"Бүгд халаагуур асаагаад эхэлбэл онцгойгийнхон галын дуудлагаас салахгүй"

: 111 өдрийн өмнө / 2017-01-03 12:16:03

  

Төрийн эрх барьж буй МАН өнгөрсөн хугацаанд хоёр, гурван зөв ажил хийлээ. Тухайлбал,

1. Согтуучуудыг буцаагаад эрүүлжүүлэх рүү нь хөөв. Х.Тэмүүжингийн гаргасан хамгийн буруу шийдвэрийн нэг. Хөөрхий өвчтөнгүүд 4 жил хэцүүдсэн.

2. Хуулийг заавал судалгаатай бас олон нийтээр хэлэлцүүлдэг боллоо. Өмнө нь өөртөө тааруулаад хэн ч хамаагүй нэг хууль санаачлаад бусдыгаа лоббидоод батлуулчихдаг байсан. Маш чухал шийдвэр.

3. Шөнийн эрчим хүч гэр хороололд 0 төг болов. Энэ уг нь утааг багасгахад хамгийн үр дүнтэй шийдвэр. Гэр хорооллын айлууд унтахдаа хувин нүүрс хийгээд унтдаг. Хэдэн зуун мянган яндан тэрийг нь утаа болгон гаргаснаар маргаашийнх нь 11 цаг хүртэл хот утаанд автдаг. Тэгэхээр тэдэнд үнэгүй эрчим хүч өгөхөөр бүгд цахилгаанаар халаагаад эхэлнэ, нөгөө шөнө дунд хотыг бүрхдэг утаа эрс алга болно. Үүр цайх үед босох юм бол хол ойрын юм харагдахтайгаа байна. Манайх оргил цагаар Оросоос үнэтэй эрчим хүч авдаг, шөнө тэдэнд үнэгүй эрчим хүч өгдөг. Хүнд зүгээр өгснөөс хүн арддаа үнэгүй өгсөн нь дээр.

Гэвч цаг нь арай л болоогүй байхад гаргасан шийдвэр. Тэр утгаараа попорсон шийдвэр болчих шиг боллоо. Яг бодит амьдрал дээр бүгд халаагуур асаагаад эхэлбэл онцгойгийнхон галын дуудлагад яваад салахгүй. Хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа өрх маш их. Тэд тэр үнэтэй халаагуурыг авч чадахгүй, нөгөө л нэг тоосгон дунд хэдэн утас ороосон хямд юмаа ашиглаад эхэлнэ. Дулаан ялгаруулах тал дээр мундаг ч асар их ватт хэрэглэдэг. Тэр бүхнийг агаарын станц нь хүчрэхгүй. Зориулалтын гал хамгаалагч бас хөөрхөн үнэтэй болохоор манайх байгаа боломжоороо зарим газар шууд зэс утсаар гал хамгаалагч хийгээд явчдаг, зарим мончоор залхуураад ингэж хийх нь ч бий. Зэс утас гал хамгаалагч шиг тодорхой ачаалал дээр тасрах нь бага, амар тасарч өгөхгүй тул станц дээрээ гал хамгаалагч шатахаас илүү том хохирол учруулна, цаашлаад фидер дээрээ ч аваар үүсгэнэ. Нэг станц дээр 100 айл байлаа гэхэд 1 фидер дээр хэдэн мянган өрх байдаг, тэд бүгд тоггүй болно. Юун нөгөө амар тайван дулаан унтах. Ил халаагуурын бас нэг аюултай тал нь багачууд түлэнхийн төв рүү яваад салахгүй.

За тэгээд нөгөө айлууд маань ачаалал даах кабел авч чадахгүй шүү дээ, 1 метр нь дор хаяж 5000 төгрөг гэхээр тэр урт кабелийг тэд яагаад ч авч барахгүй. Цагаан сар болох гэж байхад юун илүү зарлага гаргах. Тэд хэрэглээгээ мэдэхгүй л яваа. Тог шөнийн цагаар үнэгүй болсон гээд халаагуур асаана, цагийн дараа өнөөх кабел нь хайлаад түймрийн аюул дэгдэх эрсдэлтэй. 100 айл явж дахиад л өнөө муу хямдхан хужаа кабелиа авч Эрээний бизнесийг дэмжчихээд болий цус гээд пийшингээ галлаад эхэлнэ.

