Ж.Мөнхбат: Эргэн төлөлтийг хойшлуулах нь эдийн засгийн хамгийн зөв хувилбар

: 79 өдрийн өмнө / 2017-01-06 13:01:17

  

Монгол Улс энэ оноос эхлэн өрөө төлөх учиртай. Тухайлбал нэгдүгээр улиралдаа багтаан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр төлөх ёстой. Гэтэл үүнд уулстөрчид өөр, өөр байр суурьтай байгаа.
 
Зарим эдийн засагч төлбөрийн чадваргүй ч хэмээж байна. Тиймээс Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас энэ талаар тодруулсан юм. 
 
-Манай улс 580 сая ам.долларын бондын зээлээ төлөх боломж бий юу. Хугацаа маш бага үлдсэн байна?
 
-Өнөөгийн байдлаар эдийн засаг хүнд, бэлэн мөнгөний төлөлт хийхэд маш хүндхэн байгаа. Олон улсад гурван янзын л хувилбар бий. Бэлэн мөнгөөр төлөх, хугацааг хойшлуулах, төлж чадахгүй нь гэдгээ зарладаг. Мэдээж эхний болон сүүлийн хувилбар бол Монголд өнөөдөртөө хүнд. Бэлэн мөнгөөр төлөхөд эдийн засгийн нөхцөл, ачаалал дийлэх боломж нь хомс. Мөн “бид үүнийг төлж чадахгүй нь ээ” хэмээн зарлана гэдэг улс орны хувьд хүнд нөхцөл байдлыг үүсгэнэ. Тиймээс дундын хувилбар нь манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хамгийн зөв хувилбар юм уу гэж яригдаж байгаа. Гэхдээ эцсийн шийдэл гараагүй. 
 
Удахгүй ОУВС-гийн баг ирж уулзалт хийнэ. Энэ сангийн хөтөлбөрийг хүлээж авах эсэх асуудал сардаа багтаж нэг талдаа шийдэгдэнэ. 
 
-Төлөх гээд байгаа 580 сая ам.долларыг яг юунд зарцуулсан юм бэ. Зарцуулсан төслөөсөө төлж барагдуулж болохгүй юу?
 
-Та бүхэн Хөгжлийн банкны шалгалтын дүн, нөхцөл байдлыг анзаарсан байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгосон. Ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулсан. Бондын мөнгө, Хөгжлийн банкны зээлийн асуудлууд хууль зөрчсөн нэлээд но-той, ноцтой зүйл бий. Үр дүнгийн хувьд УИХ-д ажлын хэсэг байгуулчихсан дахин нягтлаад явж байна. Бидний авсан мэдээллээр Хөгжлийн банк, Хөгжлийн яам, зээлтэй холбоотой асуудлыг шалгах хууль, хүчний байгууллагын ажлын хэсэг мөн гарсан гэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банкин дээр хууль зөрчсөн, сахилга хариуцлага алдсан зүйлүүд болсон. Эдгээр нь Монгол Улс өрөнд орсон, эргэж төлж чадахааргүй хэмжээнд хүрсэн нөхцөл байдалтай шууд холбоотой. 
 
-Саяхан УИХ-ын дарга ОХУ болон Арабын цөөнгүй улсад айлчлан, зээл гуйлаа. Хойд хөршийн зүгээс зээлээ чухам юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна гэдэг хариултыг өгсөн хэмээн олон улсад мэдээлж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ. Зарцуулалт нь тодорхойгүйгээр зээл хүсч болдог хэрэг үү?
 
-Зээл хүсээд юунд зарцуулах нь тодорхойгүй гэдэг асуудал яригдсан гэдгийг би өнөөдөртөө мэдээгүй байна. Хэвлэлүүдээр янз бүрээр гарч байна лээ. Гэхдээ эдийн засгийн босгож, тогтвортой хэвийн болгохын тулд Монгол Улсад яалт ч үгүй гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламж хэрэгтэй байгаа. Энэ тал дээр Засгийн газар өөр өөрсдийн шугам, чиглэлээр ажиллаж байна. Хөгжлийн банкны эргэн төлөлт, Чингис, Самурай бонд, Хятадын Ардын банкны своп зээл гээд нэлээд өрийн байдалд орсон улс орныг хүлээж авсан нь үнэн. Одоо үүнээс гаргах асуудлыг бүх талаар ярьж, хөөцөлдөж байгаа. 
 
-Зээл төлөх асуудлыг хүлээж авах магадлал хэр байгаа бол?
 

-Зээл төлөх асуудлыг нэг өдөр ярилцаад, нэг талын хүсэлтээр шийдэхгүй шүү дээ. Олон удаагийн яриа хэлэлцээр хийж байгаа. Үүний дагуу удахгүй шийдэгдэх байх.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
өөөөөөөөөөө
77 өдрийн өмнө /

энэ хүн тэнэг юм уу ,ерөнхий сайд нь бид төлнөө бэлнээр гээд их хурал дээр зарлаж байхад ,эсрэгээр нь яриад байх юм

Ene tenegiig bolioch
77 өдрийн өмнө /

Teneguud