Судлаач Д.Ганхуягийн шинэ нийтлэл: Дэлхийн шившиг

: 259 өдрийн өмнө / 2017-01-03 16:05:10

 

Хятад Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай эсрэг хориг арга хэмжээ авсныг бүгд мэднэ. Энэ талаар манайхан хоёр, гурван тал болон хуваагдаж хэрэлдэж байгааг ч бас мэднэ. Асуудлын гол нь манай улс мөнгөгүй болсноор үл барам “өрөнд идэгдэж, өтөнд бариулж” байгааг ч бид бас л мэднэ. Тэгвэл мөнгө босгох гэсэн “шинэ” Төрийн ажил ямархуу байгааг бүхэлд нь авч үзвэл байдал улам тодорхой болно гэж би бодож байна. Энэ талаар өгүүлсү.

ОХУ 

Монгол Улс дандаа мөнгө гуйж байдгийн нэлээд сүүлийнх нь 2015 оны сүүлчээр Оросоос мөнгө гуйжээ. 2015 оны 11 дүгээр сард Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Төрийн Дум Монгол Улсад мөнгө зээлэх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа” тухайгаа илэрхийлж, “ОХУ-аас 1 тэрбум ам.доллартай тэнцэх рубль хүсч”, их хэмжээний рубль орж ирснээр, “төгрөг, рублийн хоорондох арилжаа хөнгөрч хоёр талын худалдаа сайжирна” гэсэн агуулгаар мөнгө гуйжээ.

Мэдээж хэрэг Оросууд өгсөнгүй. Учир нь Монголчууд зээлээр авсан мөнгөө сонгуульдаа үрээд алга болгодог гэдгийг Оросууд дэндүү сайн мэдэж байлаа. “Мөнгө ч байхгүй, хамтын ажиллагаа ч байхгүй” тэр чигээрээ тэмбэржүржиг болгодог олон хулхидалт болсон учраас Оросууд хаширсан хэрэг.

2016 оны 12 дугаар сарын 19. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д “мөнгө гуйж” айлчлах үеэр Оросын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко: “Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний төвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой.” 

Оросууд “Та нар хулхи” гэж шууд л хэлжээ. Үнэн юм чинь. В.Матвиенко энэ үгийг 2015 оны 9 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболдыг айлчлах үед нэлээд тодорхой цухалзуулж байсан юм. Үүнийг нь З.Энхболд “ойлгоогүй” учраас дараагийн дарга М.Энхболдод усан тэнэг ч “ойлгохоор” давтаж хэлсэн байна.

Манайхан гандан буурсангүй. 2016 оны 12 дугаар сарын 27-нд ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэн байна. Хамгийн гол нь авсан зээлээ юунд хэрхэн зарцуулах тухайгаа хэлээгүйгээс гадна шаардлагатай санхүүгийн тооцоолол ч байхгүй, зүгээр л “мөнгө авъя” гэсэн талаар Оросын сайтууд гайхан бичиж байна. Иймээс Оросын тал зээл өгөхөөс татгалзжээ.

Манайхан ахиад л гандан буурсангүй ОХУ-ын төрийн өмчийн “VTB” банкнаас 200 сая ам.долларын зээл хүссэн байна. Харин энэ удаад зээлийг ОХУ-аас импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалтад зориулна гэж мэдэгджээ.

Монгол Улс 2010 оноос хойш ОХУ-д 170 тэрбум рублийн өр тавьсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сард түүний 97,8 хувийг В.Путин тэглэсэн юм. Манайхыг харж үзсэн хэрэг л дээ.

Япон 

Энэ ч ёстой сонгодог онигоо болно.

2013 оны 9 дүгээр сарын сарын 11-14-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японд айлчлав.

2014 оны 7 дугаар сарын 21-24-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлав.

2015 оны 2 дугаар сарын 9-11-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлав. “Шал дэмий” очсон хэрнээ ам хэлээ татаж чадахгүй ичгэвтэр байдалд оров. Яасан гэхээр Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Монголын зүгээс Абэ-гийн тэргүүлж буй терроризмтай тэмцэх ажлын хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэж шаажээ. Мөнгө гуйх гэж очсон биш, харин Японд “хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэж солиорч байгааг бид харж байна.

