юм бага. Тэгээд ч айлын зовлон яриад яах юм. Бидэнд өөрийн зовлон хангалттай бий. Тэрнийгээ ярьсан нь дээр. Гэхдээ бид намын асуудлаа дотроо ярьдаг.

-Яг нарийндаа гэвэл МАНАН анх татсан нь 2004 оны намар юм шүү дээ. Би тэр үед Москвад элчингээр сууж байсан.

-МАНАН анх татуулсан эзэн нь түүнийгээ одоо мангаа гэж ярьдаг болсон. Гэхдээ үүнийг орхиё...

-Надаас Энхбаярыг, Энхбаяраас намайг асуудгаа та нар одоо больмоор юм. Одоо аль аль маань амар заяагаа үзэх цаг болсон. Бид хоёр нэг хэсэг хамтдаа зүтгэж байсан. Одоо тэр маань тусдаа. Би тусдаа.
 
Эх сурвалж: Baabar.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
257 өдрийн өмнө /

Улс төрийн яахаас ч буцахгүй цайрсан банзал онгон царайлна гэж юу байх вэ дээ.

Зочин
259 өдрийн өмнө /

Монголчууд юу гэх нь хамаа алга. Би хийдгээ хийсэн гэж байх шивдээ. Юм нэгээр дуусахгүй. Хөөрхий Монголчуудыг басамжлан доромжилжл бай. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог юм. С.Баяр чи хүн чанаргүй хүн юм. Олон эхнэр сольж явахад чинь би чамайг өмөөрч энэ ухаантай хүн улсад хэрэгтэй юм хийнэ гэж маргадаг байсныг яана гээч. Гэтэл Оросоогийн охин, Хашбатын охин ..... зэргээр тоглоод хаясан шигээ Монгол улс ард түмнээрээ тоглоод Англируу зугтаадаг гэж байна шүү. Чи ч ёстой арчаагүй хүний сүг юмдаа. Хойч үеийн идэх хоол, сурах сургууль цэцэрлэг, эмнэлэг энэ бүх наад захын хэрэглээг чиний луйварын команд offshor дансандаа хийлээ. Ард түмэн хаашаа хандахаа мэдэхээ байж байна. Энэ луйварчдыг гэсгээх шудрага лидер үгүйлэгдэж байна. Энэ түүхийн ямар үе вэ?

Воогий
260 өдрийн өмнө /

Танай сайндаа ялсан юм шигээ ярих юм ялсан нам ард түмнийхээ амьдралыг сайжруулах нь үүрэг биздээ. Чиний хийсэн. Гайгаар амьдрал ямар болсон билээ чамайг шүүх өдөр ирнэдээ муу хулгайч аа

Воогий
260 өдрийн өмнө /

Танай сайндаа ялсан юм шигээ ярих юм ялсан нам ард түмнийхээ амьдралыг сайжруулах нь үүрэг биздээ. Чиний хийсэн. Гайгаар амьдрал ямар болсон билээ чамайг шүүх өдөр ирнэдээ муу хулгайч аа

Зочин
260 өдрийн өмнө /

тэр охидынхоо нэр дээр байгаа хэдэн сая долларын хөрөнгийг энэ үхэр монголчуудад нэг сайн тайлбарлаад өгчихдөө ,

Зочин
260 өдрийн өмнө /

энэ хүнийг элчингээр томилсон тухай мэдээлэлд хэдэн зуун хараасан зүхсэн комент бичигдсэн байсан , ялангуяа монголчуудыг гудамжаар нохой мэт буудаж явсныг нь, тэгээд яасан яагаач үгүй , тэр нөхөр нь тохуурхаад л ,гэтэл саяын солонгосын ерөнхийлөгчийн эсрэг хөдөлгөөнийг хардаа таалагдахгүй бөгөөд бусармаг явдалтай ард түмэн ингэж тэмцдэг юм байна шүү дээ суралцацгаа

Зочин
260 өдрийн өмнө /

ajilgui bayaryn gert suuj uidaahguin tuluu tatvaraa tultsguuy! busee changaltsgaay.

