Дөрвөн настай хүүгийн хамт заазуурдуулсан эмэгтэй нас баржээ

: 52 өдрийн өмнө / 2017-01-04 12:41:54

  

Хятад иргэн Монгол Улсын гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр  хэрэг үйлдсэн 46 настай Ө гэгч нь БНХАУ-ын харъяалалтай Өвөрмонгол хүн аж.

Тэд 31-ний орой шинэ жилийн баяр тэмдэглэж байгаад маргалдаж улмаар эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 13 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуурдаж, хүнд гэмтэл учруулсан бөгөөд хэргийн улмаас дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан байна. 

Мөн хүүхдүүдийн хамт халдлагад өртсөн эмэгтэй шархаа даалгүй нас баржээ.

Сэжигтнийг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа бөгөөд Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
 
Х.Онон

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин, эмэгтэй
51 өдрийн өмнө /

Хятадуудыг эх орноосоо гаргаач ээ, засаг төр минь ээ.

Монголыг хүн гэж бүр
52 өдрийн өмнө /

Монголыг хүн гэж бүр бодохоо байжээ.Маргааш чамайг ч бас цааш нь харуулах санаа байгаа шүү

vnen
52 өдрийн өмнө /

Tsaazin yaliin sergeegeeche odo bvr dabraad neg myy hyjaa orj ireel mongol hvnig alj bn bvr nyalh hvvhdig shvv

Зочин
52 өдрийн өмнө /

ene huuhen ni fb sait ntr der hujaa umuuruud hujaa bol hun sh dee geed baisan huuhen sh dee

mongol
52 өдрийн өмнө /

Tsaazlaachee naadhaa, hujaadaa bsan bol tsaazluulna geed iim yum hiihgui shde, arai l deerelhej bgaan bishu! Huurhii hvv, 4 hun nastai shu!