Популист гэж хэн бэ? Андуураад байх юм

: 341 өдрийн өмнө / 2017-01-06 15:44:44

Манай нийгэмд бүх юмны талаар гаж буруу ойлголттой байх нь эмгэнэлтэй. Эх орноо харьд бэлэглэн шан хүртэх эд өлөг гэж бодно, хуурмаг хортой эд өлгийг эх орноос дээд элгэн төрлөө гэж үзнэ, бурханыг чөтгөр гэж жигшнэ, чөтгөрийг бурхан гэж шүтнэ, урвагчийг удирдагч гэж сонгоно, удирдагч болох хүнээ шаарлан ёроолд унагана, анд нөхдөө алуурчин дайсан гэж хажиглана, боолчлогч колоничлогчдыг тэжээгч хөгжүүлэгч гэж гэж долигононо, зальхайг сайн үйлстэн гэж өргөмжилнө, сайн үйлстэнийг галзуу солиотой гэж сэжиглэнэ, тэнэг гажгийг аугаа ухаантан гэж дагана, ухаант мэргэдээ орох орон, оочих аягагүй болгож мөхөөнө, мууг сайн гэнэ, сайныг муу гэнэ.

Үүн шиг л популист гэдэг ойлголт манайд гаж буруу төлөвшсөн байх аж. Дэлхий дахинд массын ямар нэг хэрэгцээг биелүүлнэ гэж худал амлан, төрийн эрхийг авах буюу авахыг оролдох үзэгдлийг хэлж байна. Үнэнч шударга биш, чадваргүй, гэмт санаархалтай хүн ийм зүйл хийдэг гэсэн түгээмэл ойлголт байна. Манай бүх амжилт олсон улс төрч бол чухам худалч мэхлэгч, боловсрол мэдлэггүй, хулгайч урвагч тул популист гэсэн ойлголтод яв цав тааран нийлэлдэж байгаа юм. Дэлхийд бол популизмыг гэмт хэрэг гэж үздэг нь аргагүй.

Байгалийн баялгийг ард түмний өмч болгоно, сайн сайхны тусын тулд зориулна гэж амлачихаад, улам харийн саварт гүн бат атгуулж, өөрөө үртэс үйрмэгийг нь долоон баяжиж байгаа гэмт этгээдүүдийг популист гэдэг юм. Аз жаргалтай ирээдүйг цогцлооно гэж амлачихаад, Монгол улс үндэстнийг устгах аюумшигт бизнес хийж байгаа урвагчдыг популист гэдэг юм. УБ-ын утааг багасгана гэж амлачихаад, амьсгалах агааргүй, үзэгдэх орчингүй болгон хөнөөж байгаа алуурчдыг популист гэдэг юм.

Тэднийг хүний хайлан гэж төөрөлдөн сонгож байгаа ухвар мөчид харанхуй боолчуудыг хар масс гэдэг юм. Хар масс нь дээрхи популистуудаас дутуугүй улс орноо сөнөөгчид мөн. Байгалийн баялгийг харийнхан цөлмөж байхад үйлчлэн үхэлдэж, хэдэн зоос салган, ялт этгээдүүдийн гал хамууд нь болдог. Монгол монголоо үзэн ядах, сөнөөхийг дэвэргэн, хар амиа хоохойлж, өчүүхэн өт хорхойн эрх ашигт захирагдан, урвагчдын үнэнч туслагчид нь болдог. Монголчуудыг оршин тогтнох аргагүй болгон, мохоох мөхөөх орчинг бүрдүүлэлцэж, алуурчдад дүүжлүүрийн олс бэлтгэж өгдөг мунхаг зарц нар нь болдог. Хар масс популистууд үүсэх, үржих хөрс нь болж дэвсгэрлэдэг.

