Монголчуудыг буддын шашинтай байхаас хэн айж байна вэ?

: 225 өдрийн өмнө / 2017-01-04 13:06:44

(Түүхийн философич, профессор Д.Чулуунжавын "Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй" үгүүлэлд өгөх хариу)
 
Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдөр 2016 оны 12 дугаар сарын 29-нд манай нийтийн мэдээллийн цахим сүлжээний нэлээн хэдэн хуудсанд Түүхийн философич, судлаач, профессор  Д.Чулуунжав абугайн бичсэн нэгэн үгүүлэл “Монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа Бурханы шашин юм”, “Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй”, гэсэн өөр өөр гарчигтайгаар тавигдаж, түүнийг нь бас чамгүй олон хүн хөөрөгдөн дэмжсэн үзэгдэв. 
 
Шашингүйн үзлээс өөр юм хүлээж авахаасаа өнгөрсөн, өөрийнхөөрөө буруу зөвгүй бурж, зүтгэдэг харанхуй хэнхэг хөгшин, эсвэл барууны хэдэн ном уншсаныгаа бүх эрдэм ухааны оргилд хүрчихлээ гэж эндүүрдэг, хомсхон мэдлэгтэй ойворгон залуу ингэж бичсэн бол тоож уншиж, цаг заваа алдан хариу бичих гэж суухгүй байлаа. Учир нь өнөө үед манай нийгэмд сэтгэцийн асуудалтай хүн өчнөөн олон болсныг тэртэй тэргүй бүгдээрээ мэдэх болохоор хөөрхий нэг нь бас өвчин нь хөдлөөд өөрийн огт мэдэхгүй сэдвээр том том ярьж дээ гээд хэн ч тоож үзэхгүй болохоор тэр.  
 
Гэтэл философич хүн, тэр тусмаа түүхийн философич, судлаач эрдэмтэн Тусгаар тогтнолын баярын өдрийг тааруулан “үндэснийхээ” шашин соёл руу дайрч байгаа нь ихээхэн нарийн тооцоотой гадны бодлогын хаялага ч байж мэдэх учраас дуугүй сууж чадсангүй.  
 
Түүхийн философич маань юуны өмнө “Буддагийн сургаал, номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилж” хэмээн ихэд эгдүүцсэн байна.  
Дорно дахины эртний мэргэд өнөөгийн бидэнтэй харьцуулшгүй ухаантай, гайхамшигтай шинжлэх ухаанч сэтгэлгээтэй хүмүүс байсны хүчинд  Буддын сургаалийг “шашинжуулж” чадсаны үрээр энэхүү гайхамшигт сургаал номлол, өнөөгийн бидэнд уламжлан ирж чадаж шүү дээ. Тиймээс үүнд эгдүүцэх биш бахархах ёстой юм. 
Хоёрдугаарт Буддын сургаалийг “Жагар, Энэтхэгт, хожуу нь Төвд, Хятад, Монголд, мөн Солонгос, Японд гэхчилэн мөнхүү сургаал, номлол элдэв өнгө, аясаар хиртэж бохирдсоор эцэс сүүлдээ мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжжээ” гэж, зөөлөн хэлэхэд их муйхраар дүгнэсэн байна. 
 
Манай судлаач эрдэмтний ойлголтоор бол Буддын сургаал номлол дорно дахины олон эрдэмтэн мэргэдийн хүчээр шинжлэх ухааны салбар бүрээр системтэйгээр судлагдан дэлгэрч, их, бага арван ухаан болтол хөгжсөн нь “хиртэж бохирдсон” хэрэг юм байна л даа. 
 
Гуравдугаарт таны тэр хэлээд байгаа “мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжиж” буй үйл явц бол Төр нь гэмт хэргийг өөгшүүлж, нийгэм нь хариулагагүй адгуусны сүрэг шиг болсныг илэрхийлж буй нэг үзүүлэлт юм.
Шарын шашныг “Үндэсний” шашин гэлээ гэж над руу дайрах хүн ёстой олон гарч ирэх байх л даа. Ер нь шашингүй улс гүрэн яаж задардгийн жишээг Монголчууд түүхэн замналаараа тодорхой харуулсан. 
 
Өнөөдөр Монголчууд тэнгэр язгууртай, тэнгэр шүтлэгтэй ард түмэн гэж их ярих болж. Тиймээ тэнгэр язгууртай гэдэгт би ч итгэдэг. Гэхдээ тэнгэр язгуур, тэнгэр шүтлэг гэдэг бол шашин биш. Нарийндаа бол “зэсийн баяжмал” гэдэг шиг өнөөдөр л шинэ утга агуулгаар баяжуулан худлаа яриад байгаа болохоос биш тэнгэр шүтлэг гэж байгаагүй, бөө мөргөл л байсан. Чухам тэр бөө мөргөл улс үндэстнийг шашин шиг нэгтгэн зангидах хүч болж чаддаггүй.      
 
Тиймээс ч эзэн богд Чингис хааныг тэнгэрт хальсны дараа Монголын эзэнт гүрнийг байнга нэгтгэн зангидах оюун санааны хүч байхгүй байснаас болоод задарч бутран, үлэмж хэсэг нь өнөөдөр нэгэнт харийн шашин соёлд уусан үгүй болжээ. 
 
Хаана байна тэр Цагаадайн улс. Хаана байна тэр Алтан ордны улс. Хаана байна тэр дэлхийн талыг хураасан тэнгэр язгуурт Монголчуудын асар уудам газар нутаг. Өнөөдөр монгол гэх шинж чанараа аль хэзээний алдсан Монгол угсаатай гэх олон сая хүн дэлхийн янз бүрийн газар нутагт бусдын эршээлд шоовдорлогдон гадуурхагдаж арай ядан амьдарч байгаад бид бишгүй л санаа тавих болж байгаа.  
 