Зочин
260 өдрийн өмнө /

Gadaadiin 7 house uls torchiin tsalingaar oldson uu. Tegvel odoo 7 bish gants house tai bolohiin tuld yadaj oron nutagtaa esvel horoondoo darga bolohiin toloo nohoi shig urtsaldah heregtei yum bish yy

bilegt
260 өдрийн өмнө /

Oyu tolgoig Bayar l hodolgoogui bol 5 tolgoin araas nohoin zamaar oroh baisan. Oor mongol hun hudulguj uneheer chadahgui baisan. Bid bol shuudaid hiisen uhriin evernuud.

ss
260 өдрийн өмнө /

ugaadsiig n gudardag golognvvd olon bn aaa ineed hvchlee taarsan hulgaich golognvvd

ss
260 өдрийн өмнө /

hutsvaa muu golog manaih shig t1vvdeer dvvrsen uls delhiid algaa solongosiig har yaj bn ard tvmen tiim l hvchtei bdag tghed manaih gj nvden deer n hulaa yrij hulgai hiij bvr gazraa end tend tasdaj zarj bhad t1 ym shg l bn thed solongos eronhiilogchoo hulgai hiihed n avaad l hayj bnda

Ichdeggui gar ve?
261 өдрийн өмнө /

Idej uuj tsuslahdaa icheegui hiidgee avdartaa hiisen hun iim yum yarih ch enuuhend bailgui.Yalanguya manaih shig idsen uusan nuhduudiin tolgoig ildeg uls orond iimerhuu ug heleed ard tumnee doromjlood suuhaad uur yu hiihev dee.

ЧИНГИС
261 өдрийн өмнө /

ОЮУНЫ ХООСРОЛТОЙ ""ДИБИЛ"'

УХААЛАГ
261 өдрийн өмнө /

ЧАМД ГУДРАХ СЭТГЭЛ БАЙХААС ИЧИХ СЭТГЭЛ бхгүй л дээ АМЬД ҮХДЭЛШ

нараа
261 өдрийн өмнө /

дэмждэг шүү

sanjiin bayar
261 өдрийн өмнө /

Та нар намайг яаж ч чадахгүй шүү

зочин
261 өдрийн өмнө /

эх орныхоо хамаг эд хөрөнгийг авч баяжсан болохоор юу ч хэлж байсан тоохгүй л дээ өөрийн чинь хэлсэнээр онгондохгүй л дээ

Zochin
261 өдрийн өмнө /

Ene hun ih tavlaj bh shiv, bah n hanajee

ккк
261 өдрийн өмнө /

олон юм чалчилгүй сэмхэн зайлаач

Иргэн
261 өдрийн өмнө /

Том улс төрч

Чааваас
261 өдрийн өмнө /

БҮР ОООДОРЧ. .. БАНДИЙН ТУСЛАХ БАЙХ ДАА ГӨЛӨГ БАЙСАН ОДОО ДААМ ГАРСАН ХӨГШИН НОХОЙ БОЛЖ. . . .

irgen
261 өдрийн өмнө /

chi uheliin muugaar uheh bolno

Setgegdel
261 өдрийн өмнө /

Баярын хийсэн мундаг гээд байгаа юмнуудыг сэтгэл л байвал хэн ч хийх л асуудал. Ер нь хийж бүтээх гэж л сайд болдог биз дээ. Баяр сда Оюутолгойг идэж уухын тулд юм хийсэн дүртэй л харагдах гэж жаахан юм хийсэн болж харагдсан. Муу сэтгэлгүй п..да.

Зочин
261 өдрийн өмнө /

С.Баяр ерөнхий сайд байхдаа олог шинэчлэлийн эхлэлийг тавьсан. Жнь: 5 төгөлдөршил, Атрын 3 дугаар аян, Бүртгэлийн шинэчлэл, Оюу толгойн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн,Хувийн өмчид байсан 5 толгойг төрийн өмчид буцаан авсан гээд олон рецормыг эхлүүлсэн зангарагатай мундаг улс төрч. Энэ хүн Эби, Миеэ нараас хол илүү харж чаддаг хүн шүү,

Dorgio
261 өдрийн өмнө /

Бат-Үүл ард түмнээ лалар гээд дуудаж байхад хэн ч юу ч хэлээгүй мөртлөө Баярын онгон гэдэг үгэнд яасан эмзэг байх юм бэ. Баяр бол мундаг боловсролтой, Элбэгээгийн дэргэд ясны ерөнхийлөгч байхаар хүн шүү. Ардчилсан намын бузар шуналын туламнуудаас хувь илүү хүн дээ. Монголчууд хүн танихдаа муу юмаа. Гэхдээ ихэнх нь биш шүү.

zochin
261 өдрийн өмнө /

ULAANDAA GARSAN HOGIIN SHAAR MINI.MONGOL GEDEG YDUU HUMUUSIIG YSIIG N TCAITAL MOLJIH YMDAA.

