Н.Модигийн хоосон амлалтууд Монголыг Хятадын гарт оруулж болзошгүй

: 45 өдрийн өмнө / 2017-01-06 09:57:23

  

Энэтхэгийн “The Quint” мэдээллийн цахим хуудаснаа гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монголд айлчилсан билээ. Энэтхэгийн Ерөнхий сайд тус улсад анх удаа айлчилсан нь энэ юм. Айлчлалын үеэр Н.Моди нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснээ мэдэгдэж, тус улсад үзүүлэх тусламжийг ч, харилцан худалдааг ч өргөжүүлнэ гэж амлаж байв. Шастри Рамачандран “The Citizen” сонинд бичихдээ Энэтхэг тусламжаа үзүүлээгүйн дээр Н.Модигийн амлалтууд Монголыг Хятадтай харилцахад нь ихээхэн хүндрэл учруулсан гэжээ.

Уг нь Ерөнхий сайд Н.Модигийн амласан тэрбум ам.доллар Хятад, Оросын дунд хавчуулагдсан, өмнөд хөршөөсөө бараг тэр чигтээ хамаарах болсон Монголд өөрийн гэсэн түшиг тулгууртай болоход их хэрэгтэй байлаа. Монголын төлөө Орос, Хятад өрсөлдөж байсан үед тус улс нэг хөрштэйгөө тогтоосон харилцаагаа нөгөөтэйгөө наймаалцахад ашиглан тун ч давгүй оршиж байжээ. Хэрэв Москва эсгийний хэрэгцээг нь хангаж чадахгүйд хүрвэл Бээжинд хандах зэргээр хоёр хөрштэйгөө харилцах жишээтэй. Гэвч хожим байдал өөрчлөгджээ.

Орос, Хятад холбоотнууд болж, Орос улс нэн ялангуяа Крымийг эргүүлэн нэгтгэсний дараа АНУ тэргүүтэй орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсныхоо дараа илүү их нөөцтэй Хятадаас нэлээд хамаарах болжээ. Ингэснээр Улаанбаатар Бээжин хамтрахаас татгалзсан тохиолдолд Кремльд хандах боломжгүй болоход хүрсэн аж.  

Н.Модигийн Монголд хийсэн айлчлал Шри Ланка болон Энэтхэгийн далайн бүсийн асуудалд хутгалдан оролцох болсон Хятадад илгээсэн анхааруулга байв. Энэ нь Энэтхэг Хятадын нөлөөний бүсийн асуудалд ч оролцож болохыг харуулсан юм.

2016 оны арваннэгдүгээр сард Далай лам Монголд ес дэх удаагаа айлчилсан билээ. Энэтхэгээс тусламж авна гэдэгт итгэсэн Монгол Улс Хятадын эсэргүүцлийг ч үл тоомсорложээ. Гэвч Хятад эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хямарсан Монгол Энэтхэгээс амла­сан тус­ламжийг хүсэхэд тайвшруулж тайтгаруулсан хоосон үгнээс өөр юу л олж долоогоогүй.

Н.Моди хулчийжээ. 2015 оны тавдугаар сард Улаанбаатарт алга ташилтаар угтуулсан үеийнх шигээ Энэтхэгийн булчин шөрмөсийг гайхуулж харуулсангүй. Монголын хүндрэлийг хөнгөвчлөх аливаа үйлдэл Хятадын хилэнг хүргэх учраас л тэр. Иймээс ч манай улс төрийн удирдлага Монголын тусламж хүсэхийг дуулаагүй юм шиг өнгөрөөх нь урьдаас тодорхой байв. Үүнээс үүдэн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд Улаанбаатар Бээжингээс уучлал гуйв. Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Далай лам тус улсад дахин хөл тавихгүй гэж амлажээ.

Ш.Рамачандран нийтлэлийнхээ төгсгөлд дүгнэхдээ Бээжинд илгээсэн Энэтхэгийн анхааруулга хоосон дүр эсгэлтээс өөр юу ч байгаагүй нь илэрхий болсноор энэ удаагийн тоглолтод Хятад ялж, харин Монгол хүсэмгүй хүнд байдалд орж хохироход хүрчээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, Б.Барс

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Заяа
44 өдрийн өмнө /

Монгол улс зээл аваад буцаагаад хятад руу цутгадаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих цаг ирсэн. Юу хийх зарцуулах зорилгоо зөв танилцуулж өгвөл зээл авах боломжтой. Даанч энэ муу хужаа ерөнхийлөгч байсан цагт буруу гараар орох нь тодорхой.

iljig
44 өдрийн өмнө /

munhorgil gej hytadiin shees beejindee ochij hytad baas sheesee uuj id vaa.hai mongoloos vtel tvlgen zailiivaa.zuvaa zuvaa.vtel tvlgen zailvaa zailvaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин
44 өдрийн өмнө /

Хятадад ам өчигөө өгч байдаг хэн бэ муу бөөс чинь.

44 өдрийн өмнө /

Munx-orgiloo chi uuruu l sugdux muruuruu sugd ,myy lyyxaan mini .bidnii ubug deedes xar xyatadad sugdux ni buu xel shaaxainiix ni muriig gargaxiig xorij yabsan yum shuu nobshoo

44 өдрийн өмнө /

Munx-orgiloo chi uuruu l sugdux muruuruu sugd ,myy lyyxaan mini .bidnii ubug deedes xar xyatadad sugdux ni buu xel shaaxainiix ni muriig gargaxiig xorij yabsan yum shuu nobshoo

44 өдрийн өмнө /

Munx-orgiloo chi uuruu l sugdux muruuruu sugd ,myy lyyxaan mini .bidnii ubug deedes xar xyatadad sugdux ni buu xel shaaxainiix ni muriig gargaxiig xorij yabsan yum shuu nobshoo

44 өдрийн өмнө /

Munx-orgiloo chi uuruu l sugdux muruuruu sugd ,myy lyyxaan mini .bidnii ubug deedes xar xyatadad sugdux ni buu xel shaaxainiix ni muriig gargaxiig xorij yabsan yum shuu nobshoo