"​Mongolia`s Next Top Model" тэмцээний шүүгчээр хэн ажиллах вэ?

: 108 өдрийн өмнө / 2017-01-06 11:07:25

  

Дэлхийд алдартай “...`s Next Top Model” нэвтрүүлгийг Боловсрол ТВ Монгол улсад анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж байгаа билээ. Америкийн CBS телевизийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдах гэж байгаа Mongolia`s Next Top Model шоу нэвтрүүлэг нийт 16 дугаараас бүрдэх бөгөөд хоёр сарын турш үргэлжилнэ. Нэвтрүүлэгт 220 гаруй охид бүртгүүлснээс гурван шатны шалгаруулалтын дараа 22 охин үлдсэн ба Шангри-Ла Моллд хийгдсэн эхний дугаарын бичлэгт 16 шилдэг охин шалгарсан байна. Тэмцээний шилдэг нэг оролцогч 20 сая төгрөг, Парис хотоор аялах эрх зэрэг гайхалтай шагналуудын эзэн болох юм. Уг тэмцээний шүүлт олон нийтэд ил тод болох бөгөөд Монголын загварын салбарт цахиур хагалж яваа нэр хүндтэй эрхмүүдийн төлөөллүүдээр тэмцээний гол шүүлт явагдах аж. Эдгээр хүмүүсийн танилцуулгыг танд хүргэе. 

Нэвтрүүлгийн зөвлөх продюсероор "Britain's Next Top Model" нэвтрүүлгийн 12 улирлын ерөнхий продюсероор ажилласан туршлагатай Мартин Рэдмен ажиллах ажээ. Тэрээр нэвтрүүлгийн эхний дугаарт ажиллахдаа монгол моделиудын гайхалтай ур чадвар, уран бүтээлчдийн зохион байгуулалт зэргийг харж, сэтгэл хангалуун байснаа илэрхийлжээ. 



Ө.Содгэрэл дэлхийд нэртэй "Бюро 24/7"-гийн Монгол дахь салбарыг санаачлан байгуулсан. Тэрээр өсвөр наснаасаа фото модель хийж загварын салбарт хөл тавьсан бөгөөд олон телевизийн сурталчилгаанд тоглосон туршлагатай. Харин өнөөдөр "Бюро 24/7" сэтгүүлээр дамжуулж Монголын загварын салбарт ажиллаж буй дизайнерууд, загвар өмсөгчдийг дэмжих, олон улсад таниулах төслүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байгаа аж. 



Н.Оргил Netflix-ийн Марко Поло киноны монгол талыг хариуцсан продюсер, Asia's got talent тэмцээнд монгол уран бүтээлчдийг хариуцсан продюсероор ажилласан туршлагатай. Дэлхийн миссийн 2016 оны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т шалгарч үлдсэн загвар өмсөгч А.Баярцэцэгийг анх Н.Оргил Netflix-ийн Марко Поло кинонд санал болгож байсан. 



Д.Оюунномин Chanel, Hermиs, Emillio Pucci, Max Mara зэрэг брэндүүдийн загварын шоунд алхаж, өвөрмөц дүр төрхөөрөө олны анхаарлыг маш их татаж чадсан гэдэг. Загварын тайзнаас гадна Нора маш сайн хувирч, дахин давтагдашгүй дүр төрх гаргадаг. Тэрээр Dazed & Confuzed сэтгүүлийн нүүрэнд гарч, Их Британийн Harold, Италийн Anathor, Хонг Конгийн Elle, Cингапурын Womans weekly сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож байжээ.



Т.Нансалмааг шинэ дүр төрх илрүүлж, реклам сурталчилгаанд тохирох дүрийг гайхалтай сонгож чаддаг онцгой мэдрэмжэй гэдгийг нь мэднэ. Учир нь түүний сонгосон загвар өмсөгчид, жүжигчид бүгд алдартай болж, супер амжилтын эзэд болцгоосон байдаг. 



А.Хатангоо

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
hi
107 өдрийн өмнө /

Мянгаа ахыг оруулаач ээ