2015 оны 2 дугаар сарын 23-27-нд УИХ-ын дарга З.Энхболд айлчлав.

2015 оны 5 дугаар сарын 5-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин айлчлав.

Ингээд сонгуулийн дараа шинэ Засгийн Газрын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 10 дугаар сарын 18-нд айлчлав.

Энэ бол дэлхий дипломатын түүхэнд байгаагүй явдал бөгөөд лавтайяа Гиннесийн номонд орох үзүүлэлт болох нь эргэлзээгүй. Одоо Японд Монголын дарга нар ирэх вий гэхээс “үстэй толгой нь өрвөлзөх” хэмжээнд хүрч байгаа нь лавтай. 

Япон хүн барагтай бол хүнийг шүүжилдэггүй. Энэ удаа Япончууд тэсвэр алдав. Япончууд хэлж байна: “Та нар өмнө гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрээ ахиулах талаар жаахан ч гэсэн ажил хийгээч”, Ар араасаа цувран дахин дахин наашаа ирэх хэрэг юу байна ?!” 

Ингээд дипломат ёсоор хэлжээ: “Бид яг одоо бол мөнгө өгч чадахгүй”, харин “дунд болон урт хугацааны хөгжилд “өгөөмөр” тусламж үзүүлнэ гэжээ. Тэгээд нэг болзол тавьжээ: “Хэрэв Монгол Улс ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрт хамрагдвал Япон улс хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн” гэж Японы Сангийн сайд нь хэлжээ.

Кувейт

Манайхан Кувейтэд ямар ч төлөвлөгөө, ямар ч төсөл байхгүй давхиж очоод сурсан зангаараа мөнгө өгөөч гэжээ.

Кувейтууд товч бөгөөд тодорхой хариулт өгөв. Кувейтууд: “Монгол Улсад хөрөнгө оруулах чиглэлээр газар дээр нь очиж судалгаа хийе. Би энэ чиглэлээр Монголд очиж ажиллаж байсан тул нөхцөл байдлыг сайн мэднэ. Томоохон төслүүдийн талаар судалгаа хийж, үр ашгийг нь сайтар тооцох нь чухал.” 

Үүнийг жирийн Монгол хэлэнд хөрвүүлбэл: “Та нарыг дүүрчихсэн хулхи гэдгийг бид сайн мэднэ. Тэгээд ч Та нарт ямар ч төлөвлөгөө, төсөл алга. Иймээс бид газар дээр нь очиж үр ашгийн тооцоо хийнэ”.

Саудын Араб

Манай М.Энхболд хэлжээ: “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж авах асуудлыг бид сонирхож байна.” Энийг үгийнхээ “эхэнд хэлсэн” гэж протоколд тэмдэглэжээ.

Саудын Арабын ван хэлж байна: “Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар судалгааны багийг удахгүй Монголд очуулна” 

Арабын Нэгдсэн Эмират

Манай М.Энхболд хэлжээ: “Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсэж байна.”

Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга хатагтай ингэж хариулжээ: “Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно. Энэхүү дэмжлэг нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёстой.”

Энд тов тодорхой нэг зүй тогтол ажиглагдаж байна. Мөнгө гуйсан бүх орнууд төсөл, төлөвлөгөө, үр ашгийн тооцоогоо үзүүл гэж манайхаас яг адилхан шаардаж байна. Манай аваргууд мөнгө гуйхдаа ямар ч судалгаа тооцоогүй, төлөвлөгөө гэх юм юу ч үгүй атлаа зүгээр л мөнгө, их мөнгө өгөөч гэж гуйдаг шаарууд аж. Дээрээс нь олон улсыг олон удаа хулхидсаны гор нь одоо гарч байна.

Эндээс үзэхэд Монгол Улсад дэлхийн ямар ч улс итгэхгүй байна. Монголчууд дүүрчихсэн хулхи гэдгийг дэлхий даяараа мэддэг болжээ. 


