Трампын хүргэн Цагаан ордоны ахлах зөвлөх боллоо

: 75 өдрийн өмнө / 2017-01-10 11:35:24

  

Ерөнхийлөгчийн тангаргаа хэдхэн хоногийн дараа өргөх гэж буй Доналд Трамп өөрийн хүргэн Жерэд Кушнэрийг Цагаан ордон дах ахлах зөвлөхөөр нэрлэсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.

Учир нь 1967 онд Ерөнхийлөгч Линдон Жонсоны баталсан төрийн албанд байгаа хүн өөрийн хамаатан садан, ураг төрлийн холбоотой хүнээ өөрийн ажилладаг салбарт томилж болохгүй гэсэн хуультай зөрчилдөж байгаа юм.

Харин Трамп “Сонгуулийн кампанит ажилд маань Жерэд томоохон хувь нэмэр оруулж,  итгэлтэй зөвлөх маань байсан. Түүнийг өөрийн багтаа гол удирдах албан тушаалд томилж байгаадаа бахархаж байна.” хэмээжээ.


Трампын охин Иванкагийн нөхөр Жерэд Кушнерийн хувьд бизнесийн олон салбарт ашиг сонирхолтой, үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн. Тэрбээр хадам эцгийнхээ сонгуулийн кампанит ажилд гол үүрэг гүйцэтгэсэн ба түүний шинэ албан тушаал гадаад болон дотоодын бодлогийг тодорхойлоход чухал үүрэгтэй юм.

www.bbc.com

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
75 өдрийн өмнө /

Amerikaaraa bgaasai Denzentei l yum bna kk

зочин
75 өдрийн өмнө /

буруу замаар будаа тээхээр шийдсэн бол буцах замдаа шороо тээх эхний алхамаа хийжээ.

дэнзэн
75 өдрийн өмнө /

Ардчилсан Америкт дэнзэн байдаг л юм бна даа ккз

ёстой гоё
75 өдрийн өмнө /

ёстой гоё