Женнерүүд энэ жилийн даашинзны трендийг тодорхойлж байна

: 75 өдрийн өмнө / 2017-01-10 12:42:40

  

Кардашианы алдарт гэр бүлийн эх нэгт, эцэг өөр эгч дүүс Кендалл болон Кайли Женнер нар Алтан Бөмбөрцөг наадмын улаан хивсний ёслолын үйл ажиллагааны дараах үдэшлэгт хамт оролцжээ. Тэдний хувьд өсвөрийн гэх тодотголоос гарч, аль хэдийн томчуудын амьдралд хөл тавиад удаж байгаа гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр өдөр шөнөгүй олны хараанд өртөж, элдэв хов живний бай болдог ч тэд яалтагүй загварын салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Учир нь Женнерүүдийн өмсдөг хувцас охидуудын дунд үргэлж тренд болж байдаг нь нууц биш юм. Харин тэд энэ удаа жүржийн шар өнгө болон гялалзсан цагаан өнгийн даашинзаар тус тус гоёжээ. Үсний засалтын хувьд дээш шуусан нь энэ жилийн үсний гоёлын засалтын трендийг бий болгож магадгүй юм.  





А.Хатангоо

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих