Гэдсэндээ хямсаа байгааг мэдэлгүй 18 жил явжээ

: 78 өдрийн өмнө / 2017-01-07 14:23:52

  

Вьетнамын эмч нар нэгэн эрэгтэйд хагалгаа хийж, түүний гэдэснээс мэс заслын хямсааг гарган авчээ. Энэ залуу хямсаа биед нь байгааг мэдэлгүй 18 жилийн турш явсан байна. 54 настай Ма Ван Нхат  “би 1998 онд автын осолд орсны улмаас яаралтай хагалгаанд орж байсан юм. Тухайн үед энэ хямсаа миний гэдсэнд үлдсэн байх” гэж ярьжээ. Нхат-д үе үе өвдөлт мэдрэгддэг байж.

Эмчид үзүүлэхэд “ходоодны шарх” гэж оношлоод эм өгдөг байсан гэнэ. Харин өнгөрсөн жил рентген аппаратанд харуулахад мэс заслын хямсаа байгааг олж мэдсэн байна. 15 см урт хямсаа хоёр хэсэг болж салсан байжээ. Хямсааг гурван цагийн турш хагалгаа хийсний эцэст гаргаж авсан аж.

Вьетнамд эмч нар алдаа гаргах нь түгээмэл тохиолддог байна. Тухайлбал, өнгөрсөн онд эмч нар эрүүл хөлд нь хагалгаа хийсэн хоёр тохиолдол, эрэгтэй хүмүүсийг “жирэмсэн” гэж оношилсон гурван тохиодол гарчээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
75 өдрийн өмнө /

YOSTOI TENEG YU GEJ HELMEER YUM DE