Зочин
261 өдрийн өмнө /

Оюу толгойн гэрээг зүтгүүлж хийсэн нь Баярын байгуулсан том гавьяаны нэг гэж боддог. Гэрээ муу болоход "эх орончид" их хувь нэмэр оруулсан. Асуудлын голыг олж чаддаг хүн.

тэнэгийн дотор амгал
261 өдрийн өмнө /

Тэнэгийн дотор амгалаан гэж

зочин
261 өдрийн өмнө /

гэмт хэрэгтэн

зочин
261 өдрийн өмнө /

өөрий чинь үгэнд ИТГЭНЭ ДЭЭ мөн, Та нарын тэр гоё сайхан худлаа ярьдагий чинь зон олноороо мэднээ, Бид чадахгүй юмаа гэхэд ХОЙЧ ҮЕ маань заавал та нарыг залхааж шийтгэнэ, Олон түмэндээ адлагдаж, аль муухайгаараа хэлүүлж амьдрах тийм сайхан л байдгийн байх даа, ядах даа үр хүүхэд, ач зээ нараасаа санаа зовмоор доо, ичих ч үгүй цайрчихсан Би онгонтоод байхгүй ч гэх шиг,

дээмээ
261 өдрийн өмнө /

идээгүй дарга байхгүй монголд идээд цадсан баяр одоо хамаагүй дээр ш дээ ядаж нэмж идэхгүй ерөнхийлөнч болоосой

зочин
262 өдрийн өмнө /

Еронхийлогч болсон ч яадгийм.Яг л таарах хун шуу дээ.Оор хэн байгаа юм бэ.Баярын толгойг гуйцэх хун байхгуй,бараг бугд л ялангуяа АН хан Баярыг еронхийлогч бхолчихвий гэхээс ухтлээ айцгаадаг.

Onoroo
262 өдрийн өмнө /

Argagui l tom uls torch doo.

Saruul
262 өдрийн өмнө /

Ene hvn jinhen uls torch hvn tord baih estoi hvn gej boddog manaihan Iim hvmvvsee adalsaar baigaad vhsen hoino ni neeh magtna er ni gaigvi hvmvvsee Salgah ertnii gadnii bodlogo baidag baihaa hedhen mongolchuud hoorondoo ebtei baigaasai

Дэрэм
262 өдрийн өмнө /

Ерөнхий сайд байсан хүн чинь доошилж болохгүй Ерөнхийлөгч болж томорох байсан гээд далд санаагаа хэлээд байгаа юм бишүү аааайн горьдвоо

haha
262 өдрийн өмнө /

Arhichin hulgaich chi dald orooch zvgeer arhia gudarch bgaad vh za

G.Ganzorig
262 өдрийн өмнө /

Ard tumen uuriig chini chagaan zahtai hulgaich , Owy tolgoin gereenees olon hays zubchuulsan geh wm her unen wm bol oo...

irgen
262 өдрийн өмнө /

toriin hyn uhaantai um bol yaj amnaas ni ongontood ch geh shig zaluuchuud , gudamjnii yarianii yg garch bainaa, ,,yooy omnoos ni ichij uhlee, hogshin nyyrend byr tohirohgui shivshig umaa, tegeed iim hyn DIPLOMAT baij chadah uu??????????

сэлэнгийн чоно
262 өдрийн өмнө /

Баяр чи хулгайч , чоно би чамайг хоолойнд чинь нэг л асна даа !

bayar
262 өдрийн өмнө /

bayar chi gavnyuk. shet

cjamd ongon zohihgui
262 өдрийн өмнө /

cjamd ongon zohihgui l dee hulgaichaa