Кубын Засгийн газар тэтгэлэг олгох тоог нэмэгдүүлнэ гэв

: 134 өдрийн өмнө / 2017-01-11 10:56:39

  

Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж болох талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд ноён Раул Дэлгадо Консепсион “Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хувьд 30 гаруй жилийн дараа дээд түвшинд болсон үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Боловсролын салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш нийт 140 гаруй оюутанд Кубын Засгийн газраас тэтгэлэг олгосон бөгөөд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх болно” гэв. Мөн хоёр улсын кино өдрүүдийг харилцан зохион байгуулах, тус улсын спортын хүрээлэнтэй хамтрах зэрэг өргөн боломжийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн Куба улсад зохион байгуулагддаг кино фестивальд манай улсын уран бүтээлчдийг оролцуулах боломжтойг дурдлаа. Талууд хоёр орны спортын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатайг дурдаж, тамирчдын бэлтгэлийг Куба Улсад хийх боломжтой гэв

Монголын мэдээ
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
134 өдрийн өмнө /

Icheech ta nar latin amerikiin hamgiin hozrogdson yaduu orond tuslahiin orond arai tuslamj avah geed ulsiin ner gutaaj baihaa boliochee !!!!!!!!!!!!!!!!!!!!!!