Улс үндэстний язгуур чанараа, тусгаар байдлаа өнө үүрд хадгалан үлдэхийн тулд бусдын шашиныг хүндэтгэн үзэх төдий бус өөрийн шашинтай байх ёстой юм байна гэдгийг хожуу ч гэсэн ойлгосон монголын дээдэс маань зөв хэрэглээ ахуйн нөхцлөөс үүдсэн тунгалаг оюуны бодлого ухаанаараа Буддын шашныг гэлэгва ёсны шарын шашны хэлбэрээр нь үндэсний шашнаа болгож авсны хүчинд өнөөдөр туурга тусгаар Монгол гэдэг улс оршин тогтнож байна. 
 
Харийн шашин соёлд идэгдэн ууссан хэдэн арван сая монголчууд биш, харин тэр хоцрогдсон гэж адлагдаж байгаа, шарын шашныг үндэсний шашин, ёс суртахууны итгэл үнэмшлээ болгосон 500 мянга хүрэхгүй хүн амтай монголчууд тусгаар Монгол улсаа авч үлдэж чадсан юм.      
 
Өнөөгийн олон хүний хувьд чухам тэр харийн шашин гэж хараадаг болоод байгаа Шарын шашин, түүний тэргүүн болон залагдсан, түвд гэж адлагдаж ирсэн 8 дугаар богд Жавзандамба гэгээний нэр хүнд 1911 онд зах хязгаарын бие даасан эрхтэй олон ноёд, хошуудыг соронз мэт татан нэгтгэж Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэн босох хүч болгож чадсан юм. Хэрэв шарын шашин, 8 дугаар богд байгаагүй бол, Манжийн төр мөхсний дараа монгол угсааны гэх бие даасан эрхтэй тэр олон засаг ноёд, овог аймаг, ястнууд нэгдэх байсан уу?! Тус тусдаа л өөрийн гэсэн овоохой босгох гэж өөр хоорондоо шөргөөцөлдөөд эцэст нь бусдын идэш болж дуусах л байсан. 
 
Хэдийгээр 1911 оны Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүд үл хүлээн зөвшөөрч, хүч тулган автономит эрхтэй болгосон ч, энэ нь бие даасан монгол улс байх ёстой гэсэн итгэл үнэмшил бүхий шарын шашинт Монгол үндэстний нэгдлийг хангаснаар 1921 онд Ардын хувьсгал ялж БНМАУ бий болох нөхцлийг бүрдүүлсэн юм. 
Шарын шашныг Монголчууд өөрийн болгон аваад зогсохгүй дэлхийн оюун санааны нэг төв болтол нь хөгжүүлж чадсан юм. Дэлхийн хамгийн хоцрогдсон феодалын Монгол гэж нэрлэж байсан тэр үед ч харийн гийчид Монголд ирэхдээ “хоцрогдол, мөхөл сүйрлийг” сонирхож харах гэж биш харин тэдний хувьд нууцын нууц далд ухааныг судлах, тагнах гэж ирж байсныг гадны жуулчид, түүхч, судлаачдын дурсамж тэмдэглэлийн олон номоос бишгүй л харж болно. 
 
Жалханз хутагт, Дилов хутагт, Ноён хутагт гээд Монгол улсын үе үеийн олон гэгээн хутагтуудын алдар нь түгсэн олон гайхамшигт увдис эрдэм, домог хууч, түүх намтраас ч шарын шашин Монголд хэрхэн хөгжиж үндэсний шашин болж чадсаныг харж болно.       
 
Харамсалтай нь Ардын хувьсгал ялсны дараа Монголчуудад эд материалын хэрэглээг шүтэх метафизик сэтгэлгээний суурь бүхий өрнийн соёлыг нэвтрүүлэхийн тулд хүний сэтгэл оюуныг төгөлдөржүүлснээр хүн төрөлхтнийг гэгээрэлд түргэн хүргэх номлол сургаал бүхий Буддын шашны Их хөлгөний ёсыг эрхэмлэсэн Монголчуудын “ёс суртахууны өндөр соёл”-ыг бүх талаар даран устгах бодлого явагдсаныг энд давтан нурших нь илүүц биз ээ. Мэдээж шарын шашны ёс зүй, итгэл үнэмшлээр өрнийн соёлыг хүлээж авч чадахгүй нь ойлгомжтой бөгөөд бас өрнийн соёлыг нэвтрүүлж авахгүйгээр цаашид монгол улс оршин тогтнох боломжгүй байсан нь ч үнэн. Тийм л гачлант тохиол тулгарсан түүхийн тэрхүү “догшин давалгааг“ буруутган яллах, эсвэл дөвийлгөн үнэлэхийн аль аль нь буруу ухаарал, өрөөсгөл ойлголт болох билээ. 
 
Үр дүнд нь шашин шүтлэгээс улбаалж бий болсон ёс суртахууны соёлоосоо Монголчууд ихээхэн хөндийрч олонхийн оюун ухаан нь ч ихээхэн мунхарч доройтсоны жишээг өнөөдөр бид бишгүй харж байна.   
 
“Сөнөж мөхөхөд тулаад байсан” гэх 500 мянга хүрэхгүй хүн амтай феодалын Монголын авч үлдэж чадсан газар нутаг, байгалийн баялгийг өнөөдөр 3 сая хүн амтай болоод байгаа гэж гайхуулах орчин үеийн Монголчууд бие биенээсээ өрсөөд “чихрийн цаасаар” арилжиж мэдэхээр болоод байгааг тал тал тийш нь тасчин барьцаанд тавьж, уралдан өр зээлийн хойноос гүйж байгаа эрх баригчид, тэднийг дахин дахин сонгож гаргаад байгаа бид бүхний царай тодорхой хэлээд өгнө. Энэ бүхнийг харахаар 
 
“Олон зүйл эрдэм бүхэн төгссөн мэргэн 
Огт ганцаар боловч шашин амьтныг гийгүүлюү
Олон муу ухаантан дэмий цуглавч
Од мэт гийгүүлж тун үл чадюу” гэсэн мэргэдийн үг эрхгүй санагдана.  
 
