Монголд хэрэггүй "Нео-либерализм"

: 341 өдрийн өмнө / 2017-01-06 11:04:42

Эдийн засагч Ч.Отгочулуу

Дэлхий нийтэд либерал гэдэг үгийг их олон янзаар тайлбарлаж ирлээ. Зарим нь энэ нэр нь дураараа дургихын нэр гэнэ. Зарим нь баячууд нь улам баяжихийг өөгшүүлдэг систем л гэнэ. Мөн хартай нэгэн нь ядуу орнуудыг колоничлох гэсэн хөрөнгөтөн гүрнүүдийн бодлого л гэнэ. Зарим нь цаг хугацааны шалгарлыг давж, ирээдүйд үлдэж болох дэлхийн хэмжээний цор ганц шинжлэх ухаан л гэнэ.

Энэ үгийн гарал үүслийг хайхаар Францын иргэний хувьсгал руу хөтөлдөг юм. Харгис хааны дарангуйллын эсрэг хувьсгал хийж, чөлөөт иргэдийн нийгэм байгуулсан хүмүүсээ либерал гэж нэрлэдэг байж. Шашны хувьд либерал сүсэгтэн гэдэг нь хатуу догма баримталдаггүй хэрнээ бурхан тэнгэртээ итгэдэг хүмүүсийг хэлдэг аж. Жишээ нь зарим урсгалд эхнэр авахыг хориглодог бол либерал урсгалд нь зөвшөөрдөг. Эдийн засагт либерал үзэл гэдэг нь төрийн оролцоог зөвхөн “шөнийн манаачийн” хэмжээнд хязгаарлахыг хэлдэг. Эдийн засгийн амьдралд оролцож буй хүмүүс маань өөрсдийн эрхээр шийдвэр гаргана. Зах зээлд Үнэ бүрдэхдээ цэвэр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтож байх ёстой.            

Сүүлийн үед нео—либерал гэсэн үгийг их хэрэглэх болсон. Ингэхдээ голчлон доромж, муу утгаар нь төлөөлүүлэн хэрэглэх нь түгээмэл. Элдэв сурталд авталгүйгээр, зөвхөн түүхэн бодит байдлаас авч үзвэл, шинэ либерал үзэл гэдэг маань эдийн засагт гуравдагч замын онол гэдэгтэй их дүйнэ. Нийлүүлэлтийг хэт шүтсэн классик либерал урсгал гэж бий. Мөн эрэлтийг дэмжсэн социалист үзэл буюу зүүний урсгал бий. Тэгвэл хоёр урсгалын давуу талыг нэгтгэх буюу зах зээлийн эрүүл хүчийг, нийгмийн зөөлөн бодлоготой уялдуулах зорилгоор энэ урсгал анх Германд үүсчээ. Гэвч 1970 аад оноос эхлэн нео-либерал гэдэг үгэнд сөрөг утга нааж, улмаар үндэстэн дамнасан корпорациудыг илт дэмжсэн суртлын нэр гэж  гажуудуулан үзэх болжээ. Үнэндээ бол нео-либерал урсгалын үндсэн санаа нь манай Үндсэн хуулинд байдаг “нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг” гэсэн байгууллын онолын суурь гэж хэлж болно.
 
Чили (либерал бодлого) Эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийд 10 дугаар байрт

Латин Америкийн хамгийн эрх чөлөөтэй эдийн засаг

Иргэдийн амьдралын чанарын үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлэгч, Америк тивдээ гуравдугаар байрт /АНУ болоод Канадын дараа/

 Венесуэль (анти-либерал бодлого)

Эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийд 114 –р байр

Латин Америкийн хамгийн эрх чөлөөгүй эдийн засаг. Иргэдийн амьдралын чанарын үзүүлэлтээр бүс нутагтаа сүүлээсээ гуравт Дотоодын Нийт Бүтээгдэхүүн нь 12,600 доллар /Инфляцаас шалтгаалан байнгын хэлбэлзэлтэй/ Хүн амины хэргийн гаралт дэлхийд хамгийн өндөр.  Хүн амын 28 хувь нь ядуу.

