​“Эрдэнэс-Таван толгой” Цанхийн Зүүн уурхайн нүүрсээ 59.3 ам.доллараар борлуулж байна

: 313 өдрийн өмнө / 2017-01-10 13:29:12

“Эрдэнэс-Таван толгой” ХК  энэ оны нэгдүгээр улирлаас эхлэнЦанхийн Зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох 4 индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу уурхайн аман дээрээс тонныг нь 59.3 ам.доллараар борлуулж эхэллээ. 

Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг Чалко” компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болон  олборлогч компани “TTJVCo”-гийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа бөгөөд дараaгийн улирал хүртэл нүүрсээ дээрх үнээр борлуулах юм.

“Эрдэнэс-Таван толгой” ХК  зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд эхлүүлсэн. 

Цанхийн Баруун уурхайн нүүрсийг өнөөдрийн байдлаар борлуулж эхлээгүй байгааг компаниас албан ёсоор мэдэгдэж байна. Тус компаниас 2012 онд батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд Баруун Цанхиас нүүрс олборлолт явагдаж буй болно. 

Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд  олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт тодорхой татвар, хураамж төвлөрүүлж, Чалко болон TTJVCo компанийн  өр төлбөрийг барагдуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

А.Дөлгөөн
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
312 өдрийн өмнө /

Эрдэнэс таван толгой хувьцаат компани нь ирэх жилүүдэд гадны хөрөнгө оруулалт татаж байж л өөрөөр хэлбэл Энержи ресурс цаашлаад Сумитомо Шинхуа групп зэрэгтэй хамтарсанаар л таван толгойн орд газрыг хөгжүүлэх боломж бий , үүнийг шинэ засгийн газар олж харж байгаа нь олзуурхууштай . . .

Zochin
312 өдрийн өмнө /

Erdenes tavan tolgoi huvitsaat komfani hezee ch ashigtai ajillasan tuuh baihgui ee , ene komfani dotoodiin olon bankind urtein deer hugjliin banknii asuudal suhugduhud bas l ner ni orchihson yavna , 2012 -2016 onii erh barigchid ih yumaar ni togloson baina Я Батсуурь гэж нөхөр олон техник тоног төхөөрөмжийг нь үнэгүй шахам " MACMAHON " компанид өрөндөө өгсөн тэр асуудал яагаад нам жим болов , эргүүлэн сэргээж шалгах л асуудал бас дээр нь дотор нь ажиллаж байсан хүмүүсийн шунахайн сэдлээр тоногдсон олон техник байна бас л шалгах л асуудал , шинэ удирдлагууд нь ( шинэ ) санаачлагаар сайн ажиллах байлгүй