Хотын гудамжинд машинтайгаа түгжирч зам дээр хар утаа савсуулан хараал тавин зогсож байгаагаа, түлш шатахууныг нь худалдан авахын тулд улсын асар их хөрөнгө валют гадагш урсаж байгааг хөгжил хэмээн андуурдаг болцгоож. 

Урд хөршөөс цоорхой оймс, ханзархай гутлаас эхлээд өмсөж зүүх, идэх уух, эдлэж хэрэглэх элдэв бараа бүтээгдэхүүн хяналтгүй ихээр урсан орж ирж байгааг дурьдах ч юм биш.  
 
Харин энэ бүхний дундаас манай Түүхийн философич Д.Чулуунжав гуай шашны эд зүйлсийг нь сүрхий ялгаж олж хараад “Монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа Бурханы шашин юм” гэж дүгнэж, зарлан тунхаглаж сууна.      
 
Тэгээд бүр үүнийгээ түүхэн уламжлалын үүднээс нотлон баталгаажуулахыг оролдож “Бурханы шашин маш өргөн фронтоор шинээр тархан орж ирсэн жижиг улс орон энэний хөлд талхлагдаж бүх талаар уруудах замд орж байв. Засаг захиргааны нэгж бүрд сүм хийд, хашаа хороо барих, шашны эд зүйлсээр дүүргэх, хутагт, гэгээнтнүүдэд том том өргөл барьц өгөх, олон тооны лам нарыг тэжээх, хувцаслах, хурал номын зардал, хонх дамар, бүрээ бишгүүр, арц хүж, хадаг самбай, ном судар зэргийг худалдан авах зэрэгт буурай эдийн засагтай жижиг орон бүх хуримтлал, үнэт зүйлсээ гөвж дуусдаг байлаа.
 
Сүсэгтэн олон түмэн ч гэсэн өргөл, барьц, хадаг самбай, сахиус, эрих зэрэгт өрхийн орлогынхоо 20-30 хувийг зарцуулдаг болжээ. Гуулин, модон, шавар бурхад, зурмал шүтээнүүд, сангийн бойпор, арц, рашаан, шидэт үрэл, бурхдын аравнай, тарни шившлэг уншиж увдистай болгосон гэх элс, үр тариа, чулуу зэргийг айл бүр худалдан авдаг байв... Харин энэ бүхэн одоо дахин сэргэж байна. Түүний үнэ, өртөг болж эх орны хөрс шорооноос олборлосон алт, мөнгө, зэс, бусад үнэт зүйлс доллараар солигдон хилийн цаад руу гарсаар, Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байгааг хэлэх ёстой.” гэж залжээ. 
 
Монгол оронд сүм хийд баригдаж, бурхан шүтээн байгуулж байсан нь манай түүхийн философичийн зэвүүг их хүргэдэг бололтой. Энэ чинь уг нь хот суурин байгуулдаг аль ч улсын жишиг. Харин ч өнөөгийн хот суурингуудтай адил бүх материалыг гаднаас авчирдаг нүсэр барилга байгууламж барьж байсангүй. Өөрийн орны материалд түшиглэн байгуулсан уран барилгын өвөрмөц дурсгалууд байсан юм. Ард иргэд ч тэр бүхнийг байгуулахад өргөл барьц өгснөөрөө ядуурч гуйлгачин болоогүй.
 
Тэдгээр соёлын төвүүд болох сүм хийдүүдэд шавилан суусан олон хуврагуудаа эрдэм номдоо шамдан гэгээрэхэд нь өргөл барьцаа зориулан тэтгэн дэмжиж ирсэн юм. 
Тэр үеийн сүм хийдийн дотоод шүтээн урлалууд, хурал номын хэрэгсэл нь ч өнөөгийн ямбатнуудын албан тасалгаанд зориулан урдаас зөөж авчирдаг шиг үнэтэй хэврэг тавилга байсангүй. Дийлэнх бурхан шүтээнээ өөрсдөө урлаж, судар номоо орчуулж, барлаж, хуулан бичиж, бурхан шашны шүтээн урлал гэх урлаг соёлын хэлбэр Монголд хөгжих түлхэц болж байсан юм. 
 
Түвд болон бусад газраас залж ирсэн тэр үеийн бурхан шүтээнийг ч өнөөгийн наймаачдын сэтгэхүйгээр бодоод хэрэггүй ээ. 
Тэр үед урд зүгээс авчирдаг байсан ховор барааны заримыг хадаг самбай, бурхан тахилын эд хэрэгсэл эзэлж байсныг өнөөгийн гаднаас зөөдөг элдэв хогтой зүйрлэх аргагүй. Аян жинд явахдаа авчирсан шашны ганц нэг эд зүйлс нь, ард иргэдийн биедээ авч явдаг гуутай, ууттай сахиус, тарни, зангиа гэх мэт нь харин ч хариас элдэв хог цуглуулах шуналыг нь хазаарлах оюуны дархлаа нь болж байсан юм. 
 
Гэтэл өнөөдөр уранхай жинс өмднөөс эхлээд бурхан болоочдын хуучин муу хувцас сэлт хүртэл вагон чингэлгээр нь зөөж авчиран хар захыг дүүргэж буй дамын наймаачид шашны эд зүйлс дамлан худалдаж буй нь, эсвэл шашны зан үйлийн хэлбэр бүхий бусдыг луйвардах, элдвээр мунхруулан ашиг олз олох хэрэг нийгмийн үзэгдэл болтлоо газар авч байгаа нь шашинд биш, харин тийм гэмт хэргийг үл хориглон зоргоор нь тавьж байгаа төрийн буруу бодлого, төрийг самууруулж буй эрх баригчдад хамаарах асуудал билээ. 
 