Неолиберал урсгал амьдрал дээр хэрхэн биелэлээ олж ирэв? Улс төрийн салбарт гэхэд, ихэнхи орнуудад саяхныг хүртэл эмэгтэй хүн сонгуульд ордоггүй байлаа. Тэгвэл улс төр дэх неолиберализмын нөлөөгөөр залуус мөн эмэгтэйчүүд сонгуульд оролцох хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм. Мөн том зээл, санхүүжилтийг хуучин цагт зөвхөн том компаниудад авдаг байлаа. Тэгвэл ядуурлын эсрэг нэг том зэвсэг гэгдэж ирсэн бичил зээл бол мөн л неолиберализмын биелэл болно.

Либерал үзлийн нэг том ялалт бол ЗХУ нуран унасны дараа хуучин “соц” орнууд бүгд чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон юм. Энэ шилжилтийг манлайлагчдын нэг нь Монгол Улс байлаа. Яагаад байлаа гэвэл манай либерализмын түүх их сонин. Дотроо тасалдаж ирсэн байдаг. 1990-1992 онд өмч хувьчлал, үнэ чөлөөлөлт гээд алхмыг зоригтой хийсэн. Гэтэл тэр үед энэ алхмуудыг хийж чадаагүй, хуучин байгууллаасаа шуудхан салж зүрхлээгүй орнууд өнөө хир нь хүндрэлтэйгээ зууралдсаар байна. Узбекстан, Тажикстан, Украин, Беларус гэх зэрэг цөөнгүй орнуудыг дурьдаж болно. Гэтэл тэр үед либерал реформыг зоригтой хийж орсон Зүүн хойд Европын орнууд өнөөдөр Баруун Европын орнуудыг гүйцэж очиход тун ойрхон байна.

Гэвч манай шинэчлэл 1992-1996 он, мөн 2000-2004 онд зогссон бас царцсан. Энэ хэрээр манай улсын хөгжил хойшилсон. Шалтгаан гээд олон зүйлийг тооцож болно. Сонгогчид огцом өөрчлөлтөд бэлэн биш байсан. Мөн шинэчлэгчид маань ч олон нийтэд зөв ойлгуулж, итгэлийг нь хүлээж чадаагүй.

Бодит түүхийг харвал, малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь хувьчлаагүй бол өнөөдөр манай эдийн засаг, банк санхүүгийн нөхцөл байдал ямар байх байсан бол? Малын тоо толгой өнөөдөр 60 сая хүрэх байсан уу? Банкуудын нийт актив эдийн засагтай бараг тэнцэхээр болж өсч чадах уу? Мал сүрэг, орон сууцыг эдийн засгийн төдийгүй санхүүгийн эргэлтэнд оруулснаар Монголчууд бид бүгд хожсон. Бидний хэлж заншсанаар улаан буюу гадаад паспортыг иргэддээ олгосноор ганзагын наймааг эхлүүлсэн. Эдийн засаг хүнд байх үед гадаадад ажилладаг Монголчууд жилдээ л олон арван сая ам.доллар Монгол руу гуйвуулдаг байсан гэсэн таамаг судалгаа байдаг.

Либерализм манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн жишээ салбар бүрт байна. Дөнгөж 2000 онд байгуулагдаж байсан банкууд өнөөдөр хэдэн зуу,  хэдэн мянга дахин томорсон байна. Өнөөдөр томхон аймгийн нийт эдийн засгийг 20, 30 дахин томруулснаас ч илүү их хөрөнгийг удирдаж буй банкууд цөөнгүй болжээ. Уул уурхайн салбарт 1997 онд харьцангуй либерал Ашигт малтмалын хуулийг батлаагүй бол өнөөдөр бид ОТ, ТТ гээд хэрэлдээд сууж байх уу?  Нөгөө 2011 оны эдийн засгийн 17 хувийн өсөлт гарах байсан уу? Үгүй. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад бидэнд алдсан нь ч байна, оносон нь ч бий. Гэхдээ бид ямар азаар 1990-1992 оны бас 1996-2000 оны тэр үүлэн чөлөөний нар шиг зурвасхан үед либерал реформуудыг эхлүүлж чадваа? Хагас дутуу хэрэгжиж буй ч гэсэн эдгээр реформуудын ачаар л бид өдий зэрэгт явж байна.