Монголд өнөөдөр эх орон, элгэн түмнийхээ эмгэнэлт хувь заянд эмзэглэн, үнэнийг хэлж байгаа хүнийг популист гэх юм. Тэр хүн боов боорцог өгнө гэж худал амласангүй, газар нутгаа харьд түрээслэчихээд гэдсээ илээд хэвтэж бай гэж таатай тавтай мэтийг ухуулсангүй, хамаг боломж бололцоо хомсдож байна, хамтдаа тэмцэх хэрэгтэй байна гэж үнэнийг үгүүлж байгаа юм чинь яаж популист байх юм бэ? Манайд улс орныхоо хүнд хэцүү нөхцөл байдалд эрхгүй санаа зовон, эхнээс нь судалж тодруулж, хэлж таниулж ирсэн мэдлэг чадвартай хүнийг популист гэж байна. Тийм хүнд худал ярих ёсзүй, хүмүүжил төлөвшил байхгүй юм чинь яаж популист байх юм бэ. Манайд улс түмнийхээ төлөө амь амьдралаа зориулан зүтгэж байгаа шалгарсан цолгорсон эх орончдоо популист гэж нэрлэж, харьд Монголыг идүүлдэггүй эднээс болж улс орны хамаг саар муухай үүдэв гэж хараан зүхэж, үзэн ядаж, ганцаардуулан цөхрөөж, гишгэх газаргүй, амьд явах аргагүй болгож байна. Авах идэх биш, буй бүхнээ хайрт ард түмэндээ зориулъя гэж байгаа тэд яаж популист байх юм бэ.

Тарвагыг хошгоруулж намнадаг. Хошгоруулна гэдэг улс төрийн хар ярианы хэллэгтэй популизм нь ойртож очно. Намнах гэж популизмыг хийдэг байхгүй юу. Намнаад, махыг нь идээд, арьсаар нь хувцас хийх гэж хошгоруулдаг юм аа. Тийм болохыг хүсэн мөрөөдөж, тэчьяадан донтдоггүй л юм бол, хөлөөсөө дүүжлүүлсэн мэт урвуу уруу, доож цаазын байдлаа орхиж, Босоо Монгол язгуурын хувь заяагаа сонгож, популист хошгоруулагчдыг түүхийн хог дээр хаяж, бүгд авралын эзэн эх орончид болмоор байна шүү.

Эх оронч гэдэг нь өөрийнхөө өмнөх оногдсон ажлыг л хийдэг, гэр орноо тойлддог, харин эх орныхоо төлөө гэж тусгайлан юу ч хийдэггүй хүнийг хэлнэ гэж поулистууд хуурч, цаасан малгай өмсгөж, мөн чанартаа боол болгон дарлаж байдаг.

Эх оронч хүн гэдэг нь өмнөх ажлаа эх оронч сэтгэлээ шингээн хийгээд, гэр орноо тойлдоод зогсохгүй, эх орныхоо төлөө зэвсэг барин батлан хамгаалах, жагсаал цуглаанд оролцох, үнэнийг ойлгож ухаарах, бусдад мэдүүлэх, зөв хариуцлагатайгаар сонгуульдаа оролцож, буруу булхайтнуудыг илчлэн эсэргүүцэх, байгаль орчноо өмгөөлөх цэвэрлэх, албан тушаалтнууд, аливаа булхайтнуудыг хянах хязгаарлах, түүх соёлоо дээдлэх өвлүүлэх, эрхэм сайхан зан заншлаа эрүүл саруулаар баримтлах, буяны хүмүүнлигийн ажилд оролцож ядарсан зүдэрснээ өргөж тэтгэх гээд аль л чадах амжуулах зүйлээ боломжийнхоо хэрээр хийж бүтээж явдаг, нэг үгээр хэлэхэд хүний хайлан, тодруулж харахад монгол хүний монгол хайлан байх ёстой юм шүү!

Ч.Мөнхбаяр

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Г.Батнасан
338 өдрийн өмнө /

Авилгын загалмайлсан эцэг өөрөө загалмайлсан эцгийг тодруулдаг. Алдарт популист өөрөө бусдыг популистаар өргөмжилдөг. Юу ч хийдэггүй, юунд хэрхэн, яаж хүрэхийг мэдэхгүй хирнээ ямар байхыг үгээр бүтээдэг хүнийг популист гэдэг юм бол өнөөгийн төр засгийн толгой популистуудаар дүүрчээ. Монгол доройтож, ядуурч, хямарч, байгаагийг учиг энд л байна даа.