Монгол Улсын дампуу, үхээнц байдлыг олон улсад анхаарч үнэлж дүгнэж эхлэв:

Дэлхийн санхүү, бизнесийн салбарт анализ хийдэг “Financial Times”: “Монгол: Зээлээс зээлэн дэх амьдрал” гэсэн нүүртэй дугаар гаргав. “Financial Times”-ын нүүрэнд гарна гэдэг бол дампуу болгоны “чаддаг ажил” биш юм.

Эдийн засгийн судалгааны “Economic Intelligence” Монгол Улсыг “дампуурах” хамгийн өндөр эрсдэлтэй орнуудын 2 дугаарт эрэмбэлжээ. Дампуурах магадлалаараа дэлхийд 2 дугаарт орно гэдэг бол дэндүү “сүрлэг” үзүүлэлт л дээ…

Мөн “Euromoney” эрсдлийн газрын зурагтаа Монголыг эдийн засаг хамгийн эрсдэлтэй Африкийн Чад, Судан, Этиоп, Кенитэй адил улаан өнгөөр тэмдэглэв.

Үүнийг дэлхийн шившиг гэхгүй юм бол өөр юуг хэлэх гэж ?! 

Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 01 дүгээр сарын 03.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
257 өдрийн өмнө /

Ямар их шившиг вэ? Яаж хойч уеээ аврах вэ? Бид ч яахав социализмаас эхлээд одоог хуртэл нийгмийн золиос болоод дуусдаг байж. 5жил орчмын омно монголд ирж уул уурхайн аудит хийсэн гадны нэгэн: хэрэв зов удирдвал монгол улс 5 жилийн дотор эхний 10 баян оронд , 10 жилийн дараа хамгийн баян орон болох боломжтой гэж дугнэж ярьсан гэж худалч биш хуний амнаа сонсоод баярлаж байж билээ!!! Буруу удирдлаа удирдлаа гэхэд юу гэж л ядуу хэвээр байлгав гэж хэмээн гэнэн бодож байждээ, даан ч яавдаа, энэ улайрсан луйварчид!!!

Батбаяр
259 өдрийн өмнө /

Шудрага ардууд хямрахгүй ээ. Бидний хэрэглээ бага, мах.. нь байхад өлсгөлөнд нэрвэгдэхгүй. Харин цөөхөн жилд ханаж цадахаа мэдэхээ больтлоо улсын нэр барьж хөлжсөн баячууд, улс төрчид гэх луйварчидад хүнд тусах байх...Шударга бус, зарчимгүй үйлдэл бүхэн хэзээ нэгэн цагт өөрийн эрхгүй залхаагддаг нь ертөнцийн жам...Алдаагаа засч чадвал хүний эрхэм дээд...Сэтгэл, санаа, ёс суртахууны хямрал л биднийг сүйтгэж эхэллээ

зочин
259 өдрийн өмнө /

Газрын наймаачин,хотын ногоон бйигууламжуудыг устгасан, хүүхэд сургуулийн талбайг дээрэмддэг хариуцлагагүй хүмүүс улс орныг ийм болгосон. Нөгөө тэргүүн баячууд хөрөнгө оруулж туслах сэтгэл байхгүй юу. Ийм л хувалзанууд даа.

зочин
259 өдрийн өмнө /

Газрын наймаачин,хотын ногоон бйигууламжуудыг устгасан, хүүхэд сургуулийн талбайг дээрэмддэг хариуцлагагүй хүмүүс улс орныг ийм болгосон. Нөгөө тэргүүн баячууд хөрөнгө оруулж туслах сэтгэл байхгүй юу. Ийм л хувалзанууд даа.

Ганаа
259 өдрийн өмнө /

Яагаад ийм байдал орчих воо гээдгээ сайн бод хариуцлага тооц тэгээд цаашаа яв

zochin
259 өдрийн өмнө /

iim l usan tolgoitoi avax idexiin don shugelsen uxnuud songoson bna shuu dee bid nar yanadaa mongolchuud min

Зочин
259 өдрийн өмнө /

Оффшорчид мөнгөө эх орондоо оруулаад ир тэгээд үйлдвэрүүдээ барь,ажиллуул,Айлаас эрэхээр авдраа уудал ,Өөрсдөө л босох хэрэгтэй

nudnii bulai
259 өдрийн өмнө /

Ganhuyag chi harin ene buhniig bugdiig ni batlaj todorhoilj negtgej DELHIIGEER neg nudnii bulai bolgoj baigaa busuu?Chinii saraachij baigaa buhniig delhii niit harj baigaa.Chand ali hediin buh taliin hailtaar chini noloolj saraachuuldag bolsoniig chi ooroo ch medehgui ooroo mundagtaa l eldev hov heruul olj medeed baigaa gej bodoj baigaa. ted chini jg cham shig humuus saraachsan jmiiig ni unshdag boltson amitadiig ashigladag jm.

