Улс төр дахь ургийн томилгооны "Шинэ анги"

: 224 өдрийн өмнө / 2017-01-05 16:42:29

 

Улс төрийн сонгуулийн дараа хэн нэгэн гэр бүл баярлаж, өөр нэгэн гэр бүл уйлдаг дүр төрх сүүлийн хэдэн жил хэвийн үзэгдэл шиг боллоо. Сонгуульд ялсан нэгэн нь өөрийн ах дүү хамаатан садангаараа хүрээлүүлэн төрийн албыг төрлийн алба болгодог зуршил гэм биш зан болж хувирав. Энэхүү зуршлаа биелүүлэхийн тулд тэд хэн нэгнийг ажилгүй болгосоор ирлээ.

Тэгвэл энэ байдал 2016 оны сонгуулийн дараа ч гэсэн ажил хэрэг болж өөрийн найз нөхдөө сандал ширээний даргаар томилсон явдлууд олон гарч байв. Одоо бүр сүүлдээ үе дамжсан, өөрийн хүүхдээ, ахаа, дүүгээ албан тушаалд томилох явдал ил цагаандаа гарлаа.

МАН-ын ургийн мод олонд ил болж намын дарга, Ерөнхий сайд хоёр хамаатан гэдгээс эхлээд олон факт ил болж орхив. Мөн дээрээс нь өөрийн туслах, шадар зөвлөхүүдээ бүгдийг нь зөөлөн суудалд илгээсэн юм. Хамгийн сүүлд шуугиан тарьсан нэгэн томилгоо хийгдсэн нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдов. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар томилогдсон, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар тус тус томилогдсон билээ.

Тэгвэл дээрээ орооцолдсон энэ байдал дунд шатандаа ч гэсэн үргэлжилж байна. Магадгүй улс төрийн өндөр албан тушаалаас илүүтэй төрийн өмчит компаниудын томилгоо дээр ах, дүү, хамаатан садан, үр хүүхдээ томилох явдал газар авлаа.

Үүний нэг жишээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийн гэр бүлийн томилоо юм. Тэрбээр өөрөө Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-д байдаг. Тэр ч утгаараа өөрийн хүү Ц.Хангайгаа "Эрдэнэс тавантолгой" компанийн охин компан болох "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар томилуулжээ. Энэ Засгийн газрын хамгийн эхний томилгоонд орж өөрийгөө Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж амжсан сүйхэйтэй эр Ц.Цэнгэл өөрийн хүүгээ ч гэсэн дээш нь татахаа мартаагүй л байж.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
aagii
216 өдрийн өмнө /

frants erchim huchiig odoo boltol ulsiin medeld bailgadag uilverlesen baraagaa oorsdoo l borluuldag daa

хар
222 өдрийн өмнө /

60 ТЭРбум одоо гүйцэж байгаа байхаа.

зочин
223 өдрийн өмнө /

дээрхиүйлдлүүд юу ч биш би МАН-ын ууган гишүүн олон жил энэ намд удам судраараа зүтгэсэн гэхдээ албан тушаалтан бишээ гэхдээ л ажилгүй болж үлдлээ ажлаасаа халагдсан харин оронд минь танил тал найз нөхөд мөнгө төгрөг төлсөн улсууд л энэ байгууллагад үлдэх шивдээ нам аа хүндэтгээд л дуугүй ажлаа өгсөндөө энэ байтугай алдаж амь насаа хүртэл өргөж байсан миний өвөг дээдэс эв нэгдэл гэгчийн төлөө яаж золиосонд гар ч байсантай харьцуулахад ажлаас халагдах юу биш монгол улсын минь эрх ашиг эв нэгдэл л юунаас ч чухал

Зочин
223 өдрийн өмнө /

МӨНГӨӨ ӨГСӨН ХҮН НАЙМААГАА АВАХ НЬ ШУДАРГА ЁС БИЗ ДЭЭ.

бар
224 өдрийн өмнө /

би ардын намын хүн та нар одоо болиочээ та нарын ийм юмнаас л болж намын нэр хүнд унадаг шүү энэ цэнгэл гэж нэг хөгшин ухна шиг юм чиний шунал чинь нэг өдөр чамайг шулам болгонодоо намын дарга минь мэлгэр сэлгэрээр чинь дуудаад ард олны дунд нэр хүнд чинь унажээ одоо яанадаа бид