Өдөр шөнийн тарифт тоолууртай айл хөнгөлөлт эдэлнэ

: 320 өдрийн өмнө / 2017-01-03 10:06:54

Засгийн газраас эрчим хүчний шөнийн тарифыг энэ сарын 1-нээс эхлэн тэглэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим зүйлийг Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.

-Эрчим хүчний шөнийн тарифыг энэ сарын 1-нээс тэглэх шийдвэртэй. Гэтэл шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна гэсэн үү? 

-Эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд гарсан. Харин 29-ний өдөр нь Бүх нийтийн амралтын өдөр байсан. Засгийн газрын хуралдаанаар олон асуудлыг давхар шийдвэрлэдэг учир тогтоол нь хүлээгдээд байна. Гэхдээ иргэд хөнгөлөлтдөө нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хамрагдана.

-Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх ямар нэгэн шаардлага биелүүлэх ёстой юу. Тухайлбал, тоолуур нь өдөр, шөнийн тарифтай байх ёстой гэх мэт:

-Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн 90 хувь нь өдөр, шөнийн тарифт тоолууртай. Үлдсэн хэсэг нь тус тоолуурыг авч хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

-Шөнийн хэрэглээг тэглэснээр эрчим хүчний ачаалал нэмэгдэнэ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааран цахилгаан эрчим хүчний хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 кВт.ц. 380В-ын хэрэглэгчид 1,500 кВт.ц байхаар тогтоож байгаа.

-Хөнгөлөлтөд хэдэн айл өрх хамрагдаж байгаа вэ. Хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэх вэ?

-Нийт 146,000 айл өрх хамрагдаж, 21:00- 6:00 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэнэ. Одоогийн хэрэглээнээс үзэхэд 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр байна. Цаашид хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө гэсэн тооцоо бий.

Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Myagmarsvren
320 өдрийн өмнө /

oron nutagiin ailuudad hamaardgv yum uu odoo tegeed heregjij rhlsen l bizdee manaih medeej munguu tuluugv baihad udirdaad tasladag tiim bolhoor uhaalag tooluurtai l baih darhand heregjij ehlwel yamar neg bichig barimt bas tooluur soliulah ajilgaa baihgv baina tiim vv