​"Монголын мал хортой ургамал идээд дасчихсан" гэв үү?

: 168 өдрийн өмнө / 2017-01-10 16:20:39

  

Мал хортой ургамал идэхээрээ үхдэг. Юун дасах билээ. Хаврын сүүл сард Шиншээний шар цэцэг гэдэг хортой цэцэг гарахад түүнийг идсэн мал гулбийж зогсож байгаад удалгүй үхнэ. Өөр ч хортой ургамал бий . Гэхдээ миний мэдэх манай тал хээрийн бэлчээрт буй 800 гаруй төрөл зүйлийн ургамалд хортой нь 8 л болов уу даа. Тэр бүгдийг идээд дасчихсан юм бол, бид үеийн үедээ хортой ургамал иддэг малын хортой мах идсэн юм бол ингэхэд өнөө Монгол байх байсан болов уу? Эсвэл бас мал шигээ хоронд дасацгаачихсан юм болов уу? Монголиад өвчний шинж үүнтэй холбоотой гэж хэлэх вий дээ... арай л...!!

- Харин ч монгол малын мах бусад бордооны малынхтай харьцуулахад эрүүл, органик. Бид одоо дорнодын талын хаяа болох Сүхбаатарын хонь голдуу идэж байна. Дорнодын тал тэр аяараа радиацтай юм бол яагаад Дорнодынхны эрүүл мэнд бусадтай адил байгаа юм бол? Эрүүл мэндийн салбарынхны судалгаагаар Дорнодынхон тун асуудалтай, тэндээс хүн ард дайжиж нүүсэн байдалтай баймаар... ?

- Ямар ургамлыг хортой гэж үзэж байна вэ? Барууны стандартаар хортой гэж буй их олон юм чухам үнэндээ эм болж байдаг. Хонины сүүл байна. Идэж болохгүй, бөөн хлостирин, бөөн хор гэдэг. Тийм бол хонины сүүл хөхөж өссөн бид мэт нь хор хөхөж өссөн байх уу. Харин ч хонины сүүл олон өвчний дархлаа суулгадаг, олон чухал амин дэм, шим тэжээлтэй. Юун хор..Харин ч баруунд өргөн хэрэглэдэг олон зүйл хортой болохыг ойрд нөхдүүд өөрсдөө мэдээд хэл ам хийгээд, гарц хайгаад байгаа биш үү?

Бэлчээрийн олон ургамлын нэг нь нөгөөгөө нөхдөг, мөн нөгөөгийнхөө үйлчлэлийг дарж, эсвэл хүчжүүлж байдаг нийлмэл үйлчилгээний талаар яагаад таг өнгөрөв?

- Гаднын мал манай бэлчээрийн ургамал идээд шууд хорддог гэвүү? Үүн шиг худал юм хаана байна. Тэр идэж буй өвс ногоондоо биш манай мал шиг бэлчээрлэн амьдрах чадваргүйд, хатуу ширүүн уур амьсгалд асуудал нь бий. Манайхан Европ бүү хэл зарим нь канад, австралиас хүртэл хурдан морь, мах, сүүний үхэр авчирч байгаа. Мэдээж тэд тэжээлийн, аккурумын амьтад тул барагтай бол задгай бэлчээрт гаргах нь ховор. Хаа нэгтээ гаргаж бэлчээдэг. Тэгвэл гаргаж бэлчээсэн болгон үхдэг хэрэг үү? Олон арван жилийн өмнө нутгаасаа гараад, европын орчин, өвс ургамал, цаг агаарт хэдэн үеэрээ дасаж, хэдэн үе солигдсон тахь монголд ирээд задгай бэлчээрт харин ч тун дажгүй бэлчинэ. Алтайд Тахийн талд, Төв аймагт Хустайн нуруунд.

Баабар ах энэ мэт зүйлээ их итгэл үнэмшилтэй бичих тул залуус их үнэмших. Ингэхэд мань хүн энэ мэт худлыг мэдэхгүй бичиж буй бол одоо яая гэхэв, эрх чөлөө нь тэр хойно. Харин үнэхээр мэдэж, зориудаар бичиж буй бол асуудал тэр мөн шүү. Үүнийг л чухам тархи угаалт, гэхдээ их холуур тойруулж буй ухалт гэх байх даа.

Монгол үндэстэн оршин тогтнож буйн шалтгаан нь бэлчээрийн МАА. Бэлчээрийн МАА-г устгах нь Монгол үндэстний язгуурыг үгүй болгож буй хэрэг. Гэхдээ үүнийг хадгалж авч үлдэх тухай яриа ямагт "Дундад зууны хоцрогдол" гэдэг ангилалд орж, ад үзэгдэж байдаг. Санаатай болон санамсаргүйгээр. Гэтэл чухам хоцрогдол нь ойрын ирээдүйд фермерийн МАА болох тухай түрүүчээсээ яриад эхлэв. Бэлчээрийн МАА-гаа боловсронгуй болгох тухай яриа байхаас биш устгах тухай яриа байж хэрхэвч таарахгүй. Энэ зурвас бичлэгээс тийм л юм ханхалж байна.

Б.Наминчимэд
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зүрх судас
167 өдрийн өмнө /

ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

bb
167 өдрийн өмнө /

баабар агуу гэдгээ батлах гэж монголын түүхийг шинэчилсэн, одоо дэлхийн түүхийг шинээр зохиож байгаа, дараа галактикийн хуулийг, дараа нь ертөнцийг үүслийг зохионо, бурхан минь ямар агуу хог вэ

shaabar
167 өдрийн өмнө /

Ehleed baabariinhaa niitleliig unshaad oilagchihood daraana yum bicheech

mnbv
168 өдрийн өмнө /

juch oilgoogui baina daa baabariin bichesnees

Зочин
168 өдрийн өмнө /

ene baabar mongol bish gedeg n unen

Зочин
168 өдрийн өмнө /

Тэр Баабаа гуай Монголын болж бүтэх зүйлийг ирээдүйд байхгүй болгох талаар хорон санаа агуулж бичдэг хүн.Аливаа улсын түүх дандаа сайхан дардан замаар явдаг биш Түүн дотор зарим мууг сайхан харагдуулах засал байж л байдаг ГЭВЧ БААББАА ГУАЙХААР БОЛ ДАНДАА МУУГААР БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН.Аргагүй л дээӨМНӨ ХАНЬ үдэстний хүн учир тийм байхаас

Зочин
168 өдрийн өмнө /

Баабар гэж баасны хүүдий нэг ширхэг байна аа.

МОНГОЛ ХYН
168 өдрийн өмнө /

ЭНЭ БОЛ МАНАЙ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЭСРЭГ ЯВУУЛАХААР САНААРХАЖ БУЙ ХОРЛОН СYЙТГЭХ YЙЛ АЖИЛЛАГАА ГЭЖ YЗЭЖ ЭЛДЭВ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦДАГ ЭТГЭЭДYYДИЙГ ХАТУУ АНХААРУУЛЖ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ

зочин
168 өдрийн өмнө /

Хэн тэгэж ор үндэсгүй худлаа яриад байна, одоо тэгж байгаад гаднаас мах авна гэх бизнес дээ бэлтгэж байна, цаад мангарууд нь итгээд баахан мөнгө өгнө дөө