Зочин
259 өдрийн өмнө /

баримттай бичье Чингис, Самурай бондын 70 хувийг МАН хуссан

Төр улсаа шинэчлэх б
259 өдрийн өмнө /

Ажил хөдөлмөрийн тэргүүнчүүдээ шилж төрийн их хуралд гаргадаг болхоос биш мөнгөний хулгайчуудыг чадвараар нь уралдуулж нэрсээр нь ард түмэнд тулгаж гаргадаг сонгууль монголд л байхаас өөр хаа ч алга одоо ерөнхйлөгчид өрсөлдөж байгаа хүмүүсээ хар даа монголын эрчүүд эднээс өөр байхгүй юм уу энэ төрийг бусниулсан хулгайчдаасаа салах хэрэгтэй бна. Тэргүүний эх оронч хөдөлмөрч хүүсээр төр засгаа удирдуулмаар бна. Мөнгөөр хахуулдагч хөрөнгөний хулгайч долдой нарын хөрөнгийг хурааж шоронд нь хийх хэрэгтэй.

Зочин
259 өдрийн өмнө /

МАНАН-д ямарч найдвар үгүй. 25 жил улс орныг минь уутны ам сэгсрэхтэй адил болголоо. Улсаа бодох чадамжгүй болсон энэ улстөрийн тогтолцоог халахгүй бол хэзээ ч сэхэхгүй ёроолгүй ангалд уналаа. Хүний муу, хог шаарнууд толгойд гарч хувалз болж дууслаа. Ухаалаг, зөв хүмүүс минь нэгийг бодьё оо. Өөрсдийгөө биш үр хүүхдээ бодох цаг болсон бололтой.

zochin
259 өдрийн өмнө /

guih ni gutamshig guilgasan ni gaihamshigaa gej yamar unen ug be .....

boluudiin tolgoi boo
259 өдрийн өмнө /

mongol turd idej uuh ni neg talda herees hetersen bn nuguu taldaa ene idej uusan humuus ganhuygas arai uhaantai yum bilee, archaaguidee guilgachin tsarailj yavj tur zasgaa doromjilhoo boli chamaaas t1 hun bhgui shuude darga nar yamarch t1 bsan ard ni manai terguunii tolgoinuud asaasan tank shig bj l bgaa mongol hun turuu deedlene

boluudiin tolgoi boo
259 өдрийн өмнө /

mongol turd idej uuh ni neg talda herees hetersen bn nuguu taldaa ene idej uusan humuus ganhuygas arai uhaantai yum bilee, archaaguidee guilgachin tsarailj yavj tur zasgaa doromjilhoo boli chamaaas t1 hun bhgui shuude darga nar yamarch t1 bsan ard ni manai terguunii tolgoinuud asaasan tank shig bj l bgaa mongol hun turuu deedlene

boluudiin tolgoi boo
259 өдрийн өмнө /

mongol turd idej uuh ni neg talda herees hetersen bn nuguu taldaa ene idej uusan humuus ganhuygas arai uhaantai yum bilee, archaaguidee guilgachin tsarailj yavj tur zasgaa doromjilhoo boli chamaaas t1 hun bhgui shuude darga nar yamarch t1 bsan ard ni manai terguunii tolgoinuud asaasan tank shig bj l bgaa mongol hun turuu deedlene