Зочин
339 өдрийн өмнө /

Ерөнхийлөгч асан Энхбаяр ер нь ингэхэд авилгалын загалмайлсан эцэг мөн үү Энэ нэрийг хэн түүнд анх хайрласан юм бэ.Зориуд унагах гэж замд тээг болох хүн гэж эхлээд нэр хүндийг нь унагах гэж ийм нэр хоч зүүлгэсэн үү эсхүл үнэндээ авилгалын эцэг мөн байв уу.Мань нөхрийг замасаа зайлуулсан хүн бол яах аргагүй Элбэгдорж мөн.Бас үүн дээр Баяр орох байх Одоогийн товаришуудтай харьцуулахад ер нь ямар харьцаатай байгаа бол.

zochin
340 өдрийн өмнө /

Elbegdorjiig xelne tumen olond zuxuulj amidrax ur udamd n muul baix da nugel n nudeeree garna gej yridag da

зочин
340 өдрийн өмнө /

Сонгууль болохоор худал эх оронч дүр эсгэж, гуйж,мөргөж царай алдаж байж сонгогдсоноо мартаж хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлж, нүүр рүү нулимж байгаа эдгээр нөхдөд жолоогий нь дарж зөвлөх эцэг эх эхнэр нөхөр үр хүүхэд гэж байдаггүй л юм байх даа. Олны хараал хилэн хэцүү дээ хэцүү

миикцмшүимшү
340 өдрийн өмнө /

Towchhondoo Elbegdorj yum bna ldaa....

к к к
340 өдрийн өмнө /

Популист гэдэг нь хуурч мэхлэх, худал амлах, хошгируулах гэсэн үг шүү дээ

Зочин
340 өдрийн өмнө /

үнэн бодит байдлыг бичжээ. хулгайчууд үнэнийг хэлсэн болгоныг популист гэдэг.

zochin
340 өдрийн өмнө /

ah gesen mapiig yaraltai ustga ygaad gevel dulzen tagnuul nuunchin hulgaich luivarchin erliiz zavhaichuud orson muugiin tsugluulag estoi nogoo 15 n tolgoitoi atigaaljin har mangas gej ene buleg geech yumiig heleh yum shigee ed nart yzguur unen bodit undeslel baihgui bolohoor tsaashdaa orshin togtnoj chadahgui

Зочин
341 өдрийн өмнө /

hiij chadagyigee medseer baij zasgiin erhend garsan man namiig helne

Зочин
341 өдрийн өмнө /

хаха ёстой голыг нь олж үнэхээр сайн ёжолсон нийтлэл байна

Зочин
341 өдрийн өмнө /

Яг Баярцогт ахыг маань хэлчихэж

Зочин
341 өдрийн өмнө /

Мөнхбаяраа чи өөрөө yu xiiv

TJ
341 өдрийн өмнө /

HUMUUST CHUHAL MEDEE HELZ TANIULZ BAIGAA HUMUUST BAJLAZ SURAACHDEE

ЗОЧИН
341 өдрийн өмнө /

ЭНЭ ЧИНЬ МАНАЙ ЭЛБЭГЭЭГИЙН ТУХАЙ БИЧЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ. ЭЛБЭГЭЭ МИНЬ НААД МӨНХБАЯРАА ЦАГДАА, ШҮҮХ, АТГ РУУ ИЛГЭЭГЭЭЧ ЭЭ. МАНЙА ЭЛБЭГЭЭ ИЙМ БИШШШШШШШШШШШШШШШШШШ...............

Зочин
341 өдрийн өмнө /

Ёстой үнэнийг бичжээ. Популист гэж анх гаргаж ирсэн, популист гэж байнга хашгирч байсан Баярцогт, Сайханбилэг, Элбэгдорж нар л Монголын анхны жинхэнэ Популистууд юмдаа

zochin
341 өдрийн өмнө /

Iim chuhal medeeleluudiig yaj olon tumend hurgeh ve? mehanizm heregtei.Ihenhi humuus internetiig ashiglahgui,esvel yum unshihaas zalhuuraad baahan ereen myaraan zureg bichleg uzeed bna.uuniigee medeeleltei baigaa gej enduureed baih shig.