Бас энэ 26 жилийн ихэнхийг нь унтаад, хэт алгуурлаад өнгөрөөсөн нь юутай харамсалтай вэ? Монголын нийгмийг хүн гэж авч үзвэл нэг эмчилгээгээ дуустал хийлгэж чаддаггүй тэвчээр муутай өвчтөн шиг, эсхүл нэг зохиолоо нямбай бичиж дуусгаагүй байж дараагийнх нь шүүрч авдаг зохиолч шиг л байлаа. Уг нь бол, Монголчууд бидний амьдралын хэв маяг, нийгэм төрд хандаж буй хандлага, шинэ юмыг хүлээж авах чадвар, бие дааж бизнес эрхлэх дайчин зан чанар зэргээс харахад бид нео-либерал суртал, бодлогод ойр хүмүүс гэж би хувьдаа боддог. Нүүдэлчин удам маань ч нөлөөлдөг биз. Гэвч бид буруу ойлгосон “нео-либерализм”-аас жигшсээр, ухралт хийсээр.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
340 өдрийн өмнө /

Ediin zasgiin undur medlegtei gej hugjliin banknii udirdah zuvluliin gishuuneer 4 jil ajillasan hun sain sudlaach gej nerlevel ..

Заяа
340 өдрийн өмнө /

Итгэхгүй байна. 89оны хятадын оюутан ы бослого г танкаар индүүдэж цус урсган байж дарж авсан. Бараг л дэлхий даяар эсэргүүцэж байсан. Гэтэл тэр хужаанууд 20 бүр 30жилийн цаадахыг харж чадсан. Одоо хар дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болж. Гарбочёв барууны зөвлөмжөөр ЗХУ г тарааж сүйрүүлж задласан. 90оноос хойш Монгол д янхдалт архидалт газар нутаг аа зарах балран доройтох хагалан бутаргах хятадын муж болох үйл явцыг бүрдүүлэн өгч байгааг нүд нь сохроогүй бол бүгд харж байгаа байх. Бид хужаа нарыг муу хэлдэгч тэд илүү холыг харж байгааг зөвшөөрөх ёстой.

Зочин
340 өдрийн өмнө /

Bitgii hudlaa yum bich. Poland uls uilveruudee 90 ond huvichlaagui sh dee

Зочин
340 өдрийн өмнө /

МИНИЙ ДYY НААДАХ ЯРЬЖ БАЙГАА ЮМНЫХАА БООЛ БОЛОХООС ЕМНЕ ЭХЛЭЭД МОНГОЛОО МЭДЭР. ТЭГЖ БАЙТАЛ 50 ХYРНЭ!! ГЭНЭН ЗАНГААР ЭЛДЭВ ДОНД АВТАЖ УЛСАА ЧАМД БАЛЛУУЛНА ГЭЖ СЭРYYН ЗYYДЭЛЖ БОЛДОГГУЙ ЮМ...

Ха ха
341 өдрийн өмнө /

мөн жишээ авбаа ха ха, Банкууд томорсон байна гэнээ тэгээд тэр томорсон банк чин юу өгсийн ард түмэнд хялагасан судсар цус сорж байгаа биздээ

zochin
341 өдрийн өмнө /

Yum meddeg humuus yu hiij bna? zuvhun yariltslaga hiij,sudlaad suuj baih uu? daraa ni dahiad l ingeed buruu baisan yum shuudee geed bas yariltslaga uguud baih uu? Ard tumnii ediin zasag,uls turiin bolovsrod anhaaral tavidag yamar sudlaach,baiguullaga baidag yum bol?

anara
341 өдрийн өмнө /

Medeej ene buhnii etsiin hariu Unuu ulsaa udirdaj yavaa uls turchid etses tugsgulgui medemhiiregchid, aa bas ene uzliig uurtuu ashigtaigaar ashiglagchid gm humuusiin l uil ajillagaani ur dun.Medleg,medeelel,sudalgaa,dugneltiig orhiod mash hurdnaar uurduduu tohiruulj avsan ene neden hunii l uildel.Ard tumend yamar ch bolomj olgosongui.