ган
259 өдрийн өмнө /

Улсыг дампууруулсан эздээс нь зээлээ төлүүл. Шудрага ёсоо тогтоо Үүний дараа тусламж гуйх ч ичгэвтэр байжээ гэж ойлгоно

za bitgii shaagad ba
259 өдрийн өмнө /

ARABIIN ertuntsiin ulsuudtai ih hurluin dargiig ailchilhaas umnu zunduu olon honog yariltsaj tohirson tusluud bsan yumaa maanag mini japantai ch mun adil gagtshuu tedgeer tusluud manai 2 hurshiin eserguutseltei tulah ba manai mongol ulsad nen aahigtai tusul baisan yumaa. neg ih il gargaj yariagui eee hushignii ard yarisan .nuguuteiguur hurliin dargiin gol zorilgo hoyr hurshtei terseldeed bosood irhed gadaad ertunts yaj handahiig uuriin nud chiheere sudalj bgaa ni ter

za bitgii shaagad ba
259 өдрийн өмнө /

ARABIIN ertuntsiin ulsuudtai ih hurluin dargiig ailchilhaas umnu zunduu olon honog yariltsaj tohirson tusluud bsan yumaa maanag mini japantai ch mun adil gagtshuu tedgeer tusluud manai 2 hurshiin eserguutseltei tulah ba manai mongol ulsad nen aahigtai tusul baisan yumaa. neg ih il gargaj yariagui eee hushignii ard yarisan .nuguuteiguur hurliin dargiin gol zorilgo hoyr hurshtei terseldeed bosood irhed gadaad ertunts yaj handahiig uuriin nud chiheere sudalj bgaa ni ter

Soongo
259 өдрийн өмнө /

Судлаач Ганхуягтай санал нэг байна шүү, дэлхийн шившиг гэж хэлэхэд ч багадна, та бол их дээгүүр бичсэн байна, ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын хэмжээнд, яам тамгын газар яг адилхан, гадагшаа явж хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулна, за тэгээд л солигдоно нөгөө хүн, дараагийн шинэ хүн нөгөө гэрээ хэлэлцээрийг цааш нь үргэлжүүлээд ажил хэрэг болгоод явна гэсэн ойлголт байхгүй, би өөрийнхөөрөө ажиллана гээд дахиад л гадагшаа томилолт аваад хоёр талын гэрээ хэлэлцээр, бас л ажил болохгүй, ёстой балиар гэж хэлэхэд ч багадмаар муухай ажлын арга барилтай болчихсон, ерөнхийлөгч нь ч гэсэн улс орныхоо ийм балиар юмыг засч залруулахын оронд хөгжилтэй, ёс суртахуунтай оронд очоод том том бүлт бүлт авсан лекц уншаад яваад байдаг, ичихгүй нь сайхан юм даа, толгой бөхийлгөж хүндэтгэх нэг ч хүн байдаггүй юм даа манай улс төрч дотор

Zochin
259 өдрийн өмнө /

Yg l unen shdee. Ta mundag unen bichjee. Mongolchuud mongo avaad songuulidaa urne gej aihtar sain medej bn shuu. Bid dampuu zasgiinhaa achaar udahgui dampuurnaa ugaasaa mal humuus bid. Bayartsogtiin adilaar neg mongolchuudiin 5% ni uls ornuudiin tuslamj demjlegiin achaar hagartlaa bayjaad busad ni uunii goriig amsah ym bizdee? Shudarga yos gj mongold bhgui! Ene ugiin utgiig hen ch mongold medehgui! Ynchin shudarga yos gedgiig mongol helneesee hasyooooo

shudraga irgen
259 өдрийн өмнө /

Toroos hulgai hiisen humuusees ni butsaaj av tegeed l orgyi bolno.Bidnii nereer gadnaas zeel avch hulgai hiisen doldoinuudaas...

Зочин
259 өдрийн өмнө /

1923-25 онд манайд ажиллаж байсан Америкийн палеонтлогич ЧЭндрюс Монгол хүн хэзээ ч худлаа хэлдэггүй ямар ч хүнд хэцүү үед амласнаа биелүүлдэг гэж бичиж үлдээсэн байна Матвиенко худал хэлээгүй Яагаад Монголчууд ийм худалч болчих воо Үүний учир юу вэ

зочин
259 өдрийн өмнө /

компаниуд зээлсэн мөнгөө төлчих тэгээдл өргүй болно ш дээ