Түүний цаана ард иргэдийнх нь итгэлийг, ёс суртахууныг үгүй хийж, эв нэгдлийг нь задлан бутаргаж, эдийн засгийн хүч нөөцийг нь барж устган, бүхнийг өөрсдийн эрхшээлд оруулах гэсэн харийн гүрнүүдийн бодлого хүчтэй явагдаж байгаа нь ч нууц биш. 
 
Үүний тулд хийгдэж ирсэн нэг ажил нь олон ургалч үзэл гэх нэрийн дор шүтлэг бишрэлээр нь талцуулан хагалан бутаргах, өөр хоорондоо дайсагналцах хэмжээнд хүртэл дов жалгын үзлийг нь сэдрээн өдөөх хорт ажиллагаа байлаа. 
 
Мэдээж үүнд саад болох том тээг бол Монголчуудын “үндэсний” шашин болсон Буддын шашин. Тэгээд ч энэ шашин өнөөдөр Монголд дахиад сэргэн мандах боломж бүрдэж, түүнд Түвдийн шашныхан ч их дэмжлэг үзүүлэх болсон нь олон хүний уурыг хүргэж, уушгий нь сагсайлгаж байгааг саяхан Монголд морилоод буцсан Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламын айлчлал ч тодорхой харууллаа. Энэ нь ч учир шалтгаантай. Буддын шашны их хөлгөний урсгал болох гэлэгвагийн ёс Түвд орондоо нэгэнт оршин тогтнох боломжгүй болсон. Тиймээс Шарын шашны төв Монголд шилжвэл ирээдүйд дэлхийн оюун санааны чиглүүлэгч хүч энд бий болчихож магадгүй гэхээс айх айдас, болгоомжлол ч зарим улсад байгаа. 
 
Тиймээс үүнийг жигшүүлэх ажлыг нэлээн алсаас эхлэсэн. Тэр ажлын эхлэл нь МУИС-д ирж эрдмийн зэрэг хамгаалсан ӨМӨЗО-ны оюутан судлаачийн сэдэв байлаа. Тэр сэдэв нь “Монголчуудын Тэнгэр шүтлэг” гэсэн нэр хаягтай байв. Чухам тэр “эрдэмийн ажлаас” нь илүүтэйгээр мөнгө нь чухал байсан манай эрдэмтэн нэртэй хэдэн багшид Монголд ямар шашин байх нь ямар хамаа ч байх билээ. Харин тэдний тэр мөнгөний ажил нь чимээгүйхэн тэлсээр өнөөдөр олон хүний “амьсгалах агаар” нь “Тэнгэр шүтлэг” болоод байгаа. Нэгэнт үндэснийх нь шашныг орлох, шинэ шүтлэгийн “халуун чихийг” Монголчуудад “атгуулаад” авсан болохоор одоо Буддын шашныг нь бушуухан “жийх” хэрэгтэй. Ийм л тооцоо, ийм л бодлого үргэлжилсээр... 
 
Өнөөдөр эх орноосоо урваж, харийн хулгайч дээрэмчидтэй хуйвалдан улсаатонон дээрэмдэж, эх орноо барьцаалан зээл авч оффшор дансанд зувцуулчихаад, дахин өр тавих гэж гүйлдэж байгаа гэмт хэрэгтнүүд биш  харин Бурханы шашин л “ядуурлыг бий болгож байна” хэмээн нийгэмд ойлгуулахыг оролдож суугаа “эрдэмтэн” Д.Чулуунжав гуай та хэний өмнөөс хэнийг мунхруулах гэж зүтгэж явна вэ?!   
 
Эх орон, тусгаар тогтнол ингэж л алдагддаг юм.    
 
О.Лхагвадорж
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Батбаяр
223 өдрийн өмнө /

Шашин, ертөнцийг үзэх үзлээрээ ард түмний оюун санаа нэгддэг. Дээлийн шинэ, нөхрийн хуучин энэ үг ч шашинаас суурьтай ардын философ. Шарын шашинаар хүмүүжсэн манай ахмадуудад оюун ухааны өндөр ёс, суртахуун хүнлэг, зарчим ч,за гэвэл ёогүй, эх оронч чанараараа эрс ялгардаг ...сайн талтай.Мөн газар нутгаа хайрлан хамгаалах, бусдыг энрэн хайрлах зэрэг өнөөгийн ямар ч дээд сургууль өгөхгүй оюуны боловсролыг шарын шашинаар дамжуулан ард түмэнд суулгасан...Зурхай,ангаах ухаан гээд олон зүйл бий. Шинэ зүйл хайгаад хэрэггүй муу талаа засч,хаяж сайн талаа бэхжүүлж чадсан л хөгжин дэгжинэ. Харин манайд муу тал руугаа эргэх, туйлширах хандлага л давамгайлчих гээд байх боллоо...

Зочин
224 өдрийн өмнө /

Богд хаан Ар Монголыг тусгаар тогтнолы төлөө тэмцсэн.

Зочин
225 өдрийн өмнө /

Uruvdmuur ch yum shig ene lam nariig etseg eh n id horvootoi taniltsah nasan dr n shar huvalzand bool bolgood ugchihdug, tarhi n eruuleer setgeh bolomjgui boltol n tuvd hog chihegtsen, gandangiin hashaandaa l setgenshdee huurhii

Зочин
225 өдрийн өмнө /

Eriin muu lam gj, unen ork p nuud bdiishdee jinhene nuur tsarai n gaj dontnuud

Зочин
225 өдрийн өмнө /

Гүйцэд ч уншихийг хүссэнгүй. Шарын шашны хүчинд л Монгол УЛС тусгаар тогтносон юм гэнээ. Юу балайраад байгаа юм. Өөрөө шизотой юм уу, хаашаа юм.