Тэгэхээр энэ шийдвэрээ гаргахаас өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Эхлээд станцуудын хүчин чадлыг нэмэх, аюулгүй найдвартай ажиллагааг нь сайтар хангах. Дараа нь өрх бүрийн кабелийг шинэчлэх. Бүр үнэгүй сольж өгөх хэрэгтэй. Утааны төсөл гээд хэдэн тэрбумаар нь мөнгө төсөвлөдөг, үүнийгээ ийм юманд зарцуулах хэрэгтэй. Тэгээд тэр түлэгдэх аюултай ил халаагуурыг хориглох. Зориулалтын халаагуурыг нь мөн адил үнэгүй өгөх хэрэгтэй. Бүх хүн амынхаа эрүүл мэндийн төлөө үнэгүй өгөх л хэрэгтэй. Хотынхны авдаг бүх эм тариаг валютаар авдаг, эмнэлгийн ажил ачаалал хөнгөрнө. Гал руу гүйх онцгойгийнхон, түлэнхий рүү давхих иргэд гээд л энэ бүгд чинь бас л урсгал зардал. Эцсийн дүндээ яг адилхан зардал л гарна. Хамгийн гол нь эрүүл чийрэг иргэдтэй байж улс хөгжинө гэдгийг л ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийг ямар ч мөнгөөр худалдаж авч чадахгүй шд.

Бас нэг анхаарах ёстой зүйл нь бүх өрхийг найдвартай эрчим хүчээр хангах. Хотын зах руугаа нэгнээсээ дамжуулж татсан тогтой айлууд байсаар л байгаа. Шөнийн тог 0 болчихоор анхны эх үүсвэртэй айл аргагүйн эрхэнд тогоо тасалж л таараа, нөгөө айлууд нь утаа гаргасан хэвээр үлдэнэ. Бүгд найдвартай кабелтай, аюулгүйн шаардлага хангасан халаагууртай болсны дараа мөн станц, шугамуудаа шинэчилсний дараа дээрх шийдвэрийг гаргах ёстой байсан. Ер нь бол ирээдүйд зайлшгүй гарах ёстой шийдвэр.

Анхаарах бас нэг юм нь хорооны байцаагчид шинээр байшин барьж байгаа айлуудад дулаалгын хөөсөнцөрийг стандартын дагуу тавьж байгаа эсэхэд хяналт тавьдаг болох хэрэгтэй. Тэднийг сургалтад хамруулж, энэ ажлыг хийгээд эхэлбэл утаа багасахад их нөлөө үзүүлнэ. Өмнө нь барьсан нь дүүрч. Шинээр дахиад хэдэн мянган байшин баригдах нь тодорхой. Тэрийг л ядаж дулаалга тал дээр нь анхаарах хэрэгтэй. Энэ хэдэн жилд барьсан байшингууд нимгэн хучилттай болохоор дулаан алдалт ихтэй тул нүүрсээр л тэрийг нөхдөг. Соц үеийн 70 жилд гэр хорооллыг арчиж чадаагүй юмыг одоо орон сууцны байшин бариад арчина гэж үлгэр. Н.Алтанхуягийн үед өчнөөн л байшин барилаа, бүгд нүүж ирээд орчихгүй л байгаа биздээ. Кабелиа сольж чадахгүй байгаа айлууд юун тэр үнэтэй байшин авах. Байгаа юман дээрээ зохицуулаад дээрх ажлуудыг хийсний дараа шөнө үнэгүй цахилгаанаар хангавал энэ утаа хэд дахин багасна. Өөр ямар ч гарцыг би лав олж харахгүй байна.

Л.Олонбаяр

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
111 өдрийн өмнө /

Одоо иргэд өөрсдөө тог цахилгаантай харьцахдаа болгоомжтой хариуцлагатай хандаж өөрсдөө санаачлагатай арчаатай байх хэрэгтэй.Тог тэглээд өгсөн чинь халаагуур авах мөнгөгүй гэж новширдог гэнэ ээ.арай л дэндүү байна даа.

Зочин
111 өдрийн өмнө /

өөр гарц одоогоор байхгүй ээ анх бараг 6-7 жилийн өмнө цахилгаанаар халаах тухай ярьж байсан ш дээ тэр үеэс хэрэгжүүлээд эхэлсэн бол утаанаасаа салаад цахилгаанаар халаагаад сурцан байж байгаа

Зочин
111 өдрийн өмнө /

zasss pezda elgiin munhag maanag mongolchuudad myanga heleed nemerguishd ugaasaa bolohgui yum boldoggui baidag yum. gutrangi uzeltei ch geh shig elgiin tsus ni oirtson mongolchuud. ehleed uchraa medej sur za. tsahilgaan teni bol hamgiin ayultai tegeed tsahilgaanii holboltiin cabeli utasnuud ni yamar bilee ene tsus ni oirtson mongolchuudiin tsahilgaanii utas haldag yumshd tsahilgaan gedeg bol gal za gal gedeg yum gantshan tulee mod nuursnees gardaggui yum argagui l etseg ni tursun egch duusteigee yavaldaad tursun mongolchuud mun shuu

