​ Г.Уянга, С.Жавхлан нар хамтарч Ерөнхийлөгчийг огцруулна гэв

: 167 өдрийн өмнө / 2017-01-11 15:12:00

  

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн намаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг гаргаж УИХ-ын дарга болон гишүүдэд хүргүүлсэн. Тэгвэл  Г.Уянгын дэвшүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг хүлээн авсан УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭННамтай хамтарч ажиллах болж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Ингэснээр С.Жавхлан гишүүн УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулах боломжтой болж байгаа юм байна.

Энэ талаар  С.Жавхлан, "Ц.Элбэгдорж өөрөө утаа юм. Энэ хар утаанаас салж байж монгол түмэн утаанаас сална. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг огцроосой гэж хүсч байна. Найман жилийн хугацаанд нэг хоногийнхоо, нэг сарынхаа цалингаас утааны хордлогод орсон хүмүүст аяга сүү ч авч өгөх сэтгэл гаргаж чадаагүй Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс салцгаая гэж уриалмаар байна. Энэ хүнийг яаралтай огцруулж байж, дараа дараагийн хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй" гэсэн бол ТТЭННамын дарга Г.Уянга, "Би Жавхлан гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг УИХ-д оруулах болсонд баярлаж байна. Энэ асуудлыг ажил хэрэг болгох гэж байгаад нь баяртай байна. Улстөрчийн хэлж байгаа үг бүр нь үйлдэл болох ёстой. Ийм хариуцлагатай үйлдлийг хийж байгаа Жавхлан гишүүндээ талархаж байна. Байнга дэмжиж, хамтран ажиллах болно" хэмээн ярьлаа.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд, УИХ-ын гишүүн С.Жавхлан нь Г.Уянгын тэргүүлдэг Тусгаар тогтнол эв нэгдлийн намд албан ёсоор гишүүнээр элсэн орж, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэсэн мэдээлэл байна. 



Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд:
 
Нэгдүгээрт:  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон. Хууль бусаар хувьчилсныг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.
 
Хоёрдугаарт: Монгол Улсад үлэмж их татварт төлөөгүй нуун дарагдуулсан Ж.Капла нарын этгээдүүдийг хууль зөрчиж өршөөж,  уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн юм.
 
Гуравдугаарт: Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авлигын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.
 
Дөрөвдүгээрт: 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болзошгүй.
 
Тавдугаарт: Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.
 
Зургаадугаарт: Санхүү эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ -ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийнрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
 
Долоодугаарт: Байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн дэлхий дахинд зарласан нь манай улсын гадаад бодлогыг гажуудалд орууллаа.
 
Наймдугаарт: Монгол Улсыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна. Монгол Улс нэгдмэл биш аймгуудын холбооны улс болох гэж байна.
 
Есдүгээрт: Давхар дээлийг анх бий болгосон. Ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, Үндсэн хууль зөрчин Засгийн газраа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.
 
Аравдугаарт: Ухаалаг төр гэгчээр төрийг өмчгүй хүчгүйдүүлэх бодитой алхам хийсэн. 
 
Арваннэгдүгээрт: Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.
 
Арванхоёрдугаарт: Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
klk';l
166 өдрийн өмнө /

СОНГУУЛИЙН ХУУЧИРСАН ШОУ. УЯНГА ДАХИЖ УНАХ НЬ.ИХ ХУРЛЫН СОНГУУЛИАР БОЛСОН ЯВДЛАА МАРТААГҮЙ... ЭМЭГТЭЙ ХҮНИЙ УХААН БОГИНО ГЭЖ МОНГОЛЧУУД ӨВӨГ ДЭЭДЭС ЯРЬДАГ ҮНЭН ЮМ..

Зочин
166 өдрийн өмнө /

чадахгүйгээ мэдэж байгаа ч улстөрч юмдаа. Ховд Увсын дайны дундаас Төв аймаг ялна

Зочин
166 өдрийн өмнө /

дэмжиж бн жавхлаан

монхбат
167 өдрийн өмнө /

та нарыг ард тумэн дэмжинэ гэдэгт итгэлтэи баина гишуун болсны учир нь наадах чинь ан-ын луиварчид улс орныг самраад ямарч шиитгэлгуи америк руу зугтаадаг боллоо энииг зогсоож элбэгдоржииг шоронд хиих естои

Дэмжинэ
167 өдрийн өмнө /

Дэмжинэ

Зочин
167 өдрийн өмнө /

тэртээ тэргүй Элбэгдоржид 5сар үлдлээ,Энэ 2 балайд өөр хийх ажил байхгүй л юм байхдаа

Зочин
167 өдрийн өмнө /

Энэ 2 гал унтаархад барьдаг мод шүү дээ.Бидний сэтгэл санааг үймүүлээд улс гэрийг самраад хэцүү албингууд юм аа.Үхэж далд ороосой.Уянга бол шулам түүнийг гарт орсон албин бол энэ балай баньд.Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлээч Булай нарыг

GALINA
167 өдрийн өмнө /

БҮРЭН ДҮҮРЭН ДЭМЖИЖ БНА. БАС ТЭР ИХ ТЭНГЭР ДАРГА НАРИЙН ЦОГЦОЛБОРИЙГ ХҮҮХДҮҮДИЙН АМРАЛТЫН БҮС БОЛГОХ ХЭРЭГТЭЙ .ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР УУЛЫН ХАВЧИГ АМАНД АМЬДАРСАНААР ХУВИА ХИЧЭЭХ СЭТГЭЛ ЗҮЙН ӨВЧИН ТУСЧ БНА.ЕР нь УЛС ОРОНЫ УДИРДАГЧИД ӨРГӨН ЦЭЛГЭР ХАРААТАЙ ГАЗАР АМЬДРАХ НЬ ДЭЭР ДЭЭ.ҮҮНИЙГ БАС АНХААРААРАЙ