зочин
225 өдрийн өмнө /

Ийм худалдагдсан нөхдүүд энд тэндгүй байна. Хятадын хуурамч тоноглол авчирчихаад ичихгүй маш сайн гэж чихэх гэж оролдоно. Ичиж үхдэггүй, мөрөөрөө ч үхдэггүй зөнгөрүүд энд тэндгүй

ss
225 өдрийн өмнө /

Яанадаа яана. Шашны мөргөлдөөн гарах вий дээ. Аль шашнаа сүсэглэх нь хувь хүний эрх. Та нараар заалгахгүй. яс хаяаад юу вэ.

irgen
225 өдрийн өмнө /

Энэ хэн гээч гараад ирэв? Исламын шашиннтнууд чиний хэлснээр нэгдэх нь яагаав? Хоёр урсгал нь аж алалцаж, эцэстээ дэлхийн асуудал болсныг та юу гэхэв? Монголчууд хэлмэгдүүлэлт гэх нэрээр "алдаршсан" таны хэлээд байгаа хүн амын 20 орчим хувь буюу 100000 лам нараас салж байж Монгол улс эдүүгээ 3,0 сая гаруй хүнтэй болсон нь нууц биш. Хэрэв харанхуй бүдүүлэг чигээрээ явсан бол монгол хүн улаан номонд орох байсан бус уу. Ингээд зогсоё...

mgl
225 өдрийн өмнө /

shariin sashniig huuliar horii zaluu lam nariig tseregt yavuuli

сайн байна
225 өдрийн өмнө /

Зөв зүйтэй нийтлэл бичсэн байна.Монголыг шарийн шашины төв болгох гэж байна гэсэн ятгалгаыг хятадууд тарааж байгаа нь илт байна.Төвдийг нухчин дараад дараа нь шарын шашинг хятадынх болгох гэж улайрч байгаа хятадуудад Монгол улс хэрхэвч зай тавьж өгч болохгүй.Бүр 14-р далай ламыг Монгол улсын гандантэгчлэн хийдэд суулгасанч яадаг юм.Монгол улс буддын шашины төв болчихвол Хятад мэтийн улсаас айхгүй дэлхий нийтэд хүнлэгдэх болно гэж бодож байна.Төвдийг хятадууд яаж байгааг дэлхий нийт болон монголчууд өр өвдөн харж байна.Төвдийг өмөөрч дугарч байгаа улс орон гэж хаанач байхгүй.Монголчуудл хаа нэг дугарч байнадаа.Япони,Со,ОХУ ер дугарахгүйл байнадаг. О.Лхагвадоржид баярлалаа.Дахин ийм нийтлэл ихийг тэрлэх болтугай...

Hi hi hi
225 өдрийн өмнө /

Лхагвадоржоо гадаадын хэд хэдэн хэл сурч тархины багтаамжаа тэлээд дараа нь Ламын шашин Буддын шашин хоероо ялгаж салгаж сур дараа нь их цэцэрхэ!Төвдөдөө дөнгөж 8% хүн амын дэмжлэг авдаг Гэлүгпа (шарын) урсгал Монголд 20 % хүн амын шүтээнд ч хүрэхгүй!Тэгээд ч хэдхэн ширхэг Ламистуудаас айдаг улс хаана ч байхгүй.Яахав Исламын эсвэл Христийн шашинтнуудын нэгдлээс бол үнэхээр ямар ч хэт их гүрэн айн дагжина!

shagjamuni
225 өдрийн өмнө /

bi ter budda bna xaxaxa

Unen
225 өдрийн өмнө /

Ungursniig buruutgax bish ireedvig xarj ,Mongol ulsad ali ni deer gedgiig tungaax xeregtei dee

Unen
225 өдрийн өмнө /

Uneheer zuv yum bichjee. Mongoliin tvvx soyol buddiin shashintai asar ix xolbootoi yavj irsen uchraas manai ulsiin vndsen shashin yahiin argagui mun. Yos zanshil maani ch vvnees xamaarna. Philosophichid ixenxdee atiest buyu shashinguin vzeltei bolson baidag tul ter vzlee niitiin erx ashgiig xyndetgen alivaa neg shashing buruutgah ni buruu bolov uu. Budda bol gaihamshigtai shashin munuus mun. Xvn dotroosoo l gegeen bolox surgaaliig nomlodog!

fgggg
225 өдрийн өмнө /

Moon Hristiihen buddha ruu ulairan dairch baina

zochin
225 өдрийн өмнө /

budda giin shashai 1 t manai undsen shashai bisg 2 ene shashai delgersnees manaid mohol yduural munhaglal tusgaar togtnol mn ch aldagdaj bisan gashuun tuuh bii tegeed ch odoo 16 r zuun bish bidniig hucheer oruuldag hog chn ongorson odoo 21 zuun gedegiig sana hen ymar shashin shuteh n hunii ooriin uhamsar ouynii tovshin goos l bono ene bichigch jinhen munharsan hun biana shashin bol har tamhi mon

Сайн бодоод үзнэ үү
225 өдрийн өмнө /

Буддын шашинд оруулан Бутан, Балба, Бирм, Түвд шиг болгох нуу? Ямар л санаа агуулан бичээд байна даа, энэ хүн. Гадны хүчирхэг улс цэрэг оруулахад хүлцэнгүй байж, өөдөөс нь эсэргүүцэж чадахгүй болгох нээ, энэ Түвд нэртэй нөхөр. Япон, Солонгос бас Буддизм шүтдэг гэж л битгий инээд хүргээрэй, Япончууд Шинто шашнаа, Солонгосчууд Христэд итгэдэг. Үр хүүхдээ хаяад, ажлаа орхиод, ертөнцийг огоорон, ээж аавыгаа мартаад, ой модонд ганцаараа даяанчилсан хүнийг Будда гэдэг. Инженерүүд Цахилгаан станцаа орхиод, Эмч нар эмнэлгээ хаяад, Цэргүүд хилээ орхиод, Цагдаа зам дээр харагдахаа боливол Улаанбаатар хот тоггүй, усгүй, бохирондоо живж, Монгол улсын хилээр хэн дуртай нь орж гарах бус уу?

нараа
225 өдрийн өмнө /

Шарыншашин бол манжууд монголыг дарж дорой байлгах гэж оруулсан шашин 200гаад жил духаа цоортол мөргөөд монгол улс ямар улс боллоо мөхөж сөнөж байсан үндэстэн болоо биз дээ 13 - р зууны монгол эрс 19-р зуун 20-р зууны эхэн үеийн монгол эрсийг харьцуулаад нэг хараарай буддын гүн ухааныг хүндлэнэ шарын шашинтай улс орон хэзээд хөгжихгүй ядуу буурай байдаг Төвд Бутан Балба гэх мэт төвд бараг дундад зууны үеийнх шиг байгаа биз дээ

Бодрол
225 өдрийн өмнө /

Буддын шашин шүтээд дэлхийн талыг эзэлж явсан Монголчуудын сэлэм барьсан гарт эрхи атгуулан, жирэмсэн эмийн шээс газраас холдохгүй болтол нь хийдэд суулгасан бус уу? Занабазар мэтийн шашны зүтгэлтнүүд нь Монголыг Манжид дагаар оруулан, 500,000 хүн амтай болтол нь хорогдуулан мөхөхөд хүргээд байв. Ажил хийхгүй, Эмэгтэй хүнээс зайгаа барьсан, Зөвхөн өөрийн нүгэл буянг баясалган хийдэд шавьлан суудаг идэвхгүй эрчүүд хүн амын 1/3-ыг эзэлсэн байсан тэр үеийг юунд эргүүлэн дуудна вэ? Дуртай бол компьютерээсээ холдоод, үр хүүхдээсээ хагацаад, татвар төлөхгүй, өөрийн нүгэл буянаа бясалгаад тэр ХИЙД-дээ суу, Лхагвадоржоо. Лам нар ядаж байхад ганц цас ч цэвэрлэчихгүй, өнчин хүүхэд ч үрчилж аваад өсгөдөггүй шүү дээ, ажилгүй юмнууд

иргэн
225 өдрийн өмнө /

Тиймээ хорин хэдэн жил манай хэл соёл руу харийхан зүсэн бүрийн арга хэрэглэн дайрч байгаа нь худал биш сүүлдээ бүр даварч өөрийн төлөөлөгчидөө боловсролын яаманд оруулан залуу үеийг маань бужигнуулахаар улайран зүтгэж байгаа хэн хүнгүй мэдэж байна.Иймд энэ олон шашин номлолыг зохицуулах хууль гаргах хэрэгтэй байна.

иргэн
225 өдрийн өмнө /

Аль ч шашны асуудлыг маш сайн судлах цаг нь болсон.Монгочуудын үндсэн шашныг тогтоох ёстой.Тэнгэр бөө юм уу, Буддаа юм уу.Минийхээр бол Тэнгэр бөө л байх.Буддаа бол Манж нар Монголчуудыг дарлах, үндэстнээр нь хөнөөх бодлогодоо хэрэглэсэн шашин байх шүү.Яагаад гэхлээр лам нарыг эхнэр авхуулдаггүй, тэгсэн мөртлөө эр хүн бүрийг лам болгохыг зорьж байсаныг түүх гэрчилнэ.Тэгэхлээр Монголчуудын онцлог, философид тохирсон шашиныг л бид шүтэх ёстой.Буддаад авах сайн тал нь зурхай, засал ном гэж би ойлгодог.Ном уншлагыг нь монгол хэлээр унших, лам нарыг зэрэгжүүлэх, үнэмлэхжүүлэх, сүм хийдүүдээс татвар авах гм-ээр төр шашин 2 бие биендээ өгөө, аваа байх ёстой.Бусад гадны шинэ шашнуудаасбүр ч илүү татвар авах ёстой.Тэдгээр төрийн зохицуулалт хэрэгтэй.Тэгэхгүй бол оройтож юу ч болж мэднэ.Дэлхийн зарим орны гашуун түүхүүд үүнийг гэрчилж байна шүү...

Б.Сүхбаатар
225 өдрийн өмнө /

нийтэл бичигчид баярлалаа. монголчууд өөрсдөө бурханлиг, энэрэнгүй байх шаардлага гарцаагүй бий. итгэх найдах зүйлтэй хүн хүчтэй байдаг гэдэгт огт эргэлзэхгүй байна

зочин
225 өдрийн өмнө /

Чулуунжав зөнөсөн үү? гадны хатгалга уу? Буддын шашнаас салгаж гадны шашин дэлгэрүүлэх зорилготой юу? Гадны шашин хотын дуртай газарт том том байшин барьж гэр хорооллоор тархсан байна. Тэнгэр шүтлэг гэж огторгуй өөд мөргөж залбираад байвал сайхан амьдрах уу? Нийгэмд талцал, зөрчил үүсгэх далд хүч байна даа.

Зочин
225 өдрийн өмнө /

ТИЙМ ШҮҮ ЕР НЬ БОЛ ХРИСТИЙН СУРТАЛ УХУУЛГА МАЯГИЙН ЗҮЙЛ БИЧСЭН БАЙСАН ГЭТЭЛ ХРИСТИЙГ ОЛОН ЗУУН ЖИЛ ШҮТСЭН ХОЙД АФРИКИЙГ ХАР ДАА ЭЦЭСТ НЬ ХРИСТИЙГ ТҮГЭЭСЭН ЕВРОПЧУУДЫНХАА ЦӨМИЙН БӨМБӨГИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙ БОЛЖ ОДОО БООЛ БОЛЖ ЗӨӨГДӨХ БИШ БООЛ БОЛОХ ГЭЖ ЕВРОП РУУ АМЬ ӨРСӨН БАЙЖ УСАН ОНГОЦНЫХОО ДААЦЫГ ХЭТРҮҮЛЭН ДҮРВЭЖ БАЙНА ШД ХРИСТ АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ТУЙЛШИРСАН УЛС ОРНУУД ХЭРХЭН СҮЙРЧ БАЙГААГ МЭДЭЭЛЛИЙН ЭНЭ ЗУУНД БИД БЭЛХЭНЭЭ ХАРЖ БАЙНА ХАРИН АЛЬ НЭГ ЗҮЙЛИЙГ ХЭТ ТУЙЛШРАН ХҮЛЭЭЖ АВААГҮЙ АЛЬ АЛЬНЫГ НЬ ХҮНДЭТГЭН ЯЛАНГУЯА УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛСЭН ҮНДСЭРХЭГ ҮЗЛЭЭ ХАДГАЛСАН ЯПОН ЯМАР ӨНДӨР ХӨГЖИЛД ХҮРСНИЙГ Ч ХАРЖ БАЙНА ХРИСТ АРДЧИЛАЛ НЭРЭЭР ДАВХАР МУУ САНАА АГУУЛСАН БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ МОНГОЛЧУУД ТАНЬЖ ЭХЭЛЖ БАЙНА ГЭХДЭЭ ХАНГАЛТТАЙ ОЛОН ХҮН ТАНЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Л
225 өдрийн өмнө /

Ламайзм хэрэггүй ээ Монголчуудыг Түвд шиг болгох сонирхол монголын дайснуудад л бий

ledon
225 өдрийн өмнө /

Mongoliig xuchtei ued iriig n darax zorilgoor oruulj ireed uurgee tun sain guitsetgej muxliin irmeg deer avchirsan ued n Oros tusalj xul deer n bosgoson. Odoo Tuvdiig uursduu yamar bolsoniig xar!!! Uursduu uurdsiiguu ustgaj bgaa uls. Erduu l shariin shashin.. Mongold xanfalttai gai bolson. Xarin yazguur Mongol shashin bol uur xereg.

Зочин
225 өдрийн өмнө /

Tuvdiin sheesnuudiig dahiad niigmeesee tseverleh tsag n bolson

Зочин
225 өдрийн өмнө /

Zamaar neg bga salj unah gj bga yum unasan nus tser hogoo haysan aduu mal shig garuudiin mashinii n haraarai nil hadag hvrd bolson tgsnee yag amitan adguus shig, tgd huurhiis olson munguu ene shar huvalznuudruu bariad gvvdeg n bvr uruvdultei

Зочин
225 өдрийн өмнө /

Шарын шашинаас холдвол орон зайг нь хүссэн хүсээгүй Мүүн, Фэн Шүй, Христ эзэлнэ. Мүүний шээсийг уулгахыг хүсэгчид л шарын шашин руу дайрдаг.

MONGOL
225 өдрийн өмнө /

MUNH TENGEREE SHUT .BIDNII UVDUG DOR BUH SHASHNUUD ENH TAIVNAAR ZEREGTSEN ORSHDOG BSAN TSAG BII,SHARIIG HARSNAAS HOISH DAN URUUDAJ YVNAM BUS UU. UHAARTSGAA.ENHBAYR SHARIIN SHASHIN SHUTDEGEESEE BOLJ DIILDSEN GEDGEE MEDDEG BOLOV UU

Зочин
225 өдрийн өмнө /

burhnii shashin bol mongol shashin bish enethegt uuseed tuvded ochij oor bolchihson buruu shashin. jinhene hindi helees orchuuslan buddagiin eh zohioluud bol sonirholtoi mundag yum baina lee

Зочин
225 өдрийн өмнө /

Iim shashin shuteheer ork bolohgui yahavdee

Монгол
225 өдрийн өмнө /

Үнэхээр сайшаамаар байна. Энэ чулуунжав,тэр болорэрдэнэ гэх хөлсний түүхч философч нэртэй нөхөд ингэж ард түмний дунд яс хаяхаа болиорой! Тэнгэр үзэл л гэнэ,шашингүй үзэл лгэнэ,философи л гэнэ үнэн хэрэгтэй бас л нэг шашин шүү дээ! Бид эцэг өвгөдийнхөө үлдээсэн шашин соёлоо зөв хөгжүүлж цаашид үүрд авч явмаар байна шүү! Нэг юманд хүрэх гээгүй бол шашин ьүүх соёл руу дайрахаа эртхэн зогсоогоорой! т

Зочин
225 өдрийн өмнө /

Uruvdultei yumaa, shutdeg hun n tuvd uvgun, harvaas tag hujaa zalilangiin tsaraitai bgazde, nom sain unsh zahiin ulger dr enenii hooson tsetserheluudees iluu surgaaliud bgaa

Зочин
225 өдрийн өмнө /

ЗӨВ ЗҮЙЛ БИЧСЭН БАЙНА, БАЯРЛАЛАА

lam nar uruvdultei a
225 өдрийн өмнө /

Hooson tolgoit shar huvalznuud tsagaan sariin haltuurniih n orlogo bagaschih vii gd ih sanaa zovjdee, yum bichih gd bga bol oligtoi yum bichildee arai erguu hudalch yumaa

иргэн
225 өдрийн өмнө /

Бурханы шашин шүтээд бид хэзээ ч өөдлөөгүй шүү дээ. түүхээ ухаарч унш. Өөрийгөө, аав ээжээ, хань ижлээ, үр хүүхдээ , эх орноо л шүтэж амьдар.

Зочин
225 өдрийн өмнө /

Молор-Эрдэнийг Хятад, өвөр монголчуудаас мөнгө авдаг гэж байсан. Бас пасторуудаас мөнгө авдаг байх нь ээ.

Зочин
225 өдрийн өмнө /

Буддын шашинаас холдвол монгол угсаатан мөхнө. 100 хувь баталгаатай.

Зөв
225 өдрийн өмнө /

ZUV.MN зөв нийтлэл оруулжээ

Зочин
225 өдрийн өмнө /

Монголчууд үндэсний философи, үзэлээ хамгаалах цаг нь болсон. Гаднаас монголчуудыг философигүй, үзэл сурталгүй байлгах үзэл түүхийн бүх хугацааанд гарч байсан. Христууд Молорэрдэнээр дамжуулан, хятадууд Чулуунжав, Ганбаатар /Фэнг шү /мэтийн хүмүүсээр дамжуулан устгахыг оролдож байна. Цаг олсон өгүүлэг байна. Монголчууд бид хөгжихийн тулд философио хамгаалах ёстой.

ЗОЧИН
225 өдрийн өмнө /

МАН-ЫХАН ШАРЫГ ҮЗЭЖ ШАРВАЖ, УЛААНЫГ ХАРЖ УРВАЖ БАЙНА. ХААНА БАЙНА ТЭР ЕРӨНХИЙ САЙД, САНГИЙН САЙД 2, САЯХАН Л ХАМТЫН ТЭТГЭВЭР ЯРИГДАХАД УЛАМЖЛАЛ, ШАШИН ЯРИАД Л ӨГӨХГҮЙ БАЙДЛАА ЧИХЭЭД БАЙСАН, ОДОО ХЯТАДЫН ДАРАМТ, НӨЛӨӨЛӨЛД ОРООД ИРЭХЭЭРЭЭ АРД ОЛНЫХОО ШҮТЭХ ЭС ШҮТЭХ БАЙДЛЫГ УЛАНДАА ГИШГЭЭД ДАЛАЙ ЛАМЫГ, МАН ТӨР БАРИХ ХУГАЦААНДАА МОНГОЛД ИРҮҮЛЭХГҮЙ Ч ГЭХ ШИГ МӨНХ-ОРГИЛ НЬ СОЛИОРООД БАЙГАА БИЗ ДЭЭ. ИНГЭЖ ТӨР ШАШИНАА ХУТГАМААРГҮЙ БАЙНА.ИНГЭЖ ТӨР БАРЬЖ БАЙГАА НАМЫН ТАЛД ОРЖ ШАШНЫГ УЛС ТӨРЖҮҮЛЖМЭЭРГҮЙ БАЙНА. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ҮНДСЭН ХУУЛИНДАА ШАШИН ШҮТЭХ ЭРХ ХЭНД Ч НЭЭЛТТЭЙ ГЭЖ ЗААЧИХААД ОДОО ЯМАР ШАШИН ШҮТЭХИЙГ ЭСВЭЛ ШҮТЭХГҮЙГ НЬ ЗААГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ.

Зочин
225 өдрийн өмнө /

Монголчуудын үндсэн шүтлэг нь Тэнгэр шүтлэг шүү дээ. Худал гэвэл хөдөөгийн айлын эзэгтэй, хөгшин настай хүмүүс өглөө болгон цай, сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөдөг болохыг захын хүн хэлээд өгөх байлгүй. Яах аргагүй бурханы шашинд шинэчлэл хэрэгтэй болсон гэдгийг бүгд л мэдэж байгаа.

Зочин
225 өдрийн өмнө /

ЛАЛЫН ШАШИНД ОРСОН МОНГОЛУУД МӨХСӨН. ХУДЛАА ЮУ? АЛТАН ОРД, ИЛ ХААНТ УЛС, ХОЖИМ ЦАГААДАЙН УЛС.БҮГД АРЧИГДСАН. БАС ХРИСТИЙН ШАШИНД ОРСОН НЬ МӨХӨЖ БАЙНА. ЯВЖ ЯВЖ, ХУБИЛАЙН СЭЦЭН ХААНЫ ХАРЬЯАТ МОНГОЛЧУУД Л ШАРЫН ШАШИНТАЙ ТУЛДАА ТЭСЭЖ ҮЛДЖЭЭ. ҮҮНИЙГ ХЯТАД БОЛОН БУСАД УЛСУУД ХҮСЭХГҮЙ БАЙГАА. ТЭД ХРИСТИЙН ШАШНААР ДАМЖУУЛЖ МОНГОЛ УЛСЫН УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.

zochin
225 өдрийн өмнө /

ene harin ooroo soliotoi hunuu ugui yu,estoi heleh ug alga ter bddiin shashinaas chini bolj mongol mohoj bgaa shuudee,usand orj nuuree ygaaval byuan arilna,lam bagsh nohriig ni ezguichilj chamaig huchindehed eserguutsvel nugel bno, boosoo alval amitnii ami tasalsan gej nugeld tsootsnoo,ene metchilen yariad baival shashnii munhryylgaas bolj doodoh deedhiinhee aruin tseveriig sahij buyandaa buzar hiihees aij doodoh deedhiin ovchin tysaj 500 myanga uldsen shuudee , ene bol tsever shashnii buruugaas bolson gej bi uzdeg,hamag erchuud ni lam bolj eh ornoo hamgaalah hungui bolson uls sonohoos yadgiin,chingisiin ued harin iim yum bgaagui uchiraas mongol delhiig ezegnej yavsan baih shuu.

Хөх Монгол
225 өдрийн өмнө /

Маш зөв сайн нийтлэл болжээ. Баярлалаа.