ган
111 өдрийн өмнө /

Зөв юмыг сайн дэмжээд үр дүнтэй болгох талаас нь анхаарах хэрэгтэй . Түүнээс бүх юмыг бүгдийг нь 100 хувь болтол бэлдэнэ гэж байхгүй ажлын явцад засаж сайжруулах замаар урагшлах нь зөв. Агаарын бохирдлыг бууруулах нэрээр хэдэн хүн шамшигдуулаад дуусдаг мөнгийг иргэдтэйгээ хувааж идэж байгаа нь арай илүү шудрага юм биш үү. Өмнө нь хичнээн их мөнгө зарав. Тэглээ гээд агаарын бохирдол буурсангүй. Одоо харин хүчдэлийн хэмжээг нэмэх, шугамын ачаалал даах чадварыг сайжруулах шаардлага байгаа шүү.

Дэмжиж байнаа
111 өдрийн өмнө /

Алив зүйлийг дандаа болохгүй талаас нь харж, бичиж, нэвтрүүлэх юм. Шөнийн тарифыг тэглэлээ гэсэн чинь зурагтууд дуу дуугаа авалцаад л "айл өрхүүд тень авах мөнгөгүй, боломжгүй байна" гээд л гаргаад байх.... Монголчуудаа битгий ингэж нэг нэгнээ уруу татсан, гутранги үзэлтэй үзэлтэй байгаач ээ. Хийе гэсэн хүн аргаа олдог. Хийгүй гэсэн хүн шалтаг тоочдог гэсэн үг бий дээ

irgen
111 өдрийн өмнө /

ene mash zov sanal bna daa hun bolgon medeesei

ОЙДАА
111 өдрийн өмнө /

УГААСАА ШӨНӨ ГОЛДУУ САЛХИГҮЙ ТОГТУУХАН БАЙДАГ ИЙМД УТАА ТОГТОХ ГОЛ ҮНДЭС БОЛДОГ ХАРИН ӨГЛӨӨ НАР ГАРЧ ЖАВАРЛАХАД БАГА ЗЭРЭГ САЛХИ ГАРДАГ УТАА ИХ ТОГТОЖ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ САЛХИГҮЙ БАЙНГАРАХ ГЭДЭГ АГААРЫН ХӨДӨЛГӨӨНГҮЙ БОЛЖ ХҮЙТЭН НЭГ ГАЗАР ТОГТОНГИШОХЫГ ХЭЛДЭГ ИЙМ ҮЕД НҮҮРС ИХ ТҮЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛДОГ ЯЛАНГУЯА ШӨНӨ.ИЙМ БАЙДАГ МАЛААР ХӨДӨӨНИЙ МАНЬ МЭТИЙН МАЛЧИН ИХ САЙН МЭДДЭГ ЮМ УТАА ЗАЙЛУУЛАХ ТАЛААР ӨӨР ОЛОН ХЭЛМЭЭР ЮМ БАЙНАА ЯАХАВ НАМАЙГ ТООЖ СУ.БАТБОЛД АСУУВАЛ ХЭЛЖ ӨГЬЕ Л ДӨӨ МӨНГӨ ЗӨНГӨ ГЭХГҮЙ ЭЭ

Зочин
111 өдрийн өмнө /

бүгд халаагуур авч чадахгүй юм чинь гайгүй биз

иргэн
111 өдрийн өмнө /

манайхан заавал ингэж боломж олгож байхад зөв ашиглаж чадахгүй заавал ингэж тэнэгтэх хэрэг юу байна

Зөв
111 өдрийн өмнө /

Шөнийн тарифийг 0 болгосныг дэмжиж байна. Шал дэмий утаагүй зуух гэж мөнгө үрж байснаас шөнө хэрэггүй үйлдвэрлэдэг цахилгаанаа алдагдлыг нь улсаас даагаад гэр хорооллын өрхүүдийг цэвэрхэн, цахилгаан тениэр халаадаг болчихвол Улс, УБ, өрхүүдэд ч амар. Өглөө 5 цаг гэж босоод зуухандаа нүүрс хийх шаардлагагүй болно. Цэвэр, утаагүй, үнсгүй, экологийн хохиролгүй болгоно гэж бодож байна. Гол нь теньний чадал даах цахилгааны кабель чухал байна даа

Иргэн
111 өдрийн өмнө /

Бас ч зөв бодууштай л санаа байна тэр их төсөвлсөн мөнгийг ийм юман дээр зарах нь зөв