Сайн дурын даатгалдаа хамрагдаарай

: 16 өдрийн өмнө / 2017-01-04 10:49:01

  

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 240.000 болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны 01 дүгээр сарын 01-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм. 

Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан даатгуулагчид 28,800 төгрөг төлөхөөр болж байгаа юм. 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94,515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь сайн дурын даатгалын ач холбогдол, учирч болох нийгмийн эрсдлээс хамгаалагдах боломжийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дээшилж буйтай холбоотой аж. 

Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ. 
 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
mongol
16 өдрийн өмнө

sain ajil hiigeed bgaa ym shig hernee sain ur dun erduu garahgui ymaa.