Ерөнхий сайдыг утаатай танилцсанд баярлах ёстой юу?

: 280 өдрийн өмнө / 2017-01-11 12:01:25

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэр хорооллоор явж, утаатай танилцсан тухай мэдээлэл сошиал ертөнцөөр тархаж, түүнийг дэмжигчдийн хуудсаар хуурай магтаал, дэмжсэн сэтгэгдэл дүүрэн. Уг нь Ерөнхий сайдын албан тушаалтай хүн гэр хорооллын утаатай танилцсанд нэг их гайхширч, саймшраад байх зүйл биш л дээ.

Үе үеийн өндөр албан тушаалтнуудын “сонгодог”, яг үнэндээ хуучирч хоцрогдсон PR. Төрийн томчуудыг их тэнгэрт заларч, гэр хорооллынхны борог амьдралыг гадарлах ч үгүй гэх ойлголтоос үүдэн хэн нэгэн нь ядарсан ардынхаа дунд очвол нэр хүнд нь өснө гэж зөвлөдөг байх. Эрхэм Ерөнхий сайд маань гэр хорооллын гудамжаар алхаж, хөөрхий ард түмэн нь хэр зэргийн гашуун утаагаар амьсгалдагийг өөрийн биеэр мэдрэх гэсэн юм болов уу. Ингэсэн бол ядаж дулаан хувцас өмсч, энгэрээ товчилмоор.

Ерөнхийлөгч, ерөнхий сайд, хотын дарга гээд албан тушаалтнуудын утаатай танилцсан түүх нэг иймэрхүү тавилттай жүжиг байдгыг эрхбиш гадарлах л. Ерөнхий сайдаа, энэ мэт хуучирсан арга барилаар ажиллаад хол явах уу. Утаагүй түлш, сайжруулсан зуухны бизнесийг цэцэглүүлсэн ч утаагаа гамшгийн хэмжээнд алдсан өмнөх Засгийн газруудынхаа хуучирсан аргыг давтаж байгаад харамсч байна. Таны гаргасан шийдвэр гамшиг дагасан явуургүй бизнесийг хэдэн жил цэцэглүүлээд, тэрбум тэрбум төгрөгийг салхинд хийсгээд өнгөрөх вий. 
Б.Сондор
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ЗОЧИН
278 өдрийн өмнө /

Уулан дээр буусан айлууд их байна. Тэд нар дугуй,элдэв зүйл түлж байна, бас хуучин муу машинуудаас утаа их гарч байна. 100 айл СБД-н 11, 12-р хороонд 6 давхар олон байр барьж айлуудыг оруулах, 39-р сургуулийг ууын зуухаар биш тогоор халаах кондейшин зэргээр шийдэхийг хүсье.

UTAA
279 өдрийн өмнө /

UTAATAI TANILTSMAAR BSAN YUM BOL OROI SHONO L OCHIJ TANILTSAH YOSTOI BSAN YUMDAA

zzzz
280 өдрийн өмнө /

yun utaa, haana utaa bna tseliigeed l meltiigeed l bhad

зүрх судас
280 өдрийн өмнө /

ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac